LegalTalks

LegalTalks

Science MN ↓ 52 episodes

Хууль зүйн судалгааны цахим сан, legaldata.mn-ий хамт олноос хуульч, эрх зүйч, судлаач нартаа зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар ярилцах, түгээх, дэлгэрүүлэн хэлэлцэх, түүнчлэн салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, яриа өрнүүлэх зорилго бүхий #LegalTalks подкастыг эрхлэн гаргахаар санаачилсан болно.

Author

LegalTalks

Category

Science

Podcast website

www.legaldata.mn

Latest episode

Oct 13, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

S2EP7. С.Батбаяр - Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал) 07.03.2023

Цуврал подкастын 7 дахь дугаараар “Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн судлаач, докторант С.Батбаяртай ярилцсан дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр МУИС-ийн Хууль зүйн с...

S2EP6. Б.Ариунзаяа - Эдийн бус хохирол нөхөн төлүүлэх тогтолцооны талаарх онолын асуудал ба Монгол Улсын шүүхээр эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй байдал 28.02.2023

Цуврал подкастын 6 дахь дугаараар “Эдийн бус хохирол нөхөн төлүүлэх тогтолцооны талаарх онолын асуудал ба Монгол Улсын шүүхээр эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй байдал” сэдвийн хүрээнд AKP хуулийн фирмийн хуульч, Нагояагийн их сургуулийн хууль зүйн магистр Б.Ариунзаяатай ярилцсан  дугаарыг хүргэж байна.  Энэ дугаарын хөтлөгчөөр хуульч, судлаач С.Билгүүн оролцлоо.

S2EP5. Б.Хонгорзул - Бага үнийн дүнтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам 13.02.2023

Цуврал подкастын 5 дахь дугаараар “Бага үнийн дүнтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд хуульч, судлаач Б.Хонгорзултай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.

S2EP4. М.Ванчигмаа - Эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн практик 06.02.2023

Цуврал подкастын 4 дэх дугаараар “Эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн практик” сэдвийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, Нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Хууль зүйн доктор М.Ванчигмаатай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Судалгааны тайланг www.legaldata.mn/b/1199 холбоосоор унших боломжтой.

S2EP3. Б.Анхзаяа - Ц.Уянга - Цалин хөлснөөс үүдэлтэй зарим маргааныг хянан шийдвэрлэсэн дүн шинжилгээ 30.01.2023

Цуврал подкастын 3 дахь дугаараар “Цалин хөлснөөс үүдэлтэй зарим маргааныг хянан шийдвэрлэсэн дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд хуульч, өмгөөлөгч Б.Анхзаяа, Хөдөлмөрийн эрх зүйн магистр Ц.Уянга нар ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.

S2EP2. Б.Баялагмаа - Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийн жишээн дээр/ 23.01.2023

“Шүүхийн шийдвэрийн судалгаа” подкастын 2 дахь дугаараар “Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт: Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийн жишээн дээр” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн партнер өмгөөлөгч Б.Баялагмаатай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна.

S2EP1. А.Түвшинтөгс - Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй шүүхийн практик 16.01.2023

Энэхүү цуврал подкастын эхний дугаараар “Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн Номун түншлэл компанийн өмгөөлөгч, судалгааны багийн ахлагч А.Түвшинтөгстэй ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. 

#legaltalks №20 - П.Одгэрэл, О.Цэрэннадмид - Уул уурхай ба малчид 06.10.2022

Энэ удаагийн дугаараар “Уул уурхай ба малчид” сэдвийн хүрээнд Хууль зүйн доктор П.Одгэрэл, "Оюу толгой" ХХК-ийн Орон нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн менежер О.Цэрэннадмидтай ярилцсан дугаарыг хүргэж байна

#legaltalks №19-Д.Баяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 06.09.2022

ХБНГУ-ын Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн докторант, судлаач Д.Баяр оролцож  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн асуудал” сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.

#legaltalks №18 Б.Дөлгөөн - Монгол Улс дахь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах ажиллагааны түүхэн хөгжил болон тогтолцоон дахь асуудал 06.06.2022

Энэ удаагийн #legaltalks №18 дугаараар "Монгол Улс дахь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах ажиллагааны түүхэн хөгжил болон тогтолцоон дахь асуудал" сэдвийн хүрээнд Хууль зүйн доктор Б.Дөлгөөнтэй ярилцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.

#legaltalks №17 Б.Мандалбаяр - Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах асуудал 04.05.2022

“Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах асуудал” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяртай ярилцсан дугаарыг хүргэж байна.

#legaltalks №16 А.Отгон: Америкт компани байгуулах нь бизнесийн гэрээний ойлголтууд 03.11.2021

“Америкт компани байгуулах нь, бизнесийн гэрээний ойлголтууд” сэдвийн хүрээнд “Америкт компани байгуулах нь, бизнесийн гэрээний ойлголтууд” номын зохиогч, хууль зүйн магистр (LLM), эрх зүйч А.Отгонтой ярилцсан дугаарыг хүргэж байна.

#legaltalks №15 Д.Тэгшбаяр: Эрдэс баялгийн салбарын ил тод байдал 21.05.2021

Подкастын ээлжит дугаарыг “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль”-ийн төслийн эргэн тойронд, Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн нэмэлт, өөрчлөлт, салбар эрх зүйн нэр томьёоны хэрэглээ, уг хуулийг батлах хэрэгцээ, шаардлага, олон нийтийн хяналт, ямар мэдээллийг ил тод байлгах, мэдээллийн сан, үүсч буй хүндрэл бэрхшээл гээд тулгамдсан асуудлыг ярилцсаныг сонсоно уу.

#legaltalks №14 Ж.Оюунтунгалаг: Иргэний эрх зүйн зарчим, хууль хэрэглээ 10.05.2021

“ Иргэний эрх зүйн зарчим, хууль хэрэглээ ” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Япон Улсын Нагоягийн их сургуулийн доктор, Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор Ж.Оюунтунгалаг судлаачтай ярилцсаныг хүргэж байна.

#13 Н.Баасанжав, М.Мөнхжаргал: COVID19 дэх үеийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ? 20.11.2020

Энэ дугаарын зочноор Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч Н.Баасанжав, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч М.Мөнхжаргал, хөтлөгчөөр Б.Эрхэмбаяр нар оролцож хөл хорионы дэглэмийн үед ажил олгогч, ажилтан талуудад үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хууль, эрх зүйн талаас хэрхэн шийдвэрлэх, цалин хөлс олгох боломжгүй тохиолдолд хэрхэх, ажилчдын тоог цөөрүүлэх нь хуульд нийцэх эс...

#12 Г.Давааням, Ж.Энхсаруул: Компанийн хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлага 20.10.2020

Энэ удаагийн зочноор МУИС ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн ухааны доктор Г.Давааням уригдаж, “Оюуны-Инноваци” ТББ-ийн судлаач, хууль зүйн магистр Ж.Энхсаруулын хамтаар “Компанийн хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлага” сэдвийн хүрээнд ярилцсан дугаарыг хүргэж байна.

#11 Д.Ганзориг: Нутгийн удирдлагын шинэ хуулийн талаар 21.07.2020

"Нутгийн удирдлагын шинэ хууль"-ийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганзоригтой ярилцлаа.

#10 А.Бямбажаргал: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх нь 24.05.2020

А.Бямбажаргал: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор

#09 Б.Болорсайхан: Хүний эрхийн ирээдүй 14.05.2020

Энэ удаад "Хүний эрхийн ирээдүй..." сэдвийн хүрээнд хүний эрхийг хамгаалагч Б.Болорсайхантай ярилцлаа. Зочин хөтлөгчөөр "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.АмарзаяаХөтлөгчөөр "Оюуны-Инноваци" ТББ-ын судлаач, хуульч Б.Эрхэмбаяр.

#08 З.Сүхбаатар, Н.Норовсамбуу: Форс-мажор буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл 14.04.2020

🖇Коронавирус (COVID-19) халдварын тархалт нэмэгдсэн, хорио цээрийн дэглэмд шилжсэн, хил хаасан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг нөхцөл байдал нь гэрээний талуудад (зээлдэгч-зээлдүүлэгч, түрээслэгч-түрээслүүлэгч, худалдагч-худалдан авагч г.м) үүргээ биелүүлэх боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй хүндрэлийг бий бо...

#07 Ц.Сарантуяа Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор 14.02.2020

Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc. D), профессор Ц.Сарантуяа багштай дараах агуулгын хүрээнд ярилцлаа: - Өөрийнх нь ажлын гараа, багш болсон түүх, амьдралд баримталдаг зарчим; - Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт; - Үндсэн хуулийн цэц;  - Шүүгчийн хараат бус байдал, ёс зүйн асуудал; - Үндсэн хуулийн маргааны харьяалал гэх мэт асуудлаар сонирхолтой яри...

#06 Ц.Цолмон Хууль тогтоох техник 25.01.2020

Энэ удаагийн зочноор хуульч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон "Хууль тогтоох техник" сэдвийн хүрээнд ярилцлаа.

#05 Н.Баярмаа: Өмчийн эрх зүй 15.01.2020

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаатай өмчийн эрх зүйн талаар, тэр дундаа Үл хөдлөх хөрөнгийн эрхийн тухай ярилцлаа.

#04 Г.Банзрагч: "Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлийн шаардлагын төрөл, түүний үр дагавар" 29.11.2019

"Захиргааны процессын эрх зүй" номын зохиогч Хууль зүйн ухааны доктор Г.Банзрагч багштай ярилцсан ярилцлага.

#03 Ж.Майзориг: "Хуулийн технологи" 09.11.2019

Хуулийн технологи

Listen to the LegalTalks podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.