UNLOCK Podcast
UNLOCK Podcast
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
N'hésitez pas à visiter le site du podcast et à soutenir son créateur : soundcloud.com
Auteur
UNLOCK Podcast
Catégorie
Site du podcast
Dernier épisode
17 oct. 2026
Où écouter ?
Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponibleLes podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts
Épisodes
#115 Waking up 10.07.2021 1:04:42
Энэ удаагийн дугаараа бид бясалгалаар дамжуулан хэрхэн сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрч болох талаар бичигдсэн Waking up хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Тархи судлаач хүний бичсэн энэхүү ном ямар ч шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байсан, хүн бясалгалын арга техникийг ашиглан оюун санаагаа хэрхэн хөгжүүлж болдог талаар, тэдгээрийн арга техникүүдийг энгийн ойлгомжтой тайлбарласнаараа он...
#114 Breath 26.06.2021 1:14:43
#114 Breath by James Nestor Энэ удаагийн дугаартаа "Breath" буюу "Амьсгал" хэмээх номыг танилцуулж байна. Тѳрсѳн цагаасаа хэнээр ч заалгуулалгүй ѳдѳр бүр амьсгалж ирсэн бид зѳв амьсгалж байгаа эсэх, орчин цагийн хүмүүс амьсгалахдаа ямар алдаа гаргадаг, буруу амьсгалах нь эрүүл мэндэд ямар хор нѳлѳѳтэй болох, яаж зѳв амьсгалж сурах гэх олон сонирхолтой асуултанд хариулах болно.
#113 Trillion Dollar Coach 12.06.2021 1:13:51
Энэ удаагийн дугаартаа "Trillion Dollar Coach" буюу "Их Наяд(триллион) долларын Дасгалжуулагч" хэмээх номыг хүргэж байна. Цахиурын Хѳндийгѳѳс гарсан дэлхийд данстай Google, Apple, Amazon, Twitter гэх мэт маш олон компанийн яг ард нь арыг нь дааж, дээд түвшиний удирдах зѳвлѳлийн багийг нь дасгалжуулж, шийдвэрийг нь залж байсан Bill Campbell дасгалжуулагчийн филисофи, удирдах арга барилын тухай ѳгүү...
#112 The Opposite of spoiled 29.05.2021 1:00:03
Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргаж буй энэхүү дугаараараа бид хүүхдээ хэрхэн мөнгөтэй зөв харьцаж сургах талаар номыг танилцуулж байна. Хүүхэддээ мөнгийг зөв зарцуулж, хадгалж, бусадтай хуваалцах зарчмыг багаас нь зааж, мөнгөтэй харьцуулж сургах нь эрхлүүлж буй хэрэг биш харин биеэ даасан, тэвчээртэй, хөдөлмөрч хүн болоход нь туслах болно.
#111 Deadly choices 15.05.2021 1:09:42
Энэ удаагийн дугаараараа бид халдварт өвчин, вакцины томоохон мэргэжилтэн АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) Ковидын вакцины үнэлгээний хороонд ажиллаж буй эмч хүний бичсэн "Үхлийн аюултай сонголт" номыг танилцуулж байна. Вакцин хийлгэхгүй гэдэг сонголт бол зөвхөн хувь хүний асуудал биш бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн нийгмийн шинж чанартай асуудал бөгөөд шинжлэх ухааны үнд...
#110 Inspired 01.05.2021 1:11:01
Энэ удаагийн дугаараараа бид 2008 онд хэвлэгдсэн цагаасаа хойш бэстсэллэр болсон Inspired номыг танилцуулж байна. Amazon, Facebook, Netflix, Google зэрэг шилдэг технологийн бүтээгдэхүүнийг гаргахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ямар аргаар хэрхэн ажилладаг талаар мэдэж авах болно.
#109 Thanks for the Feedback 17.04.2021 1:07:17
Энэ удаагийн дугаартаа "Thanks for the Feedback" номыг хүргэж байна. Ирээдүйдээ ѳсѳн дэвжих хүсэлтэй хүн бүрийн заавал хийх ёстой зүйл бол бусдын санал шүүмжийг зѳвѳѳр хүлээн авч, түүнээсээ суралцах байдаг. Энэхүү номонд бусадаас санал, шүүмжийг хэрхэн зѳвѳѳр хүлээн авах, илүү их үр дүнтэйгээр сонсоход юуг ойлгож, анхаарах хэрэгтэй тухай ѳгүүлэх болно.
#108 Dare to lead 03.04.2021 1:07:34
Манлайлал бол албан тушаал, статус, эрх мэдэл, эготой нэгний тухай ойлголт биш. Манлайлагч бол хүмүүсээс, аливаа санаанаас боломжийг хөгжүүлэх зүрх зоригтой нэгнийг хэлнэ. Энэ зоригийг гаргах үед эрсдэлтэй, тухгүй мэдрэгдэвч та энэ мэдрэмжийг давуу тал болгон ашиглах боломжтой гэдгийг энэ номноос ойлгож авна. Монгол хэлнээ дөнгөж орчуулагдсан уг номыг Интерном, Азхур, Альфа номын дэлгүүрээс худалд...
#107 From Diapers to Dating 20.03.2021 1:09:38
Ээлжит дугаараа 12 хүртэлх насны хүүхдэд эцэг эхчүүд бэлгийн боловсролыг хэрхэн олгож, багаас нь зөв ойлголттой өсгөж хүмүүжүүлэх талаар Дэбра Хаффнер хэмээх томоохон мэргэжилтний бичсэн "Балчир наснаас болзоо хүртэл" номыг тоймлон хүргэж байна. Илүү дэлгэрэнгүйг суралцъя гэвэл монгол хэлнээ орчуулагдсан энэхүү номноос болон доор дурдагдсан төрийн бус байгууллагуудаас мэдээлэл авч болно: - Хөөрхөн...
# 106 Сэтгэл судлалын номнуудаас бид юу сурч мэдэж авсан бэ? 06.03.2021 1:15:53
Энэ удаагийн дугаараараа бид өдийг хүртэл уншсан сэтгэл судлалын номнуудаасаа юу сурч, амьдралдаа хэрхэн түүнийгээ хэрэгжүүлж байгаа тухайгаа ярилцлаа. Clubhouse дээр цуглан бидэнтэй санал сэтгэгдэл, өөрийн сайхан түүхүүдээ хуваалцсан бүх сонсогчиддоо баярлалаа. Ингээд амласан ёсоороо clubhouse дээрх яриагаа подкаст болгон та бүхэндээ хүргэж байна. Үргэлж бидэнтэй хамт суралцаж, хөгжиж байдаг та б...
#105 Think Again 20.02.2021 1:09:42
#105 Think Again Энэ удаагийн дугаартаа 2 долоо хоногын ѳмнѳ хэвлэгдэн гарсан "Think Again" буюу "Дахин шинээр бодох" номыг хүргэж байна. Номын зохиолч Adam Grant нь "Originals" хэмээх номоороо алдартай бѳгѳѳд энэ удаа "Think Again" номондоо ямарваа зүйлд эргэлзэх, дахин шинээр харж, шинээр бодох нь яагаад чухал болох, дэлхий ертѳнц, шинжлэх ухаан хурдан хѳгжиж буй ѳнѳѳ үед хүмүүс яагаад хуучин үз...
#104 Moonwalking with Eistein 06.02.2021 1:34:15
Энэ удаагийн дугаартаа Moonwalking with Einstein хэмээх оюун ухаан, ой тогтоолтын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Номын зохиолч Joshua Foer хэрхэн анх ой тогтоолтын олон улсын тэмцээний тухай сонсож, ой тогтоолтын арга барилыг судалж суралцсан тухай, энгийн хүмүүс ч бас зѳв арга барилаар зѳв хичээллэвэл санаанд оромгүй хэмжээд ой тогтоолтоо сайжруулах бүрэн боломжтой зэрэгийг ѳгүүлэх бол...
#103 You're not listening 23.01.2021 1:05:13
Энэ удаагийн дугаараараа бид 2020 оны шилдэг баримтат номын нэг болсон "Та сонсохгүй байна" хэмээх номыг хүргэж байна. Олонд танигдсан сэтгүүлч Kate Murphy-ын бичсэн уг ном нь бусдыг сонсох ямар чухал байдаг, сонсоогүй байснаараа юу алддаг, хүнийг хэрхэн зөв сонсож сурах талаар сонирхолтой жишээнүүд дээр гүн гүнзгий тайлбарлах болно.
#102 Choked 09.01.2021 1:28:04
#102 Choked Энэ удаагийн дугаартаа Choked буюу "Амьсгал боогдоод байна" хэмээх номыг хүргэж байна. Энэхүү номноос агаарын бохирдол болон түүний урд, богино хүгацааны хор уршиг, агаарын бохирдолтой хэрхэн тэмцсэн тухай олон улс орны жишээг олж сонсох болно. Энэхүү дугаарт www.breathemongolia.org Breathe Mongolia - Clean Air Coalition оролцсон болно. Агаар бохирдол ихсэж баѳгаа энэ үед амнаа хамгаал...
# 101 A Promised Land Part 2 26.12.2020 1:17:29
#101 A Promised Land by Barack Obama - Part 2 101 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын хоёр дах буюу сүүлийн хагасыг тоймлон хүргэж байна. Soundcloud: https://soundcloud.com/mongol.../https://soundcloud.com/mongol-podcast/101-a-promised-land-part-2 iTunes: https://podcasts.apple.com/mn/podcast/unlock-podcast/id1242020947
#100 A Promised land - Part 1 12.12.2020 1:22:33
100 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын эхний хагасыг тоймлон хүргэж байна. 11 сарын 17-нд буюу зарагдаж эхэлсэн эхний өдрөө 887 мянган хувь борлогдож эхнэрийнхээ "Becoming" номны амжилтыг эвдээд буй уг ном нь энэ оны хамгийн хүлээлттэй ном яах аргагүй мөн билээ.
#99 Covid-19 Special Episode 28.11.2020 1:02:47
Энэ удаагийн дугаараараа бид Монголд үүсээд буй онцгой нөхцөл байдалд зориулан Covid-19-ын тоо баримт, вакцины талаарх мэдээлэл, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, бусад улсын туршлага, мөн карентиныг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар тусгай дугаар бэлдэн хүргэж байна. Дугаарын явцад дурдах хэрэгтэй аппликейшнүүд: - Think! Think!: https://think.wonderlabedu.com/en/ - Vooks: https://www.vooks.com/...
#98 Positive discipline for teenagers 14.11.2020 1:40:39
Энэ удаагийн дугаараараа бид эцэг эхчүүд өсвөр насныхантайгаа хэрхэн харьцах хэрэгтэй вэ, хүмүүжлийн эерэг арга барилаар хэрхэн аз жаргалтай, зөв төлөвшилтэй, бие даасан иргэн болоход нь туслах талаарх гайхалтай номыг танилцуулж байна. Хөл хорионы энэ үеийг ашиглан гэр бүл, хүүхэддээ цаг гаргаж, өсвөр насныхандаа зориулаарай.
#97 How they got into Harvard 31.10.2020 59:04
Ээлжит дугаараа бид гадаадын топ их сургуулиудад суралцах хүсэлтэй залуучууд болон ирээдүйд хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүдэд зориулан Харвардаас эрхлэн гаргасан "Тэд яаж Харвардад тэнцсэн бэ" номыг танилцуулж байна. Элсэлтийн 8 стратегийг бодит 50 сурагчийн жишээн дээр нарийн тайлбарлан хүргэх уг ном нь Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд "Тэд Яаж Харвардад Тэнцсэн Бэ" Facebook хуудсанд ханд...
#96 Tuesdays with Morrie 17.10.2020 55:15
1997 онд хэвлэгдсэнээсээ хойш өнөөг хүртэл Дэлхийн сая сая хүн уншиж амьдрах урам зориг авсан номнуудын нэг бол яах аргагүй "Морритой өнгөрүүлсэн Мягмар гаргууд" ном юм. Залуухан сэтгүүлч, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж буй их сургуулийн профессортойгоо хийсэн ярианаас та гэр бүл, гэрлэлт, мөнгө, хөгшрөлт, үхэл гээд амьдралын олон талыг эргэцүүлэх биз ээ. Киног нь үзэж сонирхох бол: http...
#95 Ghost Boy 03.10.2020 1:08:26
Энэ удаагийн дугаараараа "Ghost boy" буюу "Үл Үзэгдэгч хүү" хэмээх олон улсад бестселлер болж байсан нэгэн сэтгэл хөдөлгөм номыг хүргэж байна. Номыг зохиогч Martin Pistorius нь 12 настайдаа гэнэтийн үл мэдэгдэх ѳвчинд нэрвэгдэж, бүтэн 13 жилиин турш бүтэн бие нь хѳдлѳх боломжгүй, хэнтэй ч ярьж чадахгүй бие дотроо түгжигдсэн байжээ. Уран зохиолын кино мэт энэхүү түүхээс хѳгжлийн бэрхшээлтэй түүний...
#94 Principles 19.09.2020 1:08:14
Ээлжит дугаараараа бид АНУ-ын түүхэндээ хамгийн ашигтай ажилласан хөрөнгө оруулалтын сан гэгддэг Bridgewater-ын үүсгэн байгуулагч алдарт хөрөнгө оруулагч Рэй Далиогийн "Ажил амьдралын зарчмууд" номыг хүргэж байна. Ажил хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн ширээний ном болохуйц, амьдрал, практикт асар ойр бичигдсэн уг номын Монгол хэл дээрх орчуулгыг зөвхөн Анлок сонсогчид 9 сарын 21-с 26-ны хооронд 36%-ын...
#93 What If? 05.09.2020 1:10:13
#93 What If? by UNLOCK Podcast
#92 The ride of a lifetime 22.08.2020 1:06:00
Энэхүү дугаараараа та бүхэндээ Walt Disney компаний гүйцэтгэх захиралын ажлыг 15 жил хашиж, Walt Disney-г дараагийн цоо шинэ тѳвшинд авч очсон, орчин үеийн шилдэг манлайлагчидын нэг Bob Iger-н номыг танилцуулж байна. Bob Iger-н бага залуу наснаас одоог хүртэлх амьдрал, манлайлагчийн арга барил, жинхэнэ Зѳв хүн, Зѳв манлайлагчийн тод жишээг энэхүү номноос харах болно.
#91 Almost American 08.08.2020 1:12:46
#91: Almost American - Бараг л Америк Энэхүү дугаараар та бүхэндээ Монгол зохиогчийн англи хэл дээр бичсэн "Almost American" (Бараг л Америк) хэмээх номыг танилцуулж байна. Олон сонсогчдын дунд хүлээлт үүсгэж байсан энэхүү бүтээлд Billie маань дөнгөж 19 настайдаа АНУ руу очиж хэрхэн амьдралаа зохиож байсан мөн АНУ-д очсон цагаачид тэрхүү орны эдийн засагт ямар их хувь нэмэр оруулдаг талаар илэн да...
Podcasts similaires
Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics