Eagle Radio 91.1

Eagle Radio 91.1

News MN ↓ 1031 episodes

"Байлдан дагуулагчид"-ын нууц

Author

Eagle Radio 91.1

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Oct 23, 2023

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Хэд вэ Төлбөрийн системийн ирээдүй хаашаа чиглэж байна вэ? 22.04.2022

Хэтэвчтэй мөнгө авч явж, улсын мөнгөн тэмдэгтийг үрчийлгэн базаж, халаасалж, гараас гарт дамжуулдаг урьдны явдал  ул болоод уджээ. Төлбөрийн технологи хурдацтай хөгжиж банкны карт,цахим түрийвч ашиглах,мобайл ,интернет цахим данс, гар утаснаасаа төлбөрөө төлөх олон сонголтоор бид төлбөрөө барагдуулж байна. Тайлан мэдээнд дурдсанаар өнгөрөгч онд манай улсад нийт төлбөрийн 88 хувь  нь бэлэ...

Радио жиргээ 2022.04.20 20.04.2022

Жагсаалд оролцогч залууг дэвссэн цагдаа ажлаа хийсээр байгаа юу?...Жилд гарч буй халдварт өвчнүүдийн 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна...Хэрэгждэггүй хөгжлийн хөтөлбөрүүд.. сүүлийн 10  жилийн хугацаанд 210 хөгжлийн хөтөлбөр батлагдсан ч ажил хэрэг болж үр дүн мэдрэгдсэн нь тун цөөн байна. Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Б. Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.

Радио жиргээ 2022.04.19 19.04.2022

Мал малчдын хувийн өмч хэдий ч  төрөөс ноолуур, мах, сүүнд урамшуулал өгч байна. Гэтэл мах,сүүний үнэ өссөөр л..Сохор зоосны ч татвар төлдөггүй малчдыг "эрхлүүлсээр" л байх уу?...Сэтгэл санаа дэнсэлж донслох нь хаврынх гээд өнгөрч болохгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх цаг нэгэнт болжээ..Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Б. Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.

Гадаад харилцааны яамыг "чимхэх" шалтгаан 18.04.2022

Гадаад харилцааны яамыг "чимхэх" шалтгаан

Ажилтны эрэлд... 18.04.2022

Ажилтны эрэлд...

Радио жиргээ 2022.04.18 18.04.2022

Цоожтой хаалганы цаана үлдсэн 69279 хүүхэд цэцэрлэгтэй болох шийдвэр, НДШ ийн буцаан олголт,далд үйлдэгддэг амиа егүүтгэлт ил гарч буйн цаад шалтгаан,Улаанбаатар хотод бүтээн байгуулалт биш, зохон байгуулалт хэрэгтэй болсныг сануулсан газар төлөвлөлт дагасан маргаан...Нийгэмд өрнөсөн эдгээр үйл явдлуудад жиргээчид байр сууриа хэрхэн илэрхийлэв? Радио жиргээ нэвтрүүлгийг сэтгүүлч С. Ганбаяр, Б. Өнө...

Тойм юу өгүүлэв подкаст 2022.04.18 18.04.2022

Тойм юу өгүүлэв подкаст

Долоо хоногийн тойм подкаст 18.04.2022

Сэтгүүлч А.Уянгын бэлтгэн хүргэдэг долоо хоногийн тойм подкаст та бүхэнд хүрч байна.

Радио жиргээ 2022.04.15 15.04.2022

Төсвөөс тэтгүүлдэг Төрийн өмчит компаниудын дарга захирлуудын тоог цөөлөх нь бодлого, хэмнэлт талаасаа илүү үр дүнтэй. Баримт сөхвөл эдгээр 80 гаруй төрийн өмчит компаниуд олонх нь он дамжсан өртэй,алдагдалтай ажилласаар ирсэн ч захирлууд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50-80 дахин илүү цалин авч байна...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр, Б.Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.

Хөөн хэлэлцэх хугацаа буюу хуулийн хулгай 14.04.2022

Хөөн хэлэцэх хугацаа буюу хуулийн хулгай

Радио жиргээ 2022.04.14 14.04.2022

Улсдаа ганц гэмтлийн эмнэлэгийн ачаалал хэтэрч 3 сая гаруй хүндээ "багадсан"эмнэлэг болоод байна. Гэмтсэн, бэртсэн, хугарсан, түлэгдсэн, хөлдсөн гээд нүд халтирам гэмтэлтэй битүү боолттой өвчтөнүүд эмнэлгийн коридороор дүүрэн.1991 онд ашиглалтад орсон Гэмтлийн  эмнэлэг одоогийн ачааллаа дийлэхгүй өөрөө гэмтэлтэй байна...Зардлаа танаж хэмнэлт хийхээр хаа саагүй төвдөж буй энэ цагт захиргааны ш...

Хэд вэ Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой юу 13.04.2022

Эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүч гарган авах түүхий эдээр баялаг ч манай улс цахилгаанаа гаднаас авсан хэвээрээ л байна. Эрчим хүч худалдан авахад зориулж гадагш жил бүр урсаж буй 400 тэрбум төгрөгийн  зардлыг дотооддоо тогтоож өөрсдөө цахилгаан дулаанаа хангах боломж,сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө ашиглан Зүүн хойд Азийг ч хангах чадалтай эсэх зэрэг  асуудлаар тоймч Г. Ба...

Радио жиргээ 2022.04.13 13.04.2022

Хаврын тариалалт ноолуур самнах хийх ажлууд их байна. Харин иргэд хашаандаа нарийн ногоо тарих боломж бий эсэх  Ноолуурын үнэ өссөн ч ямаа самнах хүн олдохгүй байна...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Б. Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.

Радио жиргээ 2022.04.12 12.04.2022

Хөдөлмөрийн чадвараа урт хугацаанд эсвэл бүр мөсөн алдсан иргэдийн группийг сунгах гэж ойр ойрхон дуудаж, тэдэнд зориулсан орц, гарц, хаалга шатны аюулгүй байдлаа шийдвэрлээгүй эмнэлгүүд дээр дахин дахин чирэгдэл учруулдаг байдлыг хэзээ зогсоох вэ?...Өдөр цагтай уралдан үнэ нь хадаж буй талх нарийн боовнуудын орцонд транс тос бий юу?...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Б.Өнөболд нар та...

Хэмнэлтийн бодлого үр дүн өгөх үү 12.04.2022

Хэмнэлтийн бодлого үр дүн өгөх үү

Тойм юу өгүүлэв подкаст 11.04.2022

Тойм юу өгүүлэв подкастын шинэ дугаарын онцлох нийтлэлүүдийг Үндэстний тойм сэтгүүлийн тоймч С. Шийлэгтөмөр,Х Батсайхан нар хөтлөн хүргэж байна.

Радио жиргээ 2022.04.11 11.04.2022

Амины мал амь бөхтэй гэдэгчлэн тоо толгой нь өссөөр байгаа малын мах сүү яагаад үнэтэй байсаар байна вэ?1989 оны мал тооллогоор манай улс 24 сая 674 сая малтай  байсан бол мал хувьчлагдснаас хойш энэ тоо өдгөө 40 гаруй саяар өсчээ...Мал нь өссөн ч малаа маллах, сүүгээ саах, цагаан идээгээ боловсруулах хүн нь цөөрсөөр...Эдгээр болон бусад асуудлаар хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С. Ганбаяр, Б....

Хэд вэ НӨАТ тойрсон асуудлууд 08.04.2022

Орлогод бус хэрэглээний зардалд ногдуулдаг улсын төсвийн орлогын чамгүй хувийг буюу татварын орлогын 27-30 хувийг бүрдүүлдэг НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжтой эсэх, татварын буцаан олголтоороо амьдралаа залгуулдаг болох нь халамжийн нэг хэлбэр үү гэх зэрэг НӨАТ тойрсон асуудлуудаар тоймч Г.Байгаль мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Радио жиргээ 2022.04.08 08.04.2022

Үнийн өсөлт, татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүгд тэгш эрхтэй байх, ханшийн алдагдалыг зогсоох УИХ ЗГ хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж, Засгийн газрыг газарт бууж ажлаа хийхийг шаардсан залуучуудын тайван жагсаал... Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Боловсролд лизингийн тогтолцоо бий болгоё 07.04.2022

Боловсролд лизингийн тогтолцоо бий болгоё

Радио жиргээ 2022.04.07 07.04.2022

Хэмнэлтийг төр засгийн байгууллагуудаас эхэлье. Том хар жийпнүүд,эрх ямба эдэлдэг олон орлогч нараа цөөлж хэрэгцээгүй олон хуралыг хийхээ болихоос эхэлмээр байна...Худалдаагаар амьдардаг манай улсад худалдааны бодлого8 хууль, хариуцсан байгууллага яагаад байдаггүй вэ? Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Радио жиргээ 2022.04.06 06.04.2022

Хаврын халуун, хавсаргатай өдрүүдийг уур бухимдлаар угтдаг уламжлал сэдэрч "Хаврын синдром"хөдөлж эхэллээ. Тайван хүлээцтэй гэгддэг монголчуудын идеал уугуул чанар хаачив? Улс төрийн тэмцэл, жагсаал цуглаан гээд ямар өөрчлөлт ирж буйг энэ хаврын үйл явдлууд харуулах биз...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Гарааш буулгасан талбайд хэзээ тохижилт хийх вэ 05.04.2022

Гарааш буулгасан талбайд хэзээ тохижилт хийх вэ

Радио жиргээ 2022.04.05 05.04.2022

Архидалттай хийх тэмцэл градуссыг багасгаж онцгой албан татвар бууруулж төрийн албан хаагчдын ажлын байран дах архидалтыг зогсоох тухай зарлигаар эхэллээ. Мах гурилаар голоо зогоох өдрүүд айсуй. ЗГ аас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдлоос сэргийлэх хууль тогтоомжийн төслийг өргөн барив...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Радио жиргээ 2022.04.04 04.04.2022

Хурал ихдэх ажил муудсаны шинж. Дотоодын эдийн засгийн чадамж эрс доошилж иргэд туйлдаж буй ч элдвийн хурал тасрахгүй л байна...Мэргэжилтэй ажилтан уу,дипломтой ажилгүйчүүдийн эгнээ рүү юу? Их дээд сургууль төгсөгчдийн 50 иас илүү хувь нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн эгнээ рүү орж байна. Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С. Ганбаяр, Б.Өнөболд нар тайлбарлан хүргэнэ.

Listen to the Eagle Radio 91.1 podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.