Itgelradio

ITGELRADIO

Religion MN ↓ 500 episodes

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

Author

Itgelradio

Category

Religion

Podcast website

www.itgelradio.com

Latest episode

Jul 11, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Амар тайвны эхлэлийг гэрээсээ 19.08.2025

Библийн Матай номд Есүс: “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” (Mатай 5:9) гэж хэлсэн. Есүс юу гэж хэлснийг анзаарсан уу? Амар тайвныг тогтоогсод. Амар тайван нь зүгээр л байж байхад өөрөө бий болчихдог зүйл биш. Амар тайван гэдэг бол эвлэрэл, уучлал, хамтын ажиллагаа гэсэн хүч хөдөлмөр шаарддаг зүйл. Энэ нь урт яриа, өөр өөр үзэл бодолтой хүмүүсийг тэвчээр...

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Өс хонзонгийн хүлээсээс чөлөөлөгдөх нь 12.08.2025

Библид, хэн нэгэн ах дүү чинь нүгэл үйлдвэл ганцаарчлан очиж уулз, уучлалт гуйх, ойлголцох боломж олго. Хэрэв асуудал шийдэгдэхгүй бол нэг эсвэл хоёр хүнтэй хамт оч, ингээд ч асуудал шийдэгдэхгүй бол сүм чуулгандаа хандаж туслалцаа авах хэрэгтэй гэж хэлсэн байдаг (Матай 18:15-17) Хэрэв бид зөрчилдөөний даван туулахад бэлэн байвал Бурхан бидэнд өшөө хорслоос ангижрах хүчийг өгнө.

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Сэтгэлийн түгшүүрээс болоод шаналж байна уу? Эндээс эхэл 05.08.2025

Хүн бүр л амьдралдаа ямар нэг хэмжээгээр хүнд үеийг туулсан, туулж байгаа эсвэл ирээдүйд туулж болно. Амьдралд санаа зовох, сэтгэл тавгүйтэн түгшээх зүйлс мундахгүй их. Нэгэн пастор номлолдоо “Есүс, бидний сэтгэлдээ тээж яваа санаа зовнил, сэтгэлийн түгшүүр нь Бурханыг ойлгох ойлголтод маань нөлөөлдөг гэдгийг хэлсэн байдаг. Бурханы талаарх бидний ойлголт хэр зөв байна, төдий чинээ бидний түгшүүр б...

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Энэ бол таны хамгийн чухал шийдвэр 29.07.2025

Та хэсэг хором өөрийнхөө амьдралын талаар эргэцүүлэн бодоорой. Та өөрийгөө Есүсийн дагалдагч гэж хэлэх үү? Эсвэл та одоо ч “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” гэсэн үгэнд итгэхгүй эргэлзсээр байна уу? Энэ таны шийдвэр!

СОРИЛТ ДУНДАХ ЗОРИУЛАЛТ - Хэсэг 2 26.07.2025

Фитнесийн багш нар ихэвчлэн “Өвдөлт мэдрэх нь өсөлтийн эхлэл” гэж сургадаг. Өөрөөр хэлбэл аливаа булчинг өвдтөл нь ажиллуулах нь тухайн булчинг хүчирхэгжүүлж, тэсвэр хатуужилтай болгох гол түлхүүр гэж тэд үздэг. Өөрөөр хэлбэл дасгал хийсний дараа тэр булчин чинь өвдөж байвал тэр булчин сунаж, хүчирхэгжсэн гэсэн үг юм. Тэгвэл Христэд итгэгчид бид ч бас ийм сэтгэлгээтэй байхад илүүдэхгүй юм. Бидний...

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Та бусад хүмүүст өөрчлөлтийг авчирч чадна 22.07.2025

Есүс дагалдагч нартаа “Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ” гэж хэлсэн. (Иохан 4:35). Бурхан минь, би хэн нэгэн хүний амьдралд болж буй өөрчлөлтийг мэдэрдэг байхад минь туслаач.

СОРИЛТ ДУНДАХ ЗОРИУЛАЛТ - Хэсэг 1 19.07.2025

Аливаа хүн Есүс Христэд итгэх үедээ ихэвчлэн өөрийнхөө хуучин амьдралыг бүхлээр нь өөрчилж, “юу ч болж байсан хамаагүй Есүс Христийг дагах болно” гэж амладаг. Тэдний энэ амлалт, энэ зориулалт ихэвчлэн чин сэтгэлийнх байдаг. Гэвч үнэндээ энэ амлалтдаа хүрч чадсан итгэгч тийм ч олон биш ээ. Тэгвэл Бурхан биднийг үргэлж Өөрт нь зориулалт гаргахыг хүсдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Др. Чарльз Стэнли...

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Есүс яагаад дэлхий дээр ирсэн вэ? 15.07.2025

Зөвхөн Есүс энэ дэлхий дээр төгс амьдралаар амьдарсан учраас бидний гэм нүглийн төлөө үхэх боломжтой. Бидний төлж чадахааргүй тэр их гэмийн өрийг Тэр Өөрөө гэмгүй атлаа бидний өмнөөс үүрсэн. Ингэснээр Бурханы уучлалыг Есүсээр дамжуулан бид хүлээн авах боломжтой болсон. Өнөөдөр Түүний өмнө бууж өг.

БУРХАНД ЗОРИУЛАЛТ ГАРГАХ ДУУДЛАГА - Хэсэг 2 12.07.2025

Бидний хувьд “би Христэд өөрийгөө зориулах болно, Түүнийг ямар ч үед дагах болно” гэж ХЭЛЭХ амархан. Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлнэ гэдэг тэс өөр зүйл юм. Тэгвэл ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бид хамтдаа бидний Бурханд өөрсдийгөө зориулах зориулалтын жинхэнэ шалгуур нь ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ юм гэдгийг үзэх болно. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид хамтдаа Бурханд өөрсдийгөө зориулах ЗОРИУЛАЛТын талаа...

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Өнгөрсөн амьдралаасаа ичихээ боль 08.07.2025

Бурхан руу хэн ч бай, хэр их гэм нүгэл үйлдсэн бай хамаагүй чин сэтгэлээсээ гэмшин ирэгчийг уучилна. Та өнгөрсөнд болсон зүйлээсээ болж одоог хүртэл ичгүүрийг тээсээр байна уу? Өнөөдөр Бурханы хайраар дүүрэн зүрх сэтгэлээс ирэх уучлалыг хүлээн авч өөрийгөө уучил.

БУРХАНД ЗОРИУЛАЛТ ГАРГАХ ДУУДЛАГА - Хэсэг 1 05.07.2025

Өнөөдөр Др. Стэнли биднийг Христийн төлөө гаргаж буй зориулалтаа эргэн нэг харахыг уриалах болно. Ингэхдээ бид Бурханыг хүндлэн дээдлэхдээ, Түүний зорилгын төлөө зүтгэхдээ өөрийгөө бүрэн дүүрэн зориулж чадаж байна уу гэдгээ эргэж нэг харах болно. Тэгвэл би танаас асууя. Та нөхцөл байдал, үр дагавраас нь үл шалтгаалах Христийг тууштайгаар дагаж чадаж байна уу? Эсвэл та зөвхөн өөрт таатай үед л Хрис...

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Таны амьдралын талаарх Бурханы үнэлгээ 01.07.2025

'Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. ' Ром 10:9

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/30 30.06.2025

Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй. Иаков 1:13 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

БИД БИЕ БИЕДЭЭ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ? 28.06.2025

Элч Паул 1 Коринт захидалдаа чуулганы нэгдмэл байдлын тухай болон Христэд итгэгчид бие биедээ ямар чухал болохыг тусгайлан тайлбарласан байдаг. Эсрэгээрээ ганц хүний бие даан орших гэсэн хүсэл эрмэлзэл нь чуулганы нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс ч Др. Стэнли өнөөдөр бидэнд “ХРИСТЭД ИТГЭГЧИД БИД БИЕ БИЕДЭЭ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ?” гэсэн асуултын хариултыг өгөх болно. Бидний бусдаа...

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/27 27.06.2025

Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв. Исаиа 6:5 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/26 26.06.2025

Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Эс тэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэлд хүргэж, чи шоронд хаягдах вий. Матай 5:25 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/25 25.06.2025

'Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг. ' Филиппой 3:12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Дайснаа хэрхэн хайрлах вэ? 24.06.2025

'«Дайсан чинь өлссөн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг» ' Ром 12:20

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/24 24.06.2025

Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би Чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. Иеремиа 1:8 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/23 23.06.2025

'Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосноор бүү аваарай. ' 2Коринт 6:1 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

БУРХАНЫ НИГҮҮЛСЛИЙН БЭЛЭГ - Хэсэг 2 21.06.2025

“Мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ?” Энэ асуултад дэлхий дээрх бүх л шашин, шашны урсгалууд өөр өөрийнхөөрөө хариулахыг оролдсон байдаг. Тэдний ихэнх нь өөрийгөө золиосолж, бусдын төлөө амьдрах нь энэ асуултын хариулт гэж үздэг. Хэдийгээр ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөх, бусдын төлөө үйлчлэх нь сайшаалтай үйл хэрэг мөн хэдий ч эдгээр нь таныг мөнх амьдралд нэг алхам ч ойртуулахгү...

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/20 20.06.2025

Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн. Иохан 12:27 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/19 19.06.2025

Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв. Лук 22:53 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/18 18.06.2025

Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ. Исаиа 53:3 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2025/06/17 17.06.2025

Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Матай 7:2 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Listen to the ITGELRADIO podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.