Eagle Radio 91.1

Eagle Radio 91.1

News MN ↓ 1031 episodes

"Байлдан дагуулагчид"-ын нууц

Author

Eagle Radio 91.1

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Oct 23, 2023

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Радио жиргээ 2021.06.28 28.06.2021

Ковидоор хөлжигсөд буюу хилээр орж ирсэн ачаа хаана яагаад гацах болов?.. Нийтийн хоол үйлчилгээний газруудтай хийсэн хариуцлагын гэрээ нь дарамт уу эсвэл шийтгэл үү? ...Иргэдэд үйлчлэх ёстой цагдаагийн байгууллага  эргээд хүчний байгууллага болж хувирав "Тэвчээр тасарлаа"хөдөлгөөн өрнөлөө... Өнөөдөр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ . 

Зочны цаг: Соёл судлалын ухааны доктор хөгжим судлаач Б.Батжаргал 25.06.2021

Энэ удаагийн зочинтойгоо өөдрөг байхын үндэс чухам юу болох, хөгжмийн урлаг соёлын хөгжлийнхөө түвшинд ямар шатанд байгаа тухай  мөн түүнчлэн монголд хөгжмийн уран бүтээлийг туурвиж буй хөгжмийн зохиолчдоосоо  дуучид нь илүү "баяждаг", зохиогчийн эрхийн тухай хууль хэрхэн үйлдчилдэг эсэх талаар ярилцлаа.

Уншигчийн 10 эрх 25.06.2021

Нийтлэлч М Саруул Эрдэнийн уншигчийн 10 эрх нийтлэлийн радио хувилбарыг хүлээн авч сонсоно уу

Радио жиргээ 2021.06.25 25.06.2021

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа... Экс Ерөнхийлөгчийн өршөөлд хэн хэн багтав? Цар тахлын дундах цахим наадмын дуулиан...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр. Л.Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

Радио жиргээ 2021.06.24 24.06.2021

Бид наадах эрхгүй... Амьнаас үнэтэй наадам...Амьсгалын аппаратын дутагдлаас өдөр бүр хүний амь эрсэдсээр эмнэлэг дүүрэн хүмүүс амьсгал давчдан амь тэмцэж байхад жишим ч үшүй баярлаж наадмааргүй байна...Медалиас үнэгүй монгол хүний амь... Ерөнхий сайд хаачив? гэсэн халуун сэдвээр жиргээний ертөнц хөвөрлөө. Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Л .Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

Радио жиргээ 2021.06.23 23.06.2021

Эмнэлэг хүрэлцээгүй, эмч нар ачааллаа дийлэхгүй туйлдаж ,хэдэн мянган хүний дунд хоёрхон эмч "DJ" хийж байна. Тиймээс тэднийг утсаар  бүү загна цалинг нь нэм...машин ачилтын компани өдөрт 9 саяын орлоготой ч замын санд нэг ч төгрөг төвлөрүүлдэггүй...Дархан цаазат Богд Хан уул хүр хорхойнд идэгдсээр...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

Үнэгүйдсэн үнэт зүйл 22.06.2021

Үнэгүйдсэн үнэт зүйл

Цагаачдын улс 22.06.2021

Цагаачдын улс

Радио жиргээ 2021. 06. 22 22.06.2021

Вакцин вакцин бас дахин вакцин...#Хүнд Үед Хамтдаа буюу шүүмжилж, бухимдаж, эрүүл мэндээ хохироох бус хүн бүр дор бүрнээ дэглэмээ сахия гэсэн сэтгэгдлүүд... Нар буцаж,намираа бороо зүсэрсэн өдөртэй холбоотой хоржоонтой наргиантай жиргээнүүд өнөөдөр хөвөрлөө. Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

Ганбаярын цаг подкаст: Өвөл айсуй - Winter is coming 22.06.2021

COVID 19 цар тахлыг вакцинаар ялна гэсэн итгэлтэйгээр дэлхийн хүн амыг дархлаажуулж байна. Дэлхий даяар өнөөдрийн байдлаар   COVID -19- ийн эсрэг 2,62 тэрбум вакцин тарьжээ. БНХАУ д 1,1 тэрбум, АНУ 317,7 сая, Энэтхэг 276 сая, Бразил 86,4 сая, Их Британи 73,7 сая, Германд 65,7 сая, Францад 47,7 сая ширхэг вакцин хийгдсэн бол манай улс  вакцинжуулалтын тоогоороо дэлхийд 5 рт жагсаж ба...

Радио жиргээ 2021.06.21 21.06.2021

Цар тахлын үеийн хуулийг сунгах эсэхийг энэ долоо хоногт эцэслэн шийднэ энэ хуулиар халхавчилсан  томилгоо тендер гээд хууль бус үйлдлүүд нүд чихнээс далдуур хийгдэж байна.. Цар тахлыг яаж хумих вэ? Хөл хорио юу? эрх чөлөө юу?.. Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

ТОЙМ подкаст: NEXT 7-р сарын нэгэн 21.06.2021

Тойм юу өгүүлэв? подкаст

Зочны цаг: ШУА ын хими химийн технологийн хүрээлэнгийн органик химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан доктор У. Нэргүй:Нано технологи бидний амьдралд 18.06.2021

Нано технологийг ашигласан хүнсний бүтээгдэхүүн, хүнсний уут, сав баглаа, боодол, ариутгал цэвэрлэгээний бодис, бактер устгагч, үнэргүй хоргүй гоо сайхны  бүтээгдэхүүн, халууцуулдаггүй, ус нэвтрүүлдэгггүй хувцас гээд олон зүйл бидний амьралд нэвтрэн орж ирсэн. Хүний нэг ширхэг үсийг 100000 дахин, 1 мм ийг 1 сая дахин хуваасантай тэнцэх энэ хэмжээсийг 1 нанометр гэдэг байна. Аливааг нанометр х...

Юм ер нь өөрчлөгддөггүй юм дөө 18.06.2021

Нийтлэлч М Саруул Эрдэнийн Юм ер нь өөрчлөгддөггүй юм дөө нийтлэлийг хүргэж байна.

Радио жиргээ 2021.06.18 18.06.2021

Энх цагт эрсдэгсэд буюу  411 иргэн эрүүл мэндээ хамгаалуулж чадалгүй нас нөгчлөө. Бусад улсад ковидоор амь үрэгдсэн иргэдээ хүндэтгэх төр шашны арга хэмжээ зохион байгуулж байна гэтэл манайд...100 жилийн ойн медалиас үнэгүй монгол хүний амь...өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

Радио жиргээ: 2021.06.17 17.06.2021

Нүүрс тээвэрлэлт зогсож, Цагаан хадны боомт улаан бүс болж, хил дээр гацсан ачаа түүнийг дагасан үнийн өсөлт,  Арбидол эмийн дуулиан дунд хүндхэн байгаа нөхцөлд цэргийн парад үзэж цахимаар наадаж суух тэнхэлтэй хүн Монголд цөөхөн байна... Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг цахимаар хийж, цахим наадмаа бүр цуцална уу гэх жиргээнүүд өнөөдөр цахим ертөнцөд илүүтэй өрнөлөө. Өнөөдрийн онцлох жи...

Радио жиргээ 2021.06.16 16.06.2021

6 сарын 15 наас  ковидын тархалт буурна гэсэн хүлээлт эсрэгээрээ эргэж улсаараа улаан бүс боллоо. Буруутан нь бид өөрсдөө юу? Арбидол зэрэг эмийг дамлан зарж буйд шалгалт хийж байна. 7 р сарын 1 нээс эхлэн  "новш", "хулгайч" зэрэг бухимдлаа илэрхийлж хэлдэг үгнүүдээ өөр үгээр солих нь ээ... Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

Жалганы жараахайнууд 16.06.2021

Жалганы жараахайнууд

Радио жиргээ 2021.06.15 15.06.2021

 Өвөлжин өндөг шиг дарсан үрсээ коронад алдах аюултай нүүр учирлаа. Хэнэггүй монгол зан буюу шагнал, сонгууль вакцин гэж бөөгнөрөлдсөн ч одоо наадмаа яах вэ гэдэг маргаан өрнөсөөр...нэг хэсэг нь Ноү Наадам гэж үзэж байхад нөгөө хэсэг нь монголчуудын үндэсний дархлааг сэргээх "вакцин" болсон наадмаа тэмдэглэе гэдгээ илэрхийлж байна. Хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар т...

Наадмаа өнжье 15.06.2021

Наадмаа өнжье

Радио жиргээ 2021.06.14 14.06.2021

Бид яаж наадамлах вэ? Хэт удаан хөл хорионы дараах хэт  "их задгайрал",вакциндаа хэт найдаж дээр дооргүй халдварын дэглэмээ зөрчсөн бидний  ковидгүй зуныг мөрөөдсөн мөрөөдөл талаар болов. Дэнж хотойтол наадах уу?, дэглэмээ сахиж өвчинтэйгээ тэмцэх үү?... энэ талаарх жиргээчдийн үзэл бодол хэрхэн өрнөв? Сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

ТОЙМ подкаст: Сайн уу, амьдрал минь !!! 14.06.2021

Тойм юу өгүүлэв?

Сонгуулийн маргааш 11.06.2021

Сонгуулийн маргааш

Радио жиргээ 2021.06.11 11.06.2021

Байгалийн хүчний өмнө хүмүүн бид өчүүхэн, ойрын тав хоногтоо хүчтэй аадар бороо орохыг цаг уурчид анхааруулсаар байна. Үерийн аман дээр буусан 1098 өрхөөс цөөн тооны хэдхэн айл нүүж бусад нь тоосон шинжгүй л..Сүлжээ цахим залилангийн хэргүүдийг хохирлыг барагдуулах бус ёс төдийхөн ял хүлээлгээд өнгөрсөөр байх уу? Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

Радио жиргээ 2021.06.10 10.06.2021

Сонгууль дууслаа одоо энгийн ажил амьдралын горимдоо шилжье. Иргэд коронатай, эдийн засаг сэхээнд байна... Усан дундах Улаанбаатар... Prius ийн орон гэж нэрлэж болохоор болсон манайд хугацаа нь дууссан батерейг ил задгай хаяж хөрс орчин хүний эрүүл мэндийг сүйтгэсээр л байх уу? Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Л. Нарантөгс нар тайлбарлан хүргэнэ.

Listen to the Eagle Radio 91.1 podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.