legaldata.mn

LegalTalks

Science MN ↓ 24 episodes

Хууль зүйн судалгааны цахим сан, legaldata.mn-ий хамт олноос хуульч, эрх зүйч, судлаач нартаа зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар ярилцах, түгээх, дэлгэрүүлэн хэлэлцэх, түүнчлэн салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, халуун яриа өрнүүлэх зорилго бүхий #LegalTalks подкастыг эрхлэн гаргахаар санаачилсан болно.

Author

legaldata.mn

Category

Science

Podcast website

castbox.fm

Latest episode

Sep 27, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#legaltalks №22 Д.Бат-Эрдэнэ - Орон нутгийн сонгууль 2024 27.09.2024

Энэ удаагийн дугаарын зочноор Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцлоо.

legal talk+ №02 – Шүүх бие даасан уу? 08.04.2024

Оюуны-Инноваци ТББ  нь “Нээлттэй, шударга шүүхийн төлөө” уриатай legal talk+ цуврал подкастыг Та бүхэнд хүргэж байна. Подкастын 2 дахь дугаараар “Шүүх бие даасан уу?” сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор  (Ph. D) Д.Зүмбэрэллхамтай  ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга  Т.Алта...

legal talk+ №01 – Шүүх нээлттэй юу? 28.03.2024

Оюуны-Инноваци ТББ нь “Нээлттэй, шударга шүүхийн төлөө” уриатай legal talk+ цуврал подкастыг Та бүхэнд хүргэж байна. Подкастын анхны дугаараар “Шүүх нээлттэй юу?” сэдвийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяатай ярилцсан сонирхолтой дугаарыг хүргэж байна. Хөтлөгчөөр “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл оролцлоо.

#legaltalks №21 – Т.Мөнх-Эрдэнэ - Захиргааны ерөнхий хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оров? 10.03.2023

Энэ удаагийн дугаараар Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагалдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын холбооны З...

#legaltalks №20 - П.Одгэрэл, О.Цэрэннадмид - Уул уурхай ба малчид 06.10.2022

Энэ удаагийн дугаараар “Уул уурхай ба малчид” сэдвийн хүрээнд Хууль зүйн доктор П.Одгэрэл, "Оюу толгой" ХХК-ийн Орон нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн менежер О.Цэрэннадмидтай ярилцсан дугаарыг хүргэж байна.

#legaltalks №19-Д.Баяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 07.09.2022

ХБНГУ-ын Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн докторант, судлаач Д.Баяр оролцож “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн асуудал” сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.

#legaltalks №18 Б.Дөлгөөн - Монгол Улс дахь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах ажиллагааны түүхэн хөгжил болон тогтолцоон дахь асуудал 06.06.2022

 Энэ удаагийн #legaltalks №18 дугаараар "Монгол Улс дахь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах ажиллагааны түүхэн хөгжил болон тогтолцоон дахь асуудал" сэдвийн хүрээнд Хууль зүйн доктор Б.Дөлгөөнтэй ярилцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.

#legaltalks №17 Б.Мандалбаяр - Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах асуудал 04.05.2022

“Эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах асуудал”  сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяртай ярилцсан дугаарыг хүргэж байна.

#legaltalks №16 А.Отгон: Америкт компани байгуулах нь бизнесийн гэрээний ойлголтууд 03.11.2021

“Америкт компани байгуулах нь, бизнесийн гэрээний ойлголтууд” сэдвийн хүрээнд “Америкт компани байгуулах нь, бизнесийн гэрээний ойлголтууд” номын зохиогч, хууль зүйн магистр (LLM), эрх зүйч А.Отгонтой ярилцсан дугаарыг хүргэж байна.

#legaltalks №15 Д.Тэгшбаяр: Эрдэс баялгийн салбарын ил тод байдал 21.05.2021

Подкастын ээлжит дугаарыг “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль”-ийн төслийн эргэн тойронд, Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн нэмэлт, өөрчлөлт, салбар эрх зүйн нэр томьёоны хэрэглээ, уг хуулийг батлах хэрэгцээ, шаардлага, олон нийтийн хяналт, ямар мэдээллийг ил тод байлгах, мэдээллийн сан, үүсч буй хүндрэл бэрхшээл гээд тулгамдсан асуудлыг ярилцсаныг сонсоно уу.

#legaltalks №14 Ж.Оюунтунгалаг: Иргэний эрх зүйн зарчим, хууль хэрэглээ 10.05.2021

“ Иргэний эрх зүйн зарчим, хууль хэрэглээ ” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Япон Улсын Нагоягийн их сургуулийн доктор, Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор Ж.Оюунтунгалаг судлаачтай ярилцсаныг хүргэж байна.

#13. Н.Баасанжав, М.Мөнхжаргал: COVID19 дэх үеийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ? 20.11.2020

Энэ дугаарын зочноор Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч Н.Баасанжав, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч М.Мөнхжаргал, хөтлөгчөөр Б.Эрхэмбаяр нар оролцож хөл хорионы дэглэмийн үед ажил олгогч, ажилтан талуудад үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хууль, эрх зүйн талаас хэрхэн шийдвэрлэх, цалин хөлс олгох боломжгүй тохиолдолд хэрхэх, ажилчдын тоог цөөрүүлэх нь хуульд нийцэх эс...

#12 Г.Давааням, Ж.Энхсаруул: Компанийн хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлага 20.10.2020

Энэ удаагийн зочноор МУИС ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Г.Давааням уригдаж, “Оюуны-Инноваци” ТББ-ийн судлаач, хууль зүйн магистр Ж.Энхсаруулын хамтаар “Компанийн хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлага” сэдвийн хүрээнд ярилцсан дугаарыг хүргэж байна.

#11 Д.Ганзориг: Нутгийн удирдлагын шинэ хуулийн талаар 20.07.2020

"Нутгийн удирдлагын шинэ хууль"-ийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганзоригтой ярилцлаа.

#10 А.Бямбажаргал: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх нь 25.05.2020

А.Бямбажаргал: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор

#09 Б.Болорсайхан: Хүний эрхийн ирээдүй 14.05.2020

Энэ удаад "Хүний эрхийн ирээдүй..." сэдвийн хүрээнд хүний эрхийг хамгаалагч Б.Болорсайхантай ярилцлаа. Зочин хөтлөгчөөр "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа Хөтлөгчөөр "Оюуны-Инноваци" ТББ-ын судлаач, хуульч Б.Эрхэмбаяр.

#08 З.Сүхбаатар, Н.Норовсамбуу: Форс-мажор буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл 14.04.2020

🖇Коронавирус (COVID-19) халдварын тархалт нэмэгдсэн, хорио цээрийн дэглэмд шилжсэн, хил хаасан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг нөхцөл байдал нь гэрээний талуудад (зээлдэгч-зээлдүүлэгч, түрээслэгч-түрээслүүлэгч, худалдагч-худалдан авагч г.м) үүргээ биелүүлэх боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй хүндрэлийг бий бо...

#07 Ц.Сарантуяа: Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор 14.02.2020

Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc. D), профессор Ц.Сарантуяа багштай дараах агуулгын хүрээнд сонирхолтой яриа өрнүүллээ: - Ажлын гараа, багш болсон түүх, амьдралд баримталдаг зарчим; - Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт; - Үндсэн хуулийн маргаан, цэцийн гишүүний шалгуур; - Шүүгчийн хараат бус байдал, ёс зүйн асуудал; - Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдв...

#06 Ц.Цолмон: "Хууль тогтоох техник" 25.01.2020

Энэ удаагийн зочноор хуульч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон "Хууль тогтоох техник" сэдвийн хүрээнд ярилцлаа.

#05 Н.Баярмаа: "Өмчийн эрх зүй" 15.01.2020

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаатай өмчийн эрх зүйн талаар, тэр дундаа Үл хөдлөх хөрөнгийн эрхийн тухай ярилцлаа.

#04 Г.Банзрагч: "Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлийн шаардлагын төрөл, түүний үр дагавар" 29.11.2019

"Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлийн шаардлагын төрөл, түүний үр дагавар" сэдвийн хүрээнд Хууль зүйн ухааны доктор Г.Банзрагч багштай ярилцлаа.

#03. Ж.Майзориг: "Хуулийн технологи" 09.11.2019

Хуульч нар технологи ашигладаг. Гэхдээ тэр нь word, арай дээр нь powerpoint ашигладаг. Тийм болохоор технологийн хувьд хуульч нарыг хүлээх шаардлагагүй. Хуулийн үйлчилгээг хуульчийг алгасаж хийх хандлага бий болж байна.

#02 Д.Ганзориг: "Хууль зүйн судалгааны арга зүй" 12.10.2019

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хуульч Д.Ганзоригтой ярилцаа. Хууль зүйн судалгааны арга зүй гэдэгт юуг ойлгох, хуульч, судлаачийн эзэмшвэл зохих чадвар, судалгаа хийхдээ анхаарах зүйлс, цагийн менежмент зэрэг хуульч, судлаач нартай хэрэгтэй олон сонирхолтой сэдвээр яриа өрнүүлсэн тул та бүхэн у...

#01 Ж.Эрдэнэбулган: "Эрх зүйн боловсрол олгох тогтолцоо, хөгжлийн чиг хандлага" 20.09.2019

"Эрх зүйн боловсрол олгох тогтолцоо, хөгжлийн чиг хандлага" сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор Ж.Эрдэнэбулган багштай ярилцлаа.

Listen to the LegalTalks podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.