MANDUULERO
Manduulero
Хотжилтоос үүлдэлтэй эрүүл мэндийн асуудлуудад гаргалгаа хайж энэхүү контентыг бид бэлтгэж байна. Амьдралын "зөв хэв маяг" гэх тодорхойлолт заавал багтах үйлдлүүдийг танд санал болгохын тулд эрдэм шинжилгээний судалгаа хийсэн тухайн салбартаа ажиллаж мэргэшисэн хүмүүстэй болон алдсан оносон амьдралын туулсан туршлагатай эгэл иргэдийн ярилцлагыг хүргэж байна. Холбогдох хаягууд:https://www.instagram.com/manduulerohttps://www.facebook.com/manduulerohttps://www.youtube.com/user/manduulero
Be sure to visit the podcast's website and support the creator: soundcloud.com
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Мандуул Батзаяа 2 Цагаан эсийн цочмог хавдар буюу leukemia-тай тэмцсэн тухай ярилцаv. 15.09.2020 57:38
Бидний хэлж заншсанаар цусны хорт хавдар буюу leukemia нь одоогоор анагаахын шинжлэх ухаанд оншкогдсоноор нийт 130 гаруй төрөл байдаг бөгөөд шинж тэмдэг болон шалтгаанаараа өөр хоорондоо харилцан адилгүй баййдаг байна. Энэ хүнд эрүүл мэндийн асуудалтай нүүр тулж цар тахлын үеээр хөл хорион дундуур амь насаа аварч үлдсэн нэгэн залууг бид энэ удаа таньтай уулзуулж байна. Батзаяагийн түүх таньд олныг...
Бидний биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд учраад буй цаг үеийн асуудлуудаар хэсэг ярилцаv. 04.09.2020 2:28:04
Бидний биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд учраад буй цаг үеийн асуудлуудаар хэсэг ярилцаv. Дараах холбоосоор ороод үзээрэй бас сэтгэгдлээ үлдээж, бусадтайгаа хуваалцахаас битгий татгалзаарай 🙂 🙂 🙂 https://youtu.be/JPT0NpJhR_k Санал хүсэлтээ доор үлдээхээс гадна https://www.instagram.com/manduulero/ https://www.facebook.com/manduulero эдгээр хаягуудаар холбогдоорой.
Мандуул Энхсайхан 2 Кронын өвчинтэй тэмцэж буй тухайгаа ярилцав 29.08.2020 1:26:38
Энэ удаад подкастын маань зочин миний хувьд их тусгай зочин байсан юм. Учир нь гэр бүлийн маань хүндэт гишүүн, үеэл дүү маань оролцож өөрийн туршлагаас бид бүгдтэй хуваалцсан юм. Эдгэршгүй өвчинтэй хамт амьдарна гэдэг хэлэхэд бас сонсоход амархан ч түүний оронд байж үзээгүй л бол илэрхийлэх боломжгүй хүнд мэдрэмж болохыг ойлгуулсан ярилцлага байлаа. Харь хүний нутагт, хүүхэд ахуйгаасаа л эхлэн хүн...
Мандуул Оюуномин 2 идэх эмгэгийн тухай ярилцаv. 25.08.2020 30:44
Өөрийн амьдралд тохиолдсон туршлагаас хуваалцаж идэх эмгэгтэй учирсан хүмүүст мэдээлэл олгох, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх яриаг хийсэн юм. Энэ бол бусдыг бодсон өгөөмөр хүмүүнлэг чанар юм шүү! Түүнд урам хайрлаж сонссон мэдсэнээ бусдадаа хуваалцаарай. Надтай холбогдох хаягууд: https://www.instagram.com/Manduulero https://www.facebook.com/manduulero
Лхагвабаяр эмч Мандуул 2 хоол боловсруулах тогтолцоонд учирдаг өвчлөлүүдийн тухай ярилцаv. 24.08.2020 1:15:05
Амнаас эхлээд хошного хүртэлх замд бий болдог эрүүл мэндийн олон асуудлууд байдгаас хэсгийг нь бид сонгон авч ярилцлаа. Эмч тэр тусмаа мэс заслын эмч байх амаргүй. Энэ салбарт олон жил ажиллахдаа ажигласан хандлага болон Кронын өвчинтэй тэмцэж буй иргэдэд юу чухал болох тухай бид дэлгэрэнгүй ярилцсан юм. Өгөөжтэй яриа болсон гэж найдаж байгаа. Санал хүсэлтээ доор үлдээхээс гадна https://www.instag...
Мандуул Цэдэвсүрэн 2 хооллох тухай ярилцаv 09.08.2020 58:32
Хооллох буюу амьдрах эсвэл амьдрах буюу хооллох. Ямар нэгэн байдлаар бид амьдардаг шиг ямар нэгэн байдлаар хүн хүч сэлбэх гэж амаараа хоол болох зүйлийг иддэг бас уудаг. Гүн ухааны ч гэмээр энэ чухал асуудлыг бид хөндөхөөр хамт суугаа хөөрөлдлөө. Аль болох шинжлэх ухаанаар батлагдсан хооллох дүрэм горимуудын талаар ярихыг хичээлээ. Хичээлээ гэдэг нь төгс биш болоохыг эртлэн хэлэх гэж хичээсэн нь....
MANDUUL and DELGEREL Хашимотогийн эмгэг/Hashimoto's Disease/ тухай ярилцав. 26.07.2020 1:01:18
Амьдралын хэв маягаа өөрчлөх шалтгаан заримдаа хүслээр бус шаардлагаар бий болдог. Энэ удаад өөрийн бие ээ ойлгож, яг юу болохгүй байгаагаа олон жилийн турш судалж, эрж хайсны эцэст нь гаргалгаагаа олсон арвин түүхтэй энгийн нэгэн бүсгүйг уулзуулахаар зорьсон юм. Хувийн мэдээллээ цааргалахгүйгээр бидэнд дэлгэсэн Дэлгэрэлдээ баярлалаа :)
Мандуул Батсүрэн /АУ-ны Доктор/ эмчтэй #даавар - ын тухай ярилцав. 17.07.2020 1:10:21
Бид дааврын өөрчлөлтийг ойлгох нь маш чухал бөгөөд зөв ойлголттой байх нь амьдралынхаа мөч бүрт өөрсдийн биетэйгээ зохистой харьцахад туслах юм. Энэ удаад дээрхи сэдвийг танд хэрэг болно гэж үзээд сонгон авч уг сэдвийн хүрээн шинжлэх ухааны судалгаа хийсэн бүлэг эмч нарын төлөөллөөс урин оролцууллаа. Энэ дугаар мөн apple podcast-н санд ''Lero Manduul'' нэрээр орсон байгааг сануулах нь зүйтэй байх.
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.