Itgelradio

ITGELRADIO

Religion MN ↓ 500 episodes

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

Author

Itgelradio

Category

Religion

Podcast website

www.itgelradio.com

Latest episode

Jul 11, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/09 09.03.2026

"Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм." Ефес 4:25 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/06 05.03.2026

Миний ард түмний гамшгийнх нь өдөр Үүд хаалгаар нь бүү ор. Гамшгийнх нь өдөр гай зовлонг нь бүү хар. Гамшгийнх нь өдөр эд хөрөнгөнд нь гар бүү хүр. Обадиа 1: 13 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #итгэлрадиоүйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/05 05.03.2026

"Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есавдаа дөхөж очив. Есав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав." Эхлэл 33:3-4 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/04 04.03.2026

Тэр өдөр чи холхон зогсож, Тэр өдөр гаднынхан түүний баялгийг авч одсон. Гулдан хаалгаар нь гаднынхан орж ирэн Иерусалимын төлөө шавга хаях тэр өдөр Чи ч гэсэн тэдний нэг мэт байсан. Обадиа 1: 11 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/03 03.03.2026

"Чи бүргэд адил өндрөө авч, Оддын дунд үүрээ зассан ч Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна." Обадиа1:4 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан үнэхээр санаа тавьдаг уу? 03.03.2026

Та шуурга мэт хүнд нөхцөлд, байдаг чадлаараа хичээн ажиллаж байхад хэн ч таныг анзаарахгүй байгаа мэт санагдаж, сэтгэлээр унах үедээ Бурхан бүгдийг харж, анзаарч, санаа тавьж байгаа. “Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая” хэмээн хэлснийг санаарай. (1 Петр 5:7).

2026/03/02 02.03.2026

"Обадиагийн үзэгдэл. Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв." Обадиа1:1 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

БУРУУТГАЛТАЙГАА НҮҮР ТУЛАХ НЬ - Хэсэг 2 28.02.2026

Бидний хувьд өөрөө өөрийнхөө хүлээлтэд хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тэр үед бидний дотор буруутгалын мэдрэмж төрж, өөрөө өөртөө дарамт шахалтыг мэдрүүлж эхэлдэг. Энэ нь эргээд бидний залбиралд сөргөөр нөлөөлж, Бурхантай харилцах харилцааг маань ч доголдуулдаг. Тэгвэл Др. Стэнли өнөөдөр бидэнтэй хэрхэн буруутгалын мэдрэмжээ зөвөөр даван туулах талаар ярилцах болно. Ингэснээр бид Бурханта...

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/27 27.02.2026

“Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ.” Дуулал 119:9 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/26 26.02.2026

“Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.” Дуулал 14:2 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/25 25.02.2026

“Миний төөрөгдөл бүрийг Та тоолсон билээ. Нулимсыг минь тулмандаа цуглуулан хийгээч. Таны номд бичигдээгүй гэж үү? Миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.” Дуулал 56:8-9 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/24 24.02.2026

“Тэд надад “ЭЗЭНий өргөө явцгаая” гэхэд Би баярлав.” Дуулал 122:1 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Хорт хавдрын тэмцэл дунд Бурханыг олох нь 24.02.2026

Эмнэлгийн хананд өлгөөтэй нэгэн самбар дээр ХОРТ ХАВДАР ХЯЗГААРЛАГДМАЛ Энэ нь хайрыг зэрэмдэглэж чадахгүй... Итгэлийг зэврүүлж, нөхөрлөлийг тасалж чадахгүй... Дурсамжийг бүдгэрүүлж, зоригийг мохоож, сэтгэлийг эмзэглүүлж чадахгүй.. Мөнх амийг булааж чадахгүй, Ариун Сүнсийг дийлж чадахгүй... хэмээн тун ухаалгаар бичсэн байсан юм.

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/23 23.02.2026

"ЭЗЭН миний өв ба аяганы минь хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгэдэг. Надад тааламжтай газарт хил татаж өгчээ. Өв минь наддаа үнэхээр сайхан." Дуулал 16: 5-6 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

БУРУУТГАЛТАЙГАА НҮҮР ТУЛАХ НЬ - Хэсэг 1 21.02.2026

Хүн бүр амьдралдаа их бага ямар нэгэн байдлаар буруутгалыг мэдэрч үзсэн байдаг. Өөрөө өөрийгөө буруутгах буруутгал биднийг дотроос маань хэмлэж, биднийг ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж цаг ямагт чичилж байдаг. Гэвч буруутгал бүхэн адилхан гэж ойлгож болохгүй. Заримдаа бид Библид заасан хэм хэмжээ, ёс суртахууны хил хязгаарыг зөрчих үед Бурхан бидэнд анхааруулахын тулд буруутгалын мэдрэмжийг өгдөг...

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан таны төлөө хийсэн агуу зүйлсийг бусдад хэл 17.02.2026

Харин эдгэрсэн залуу Есүстэй хамт явахыг гуйсан боловч Есүс түүнд “гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ”.(Лук 8:39). Та хэзээ хамгийн сүүлд Бурханы хийсэн гайхалтай зүйлсийн талаар гэр бүлийнхэнтэйгээ дэлгэрэнгүй хуваалцсан бэ? Жишээ нь, замын түгжрэлээс болж осолд орох шахсан ч Бурхан хамгаалсан талаар, эсвэл хэдэн долоо хоногийн турш залбирсан залбирлын хариугаа а...

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/16 16.02.2026

“ЭЗЭНий сахилгыг бүү жигш, гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү.” Сургаалт үгс 3:11-12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

ЗОВЛОН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ВЭ? - Хэсэг 2 14.02.2026

Библид бичигдсэн нэгэн гайхалтай түүх бол Иовын түүх юм. Иов бол Бурханыг хайрлаж, бүх зүрхээрээ Бурханд үйлчилдэг зөвт хүн байсан. Гэсэн хэдий ч Бурхан түүний амьдралд хамгийн аймшигтай зовлонг зөвшөөрсөн. Иовын хувьд яг ямар шалтгааны улмаас ийнхүү зовж шаналах болсноо мэдээгүй ч Бурхан итгэмжтэй гэдгийг л сайн мэдэж байсан. Тэгвэл та Иовын орон байсан бол, эсвэл таны амьдралд Иовынх шиг зовлон...

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/13 13.02.2026

"Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй." 1 Коринт 13:4-5 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/12 12.02.2026

"Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна? гэхэд тэр Түүнд энэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ." Лук 10:36-37 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/11 11.02.2026

"Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлоншаналангийн цагт дэм болохоор төрөх." Сургаалт үгс 17:17 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/10 10.02.2026

“Үгээр ч бус, хэлээр ч бус, харин үйлдлээр ба үнэнээр хайрлая.” 1 Иохан 3:18 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Есүсийн хэлсэн үг үнэн эсэхийг яаж мэдэх вэ? 10.02.2026

Библийн Шинэ гэрээний эхний дөрвөн номд Есүсийн заасан сургаалууд хуудас хуудсаараа байдаг. Тэгвэл Есүсийн хэлж байсан үгс үнэн гэдгийг яаж мэдэх вэ? Түүнийг хэрхэн олж мэдэх талаар Есүс Өөрөө ч хэлсэн байдаг. Шинэ гэрээний Иохан номын 7 бүлэгт “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” гэсэн.

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/09 09.02.2026

“Зүрхээ бүхнээс илүүгээр хамгаал, учир нь амийн булаг түүнээс ундарна.”Сургаалт үгс 4:23 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

ЗОВЛОН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ВЭ? - Хэсэг 1 07.02.2026

Бидний өдөр тутмын амьдралд бидэнд мэдрэгдэж байдаг уур хилэн, айдас түгшүүр, ганцаардал гэх мэт таагүй мэдрэмжүүдэд бид хэрхэн хандах вэ? Бид сэтгэл хөдлөлийнхөө аясаар ийш тийш савлаж амьдрах ёстой гэж үү? Бидний хүслээр болохгүй байгаа тэр таагүй нөхцөл байдлууд дунд ч бид сэтгэл хөдлөлөө зөвөөр хянаж байх боломжтой юу? Өнөөдрөөс эхлэн Др. Стэнли дээрх асуултуудтай холбогдуулан “АМЬДРАЛЫН АЛИВА...

Listen to the ITGELRADIO podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.