seheeten.media x unnu.news

Nyagtlav (seheeten.me x unnu.news)

News MN ↓ 18 episodes

News experience that goes beyond just being informed. Бид мэдээллийн урсгал хамгийн их бөгөөд хурдан цаг үед амьдарч байна. Үүнийгээ дагаад бид олон шинэ бэрхшээлтэй нүүр тулдаг: ташаа мэдээлэл, хэт туйлшрал, талцал...Иймд seheeten.media, unnu.news хамтран дэлхий дахинд өрнөж буй чухал үйл явдлуудыг нягтлан тайлбарлахыг зорьж байна.

Author

seheeten.media x unnu.news

Category

News

Podcast website

seheeten.media

Latest episode

Apr 16, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

НЯГТЛАВ: Эрдагоны ялагдал, Туркийн сонгууль 16.04.2024

Ататуркийн улс төрийн нөлөө одоо хүртэл үргэлжилсээр. ..

НЯГТЛАВ: Газын зурваст болж буй хүмүүнлэгийн гамшиг 01.04.2024

2023 оны 10-р сарын 7-ний өдөр Газын зурвасын өмнөд хэсэгтэй хиллэдэг Израилын газар нутаг руу Хамас бүлэглэл халдан довтолсноор Израил Хамасын ээлжит дайн эхэлсэн. Уг дайн эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд мянга мянган гэм зэмгүй энгийн иргэд дайны хоморгод өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Газын зурваст болж буй хүмүүнлэгийн гамшгийг НЯГТЛАВ.

Сонгуулийг НЯГТЛАВ: Тайвань, Индонез, ПУТИНЫГ сонгох, АНУ 18.03.2024

2024 онд дэлхийн 64 улсад сонгууль зохион байгуулагдана. Иймд 2024 он сонгуулийн жил юм. Сонгуулийн жилийг НЯГТЛАВ. Энэхүү дугаарыг unnu.news-тэй хамтран бүтээв: - IG: @unnu.news - FB: @unnu.news Хэсгүүд: 00:00 Оршил 02:01 Тайванийн сонгууль 10:00 Индонезийн сонгууль 18:00 ОХУ-ын сонгууль 31:25 АНУ-ын сонгууль 45:30 Сошиал медиа сонгуульд үзүүлэх нөлөө

Шинэ хүйтэн дайн эхэлсэн үү? 23.03.2023

Олон улсын мэдээ тайлбарладаг НЯГТЛАВ подкаст жил завсарласны эцэст эргээд үргэлжилж байна. Биднийг дагаарай: https://linktr.ee/unnu.news

"Геноцид Наадам" 06.02.2022

БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Өвлийн Олимп нээлтээ хийлээ. Ийнхүү Бээжин хот нь Өвөл, Зуны олимпыг тус тус зохион байгуулж байсан анхны хот болж түүхэнд нэрээ үлдээж байгаа юм. Гэхдээ Олимпыг зохион байгуулагч улс нь түүхэнд бас нэг байдлаар нэрээ үлдээж байна: Хядлагын Наадам буюу Геноцид Наадам зохион байгуулагч хэмээн. 

Нягтлав: Омикрон 06.01.2022

2021 оны 11-р сарын 24нд анх Өмнөд Африк улсад Корона вирусын Омикрон хувилбар бүртгэгдсэн. Ингэснээр дэлхий дахинд Ковид гарснаас хойш "Alpha, Beta, Gamma, Delta" мөн сүүлд Омикрон гарснаар 15 дахь хувилбар болж байгаа юм. Эрдэмтдийн анх тооцоолж байснаас илүү хурдан өөрчлөгдөж байгаа Корона вирус мэдээж дэлхий нийтийн цар тахал дуусна гэсэн итгэл найдварыг үгүй хийсэн гэж хэлж болно.

COP26: Юу болсон бэ? 02.12.2021

COP гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын цаг уурын өөрчлөлтийн ээлжит хурал бөгөөд "Conference of the Parties" буюу Талуудын бага хурал гэж нэрлэгддэг. Энэхүү хуралд 1994 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц-д гарын үсэг зурсан бүх улсууд оролцдог. 2021 онд энэхүү хурлын ээлжит 26 дахь хурал Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан. Энэ хурлын үеэр юу болов? Ямар үр дүнд хүрэв?...

Германы ирээдүйг юу хүлээж байгаа вэ? 25.10.2021

Ангела Меркель орчин үеийн Герман улсыг хамгийн удаан буюу 16 жилийн турш удирдсан удирдагч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа нь Европын хамгийн хүчирхэг тоглогчийн хувьд томоохон өөрчлөлтийг авчирж цаашлаад бүс нутагтаа болон дэлхий дахинд авчрах өөрчлөлтийн эхэн үед бид одоо байна. Энэ өөрчлөлт, солигдлын талаар манай Нягтлав Подкаснты ээлжит дахь дугаар нягтлав

20 жилийн дайны дараах Афганистан 31.08.2021

Афганистанд юу болоод байна вэ? Талибан гэж хэн бэ? АНУ энэхүү эмх замбараагүй байдлыг хэрхэн бий болгосон бэ? Дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлын золиосонд Афганистан улс яаж хохирч үлдэж байна вэ? зэрэг асуултуудын хүрээнд бид НЯГТ-ЛАВ.

Хүсээгүй Олимп, хүсэшгүй үр дагаварууд 20.08.2021

Олимпыг цар тахлын үеэр зохион байгуулах Япон улсын засгийн газрын болон Олимпын хорооны шийдвэрийг Японы ард түмэн хүчтэй эсэргүүцсэн ч тэдний үзэл бодлыг үл тоож зохион байгуулсан нь ард түмэн, эрүүл мэндийн байгууллагуудын таамаглаж байсан үр дүнг авчирсан юм. Япон Улс, тэр дундаа Токио хот дахь КОВИД-19 өвчний тохиолдлууд рекорд тогтоох хэмжээнд нэмэгдэж, Олимпоос үүдэлтэй нийгмийн эрүүл мэнд,...

NFT гэж яг юу юм бэ? 14.05.2021

NFT гэж яг юу гэсэн үг юм бэ? Энэ нь англиар "Non-Fungible-Token" гэсэн үг. "Fungible" гэдэг нь Монгол хэлэнд орчуулвал "орлуулашгүй" гэсэн үг бөгөөд харин "token" гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр "Non-fungible-token" гэдэг нь энгийнээр "орлуулашгүй цор ганц бараа" гэсэн үг болж таарч байна. Гэхдээ юу болоод байгаа болохоор, яагаад бид үүнийг мэдэх ёс...

Танд өгч буй 300 мянган төгрөгийн цаадах наадах 24.04.2021

КОВИД-19 цар тахал Монгол Улсад хурдацтай тархаж өдөрт илэрч буй тохиолдол дунджаар 500 гаруй болж ирэхтэй зэрэгцүүлэн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын засгийн газар анх удаагаа хөл хорио тогтоож өмнөх засгийн газрынхаа адил Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд хүнд цохилт өгөх шийдвэрийг гаргасан.  Дахиж хөл хорио тогтоохгүй гэж байсан засгийн газар ийнхүү хөл хорио тогто...

Азиудыг хоморголон хөнөөсөн хэрэг ба БИДНИЙГ үзэн ядах үзэл 31.03.2021

АНУ-ын иргэн, Жиоржиа мужийн оршин суугч 21 настай эрэгтэй Роберт Аарон Лонг 2021 оны 3-р сарын 16-ны өдөр тус мужийн Атланта хот орчимд байрлах спа төвүүд буюу бариа заслын 3 өөр газарт буугаар зэвсэглэн гал нээж 9 хүнийг буудаж, 8 хүний амь насыг хороосон хэрэг гарсан ба эдгээр 8 хүний 6 нь Азиуд байсан билээ. Бид энэ дугаараа энэхүү хэргийг нягтлахын зэрэгцээ АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд...

КОВИД-19 цар тахлын төгсгөл ба вакцин 18.03.2021

Дэлхий дахин 1 жил хүрэхгүй хугацаанд КОВИД-19 цар тахлын вакциныг бүтээж чадсан. Вакцин гэж юу вэ? Бид 2021 онд эргээд энгийн эгэл амьдралдаа шилжиж чадах уу? Өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу болж өнгөрөв?

Мьянмарын төрийн эргэлт ба Зэвсэгт Буддистууд 24.02.2021

Мьянмар улсын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж цэргийн дэглэмийг тус улсад тогтоогоод байгаа. Эрх баригч намын тэргүүн Ан Сан Су Чи болон Мьянмар улсын Ерөнхийлөгч Вин Мьин нарыг цэргийн хүчин баривчилж хорьсон байгаа тул Бирмийн ард түмэн цэргийн дэглэмийг эсэргүүцэж, баривчлагдаад байгаа улс төрчдийг суллахыг шаардаж өдөр бүр жагссаар байгаа. Эдгээр жагсагчдын далайц, хамрах хүрээ өдрөөс өдөрт т...

Хойд хөршид юу болоод байна вэ? 07.02.2021

ОХУ-д өрнөж буй хөдөлгөөн дэлхийн анхаарлыг татаж байна. Хойд хөршийн маань засгийн газар жагсагчдыг хүч хэрэглэн дарах оролдлогуудыг хийж буй нь тийм ч гайхмаар зүйл биш. Гэхдээ энэ бүх өрнөж буй үйл явдлуудын гол зангилаа болоод буй Алексей Навальный нь олон улсын анхаарлыг өөрөөрөө дамжуулж ОХУ-ын удирдлага, элит улс төрчдийн үнэн дүр төрхийг таниулахад чиглүүлж чадаж байна. Энэ эрхэм хэн бэ?

АНУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн, одоо ба ирээдүй 01.02.2021

Америкийн Нэгдсэн Улсын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден гэж хэн бэ? Түүний Дэд Ерөнхийлөгч Камала Харрис гэж хэн бэ? АНУ-ын шинэ засаг ажлын эхний хоногуудыг хэрхэн өнгөрүүлсэн бэ? Цаашдаа ямар ямар чиглэлд энэ засаг анхаарч ажиллах бол? эдгээр сэдвүүдийг бид удаах дугаараа нягтлан хүргэж байна.

Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч 20.01.2021

Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй а...

Listen to the Nyagtlav (seheeten.me x unnu.news) podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.