Eagle Radio 91.1
Eagle Radio 91.1
"Байлдан дагуулагчид"-ын нууц
Author
Eagle Radio 91.1
Category
Podcast website
Latest episode
Oct 23, 2023
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Үр удам нь тасарсан сая, сая хятад хүний гунигт хувь заяа 07.01.2021 5:50
БНХАУ “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоосоо татгалзаж, өрхүүд хоёр хүүхэдтэй болох боломжтой болсон билээ. Тэгвэл энэхүү баярт мөчийг үзсэн ч нэгэнт ашиглаж чадахааргүй болсон эмгэнэлт хувь тавилантай учирсан зовлонт хүмүүсийн талаар “CNN” агентлагийн сурвалжлагч Мэтт Риверс хөндсөн байна.
АТГ-ын даргын томилгоо буюу жижиг чулуугаар хөдөлгөсөн том чулуу 06.01.2021 4:09
АТГ-ын дарга, дэд даргын хоёулангийнх нь томилгоонд Ерөнхийлөгч оролцох эрхгүй болов. Үүнтэй холбоотойгоор магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө болон ирээдүйн Ерөнхийлөгчийн өмнөөс Авлигын эсрэг хуульд хориг тавих биз ээ.
Цагаан сараа өнжье 05.01.2021 5:28
Аюултай өвчний ард нь гарсан хойно очоод золгох олон хавар ирэх нь дамжиггүй. Монголын заяа их
Хар довтолгоо vs Цагаан нөмрөгтөн 30.12.2020 5:36
Ажлаа аваад бүрэн танилцаж амжаагүй цар тахалтай нүүр тулсан Эрүү мэндийн сайд харин өөрийнхөө асуудлыг эргүүлж, удирдлагаа гартаа авахын тулд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болжээ.
Нийтийн тээвэр нийтийн асуудал 30.12.2020 6:20
Нийслэлийн иргэд улирал бүр өөр, өөр зовлонтой нүүр тулдаг “уламжлалтай”. Өвлийг халтиргаа, гулгаа, утаа униар дунд өнгөрөөж, хавар шар усны үер, хөрсний бохирдолтой золгодог.
“Баялгийн сан”-Баталгаа юу, эрсдэл үү 28.12.2020 8:48
Баялгийн сан нь байгуулсан улсынхаа хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд өгөөжөө өгдөг маш чухал бүтэц. Харин байгуулсан хойноо менежментийн бодлого хэрэгжүүлэх, бусад улсын баялгийн сангаас хөрөнгө оруулалт татах тал дээр маш нухацтай хандахыг улс орнуудаас шаардаж байгаа юм.
Сэтгэл санааны хохирол тооцох нэгж хэвлэл мэдээллийг боомилох нэгж болчих вий 25.12.2020 6:42
Монгол Улс удахгүй иргэнд учирсан эдийн бус хохирлыг үнэлдэг бүтэцтэй болох нь.
Сонгуульд нэр дэвшигчид хуулийн хамгаалалтгүй болох уу? 23.12.2020 7:08
Цэц өнөөдөр энэ маргааныг хэрхэн шийдвэрлэхээс нэр дэвшигчдийн хуулийн хамгаалалт цаашид байх эсэх нь шийдэгдэнэ.
Цар тахлыг цурамлах цаг явж эхэллээ 23.12.2020 6:49
Жаахан сэрэмж алдах төдийд л цар тахал хэрхэн хүрээгээ тэлснийг бид хөл хориог сулруулсан арав хоногийн хугацаанд харлаа.
Цагаан захтны сүргийн амин тэжээл 20.12.2020 7:24
Төслийн мөнгө гэдэг ухагдахуун бий болжээ. Эзэнгүй, их хэмжээний мөнгө гэх нь холгүй утгыг энэ үг агуулж байна уу гэлтэй.
До яам дахин бий болох уу? 18.12.2020 6:13
Хэрэвзээ нэг гарт энэ бүхэн эрх мэдэл төвлөрвөл хуучны До яам эргэн ирлээ л гэсэн үг. Ирэх ч гэж өнөөдөр ирчихсэн, хэзээ өндийх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болчихоод байна.
Нүглийн нүдийг гурилаар хуураагүй гэдгээ ирэх 2023 онд батална 17.12.2020 5:18
Саарал жагсаалтад орсон орны хувьд дараагийн нэг жилдээ ДНБ-ий өсөлт 0.98 нэгж хувиар буурдаг гэсэн статистик бий.
АН мандах уу, мөхөх үү 17.12.2020 5:35
Хоёр сонгууль дараалан ялагдал хүлээсэн АН-ын мандах, мөхөхийн чигийг гаргах Их хурал хоёронтоо хойшилсны эцэст сая нэг цахимаар хуралдах тов гарлаа.
Оффисууд хоосорлоо, дээс томж Монголоо аваръя 17.12.2020 7:58
Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгалаа. Ямар ч муу зүйлд сайн зүйл байдаг юм хойно бид хэрхэн амьдарч байгаагаа бодитоор мэдээд авлаа.
Ус уух хувь 11.12.2020 9:18
АНУ-д нэг литр савласан ус сүүнээс гурав дахин, шатахуунаас дөрөв дахин өндөр үнэтэй. Монгол улсын хувьд ч ялгаагүй, хагас литр савласан цэвэр ус нэг тонн усны үнэтэй дүйцэж байна.
Хорионоос өндийсөн дарангуйлал 10.12.2020 10:17
Жам ёсны эрхэд хэнбэгуайч халдаж үл болно. Энэ эрхийг төр хангах үүрэгтэй болохоос халдах эрхгүй.
Шуурга сөрсөн хүн 08.12.2020 6:27
Ерөнхийлөгч мундагтаа бус эрх баригчид муу байгаад л асуудал байна. Тиймээс ч унаж байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд өсч байна.
Эрсдэл дагуулсан шийдвэрүүдээ эргэж хараарай! 08.12.2020 4:10
Дарга нар халдвар хурдтай тархахаас сэргийлж шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ч судалгаагүй, уялдаагүй, эрсдэлтэй шийдвэр олон гаргалаа.
Хар тамхичдын "арми"-тай гар хоосон тулалдах уу 04.12.2020 10:15
Зохион байгуулалт сайтай, маш нууц түвшинд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргийг зөвхөн мөнгөтэй, нөлөөтэй хүмүүс хийж, хэрэглэгчид нь чадалтай нэгэн эсвэл тэдний хүүхэд байдаг уу гэвэл харамсалтай нь тийм биш. Ядуу, зүдүүхэн амьдралтай залуус ч олноороо татагдан оржээ.
Дэггүй гишүүдийн дэгийг нарийвчлах нь 04.12.2020 7:18
Хэлэлцэх асуудлаас өөрийг ярьж, хэрүүл үүсгэн, хурал үймүүлчих гээд байдаг чаг чаг хийсэн гишүүд үе үеийн парламентад байлаа.
Хөл хорио ба хүүхдийн эрхийн зөрчил 04.12.2020 5:35
Хүүхдүүд хүнс, тэжээлийн хомстолд орох эрсдэлтэй байна
Хориг ба зориг 03.12.2020 5:14
Алдагдалтай баталсан төсвийг алдагдал цаашид өсөж, орлого тасалдах нь нэгэнт тодорхой болсон ч УИХ-ын гишүүд төсвөө дахин сайжруулахаас царгалж сууна.
Тодорхойгүй ипотек 26.11.2020 13:49
Ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр маш хүндрэлтэй болжээ. Одоо огт өөр, цоо шинэ, тогтолцооны шинэчлэл хийхгүй л бол хэрэгжилт нь хүн амынхаа өсөлтөөс хоцрох шахуу явж байна.
Нэг доллар хүрэхгүй хөдөлмөрийн үнэлэмж Монголынх 24.11.2020 9:26
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодвол монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж нэг ам.доллар ч хүрдэггүй.
Хүмүүн төрөлхтний дотроос хөөрхий монгол малчид 20.11.2020 15:52
Мал аж ахуйн ирээдүйн чиг хандлага. Монгол дагах уу, мөхөх үү?
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.