Khongorzul Narangerel

FOLLOWERS

Religion MN ↓ 27 Folgen

Орчин үеийн Христэд итгэгч залуус амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийнхээ талаар чөлөөтэй ярилцана. Мөн итгэгчдээс түгээмэл асуудаг асуултуудад хариулна. Дарамт шахалтгүй, хөгжилтэй, чөлөөт яриа

Autor

Khongorzul Narangerel

Kategorie

Religion

Podcast-Website

podcasters.spotify.com

Neueste Folge

6. Mai 2025

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android 5 Mio.+ Downloads · Bewertung 4,8 iOS bald

Folgen

Хараал 06.05.2025

Хараал гэж юу вэ? Христитгэгч хүн хараалд өртөх үү? Хараалын талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? Пастор, сэтгүүлч хоёрын чөлөөт яриаг таалан болгооно уу... Санал бодлоо хуваалцах бол: followers.podcastmng@gmail.com хаягаар бичээрэй

Үйлийн үр & Карма 04.05.2023

Карма байгаа юу? Үйлийн үрийн тухай итгэгчид ямар байр суурьтай байдаг вэ?  Энэ талаар асуулттай та тулгардаг л байх. Олон талаас нь ярилцахыг хичээсэн дугаарыг хүлээн авна уу :)

Цуглаанд заавал биеэр очих ёстой юу? 02.12.2022

Бүх зүйл онлайн болчихоод байхад заавал биеэр цуглаанд очих хэрэг байгаа юу?  Ковидын дараах "шинэ хэвийн байдал" чуулганыг ч өөрчилсөн. Христэд итгэгчид сүм цуглаан дээрээ заавал яагаад биетээр очихыг эрхэмлэдэг тухай энэ дугаарт ярилцлаа. Мөн цуглаанаас явах шалтгаануудын талаар цухас дурдсан. Санаар оноогоо харамгүй хуваалцаарай!followers.podcastmng@gmail.com мэйл хаяг руу шууд бичиж болно :)

Там ба диваажин 19.08.2021

Үхлийн дараа юу болох бол? Таныг там эсвэл диваажин хүлээж байгаа юу? Хаашаа явахаа сонгож болох уу? Христитгэгчид энэ талаар ямар итгэл үнэмшилтэй байдаг вэ?  followerspodcastmng@gmail.com хаягаар санал, асуулт, шүүмжлэлээ явуулаарай.  Enjoy!

Сүнс - сүнслэг зүйлсийн тайлбар 30.07.2021

Христэд итгэгчид сүнсний тухай ямар ойлголттой байдаг вэ?  Сүнс байдаг уу? Библийн дагуу сүнслэг зүйлсийг хэрхэн тайлбарладаг вэ? Гүйдэлтэй газар, сүнстэй байшин? Ариун сүнс, муу ёрын сүнсийг юу гэж ойлгодог вэ? зэрэг нэлээд өргөн хүрээг хамран ярилцлаа.  Асуулт, шүүмж, санал хүсэлтээ followers.podcastmng@gmail.com хаягаар ирүүлээрэй. 

Эмэгтэйчүүдийн эрх 28.06.2021

Эмэгтэйчүүдийн эрх сүм чуулганд зөрчигддөг үү? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил эрхтэй юу? Библид эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доогуур байр сууринд тавьсан уу? Гэр бүлд эхнэр нөхрийн эрх үүрэг ямар хэмжээнд байх ёстой гэж заасан байдаг вэ? гэсэн асуудлуудын хүрээнд ярилцлаа. Enjoy! followers.podcastmng@gmail.com гэсэн мэйл хаягаар санал шүүмжлэл, асуулт байвал илгээгээрэй. 

Шударга амьдрах, үнэн байх 20.02.2021

Итгэгчид ямар ч үед худлаа хэлэхгүй гэж хичээдэг, өөрт нь хохиролтой байсан ч шударга байх гэж зүтгэдэгийн учир вэ?  Бидний амьдарч буй энэ нийгэмд "үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх" боломж байгаа юу? Үнэн байх ямар хэрэгтэй юм бэ? Энэ удаагийн дугаартаа ажил амьдралдаа шударга зөв байх зарчмыг баримтлахаар хичээдэг итгэгчид үзэл бодлоо илэн далангуй ярилаа. Шударга учраас ганцаарддаг...

Дэлхийн төгсгөл ирж байна уу? 17.01.2021

Энэ асуултыг сүүлийн үед олон хүн асууж, төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Итгэгчид арай мэдэж байгаа юм биш биз?  Дэлхийн төгсгөл хэрхэн ирэх тухай Библид юу гэж бичсэн байдаг вэ? Ямар шинж тэмдгүүд илрэх юм бол? Хэзээ гэдгийг нь тодорхой мэдэх боломжтой юу? Эдгээр асуултад Христитгэгчдийн байр сууринаас хариулж, дэлгэрэнгүй ярилцлаа.  Асуулт, санал хүсэлт, шүүмж байвал followers.podcastmng@gma...

Ариун байдал 18.09.2020

Христэд итгэгчдийн амьдралын хэв маягт цэвэр ариун байдал чухал байр суурь эзэлдэг.   Бие махбод, оюун бодол, зүрх сэтгэлээ ариун байлгах тухай итгэгчид ямар үзэл бодолтой байдаг вэ? Яагаад заавал ингэж ноцтой авч үзээд байна? Өнөө цагт ариун амьдрах боломжтой юу? Нэгэнт сонголтоо хийсэн хүмүүс яах вэ?  Бэлгийн амьдрал, гэр бүл, харилцааны үнэ цэнийн талаар илэн далангуй ярилцлаа.  Үнэ цэнэтэй цаг...

Үхэл 11.09.2020

Христэд итгэгчид үхлийг юу гэж үздэг вэ?  Үхлийн дараа?  Итгэгчдийн оршуулгын зан үйл ямар байдаг вэ?  Амиа хорлолтыг юу гэж үздэг бол?  Үхлийг тойрсон асуудлуудыг өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу дэлгэрэнгүй ярилцлаа. Асуулт, санал хүсэлтээ бидэнтэй доорх имэйлээр хуваалцаарай : followers.podcastmng@gmail.com

Гэр бүлийн хүчирхийлэл 13.06.2020

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ? Юу юуг хүчирхийлэл гэж тооцдог вэ? Гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн сэргийлэх болон хүчирхийлэлд байгаа  хүмүүст яаж туслах талаар энэ дугаартаа хөндлөө. Зочноор жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүл судлаач Чанцалсүрэн оролцож Монгол орон даяар хийсэн судалгааны үр дүн, бодит нөхцөл байдлын талаар хуваалцсан байгаа. 

Сэтгэлийн шарх 04.06.2020

Нийгэмд буй асуудлууд бидний сэтгэлийн шархтай холбоотой байж болох уу? Хүчирхийлэл, уй гашуу, урвалт, гомдол, өшөө хорсол, гологдол зэрэг биднийг шархлуулсан зүйлсийн үр дагаврыг нь л хараад байгаа юм биш биз? Сэтгэлийн шархнаас эдгэрэх боломж бий юу?  Сэтгүүлч, сэтгэл зүйч мэргэжилтэй 2 host нь шинэ дугаараараа энэ сэдвээр ний нуугүй ярилцлаа. 

Донтолт 21.05.2020

Донтолт гэж юу вэ? Хамаарал, донтолт хоёр ялгаатай юу? Ямар хүмүүс донтох хандлагатай байдаг вэ? Христэд итгээд донтолтоосоо салж чадах уу? яг энэ сэдвээр судалгаа хийсэн сэтгэлзүйч мэргэжилтэй host маань маш ойлгомжтой тайлбарласан байгаа. 

Итгэгчдийн ажлын ёс зүй 14.05.2020

Ажлын байрандаа итгэгчид ямар өнцгөөс ханддаг вэ? Ёс зүйтэй ажилтан байх гэдэг нь биднийхээр юу болох, шударга бус зүйлсийг ямар өнцгөөс хардаг вэ. Мөн уул уурхайн салбарын хар бараан талыг илэн далангуй ярьсан зочиндоо баярлалаа. 

Үр хөндөлтийн талаар... 07.05.2020

Христэд итгэгчид энэ тал дээр ямар байр суурьтай байдаг бол? Библи дээр юу гэж бичигдсэн байдаг вэ? Практик дээр нөхцөл байдал ямар байна? Үр хөндүүлсөн бол яах вэ? тэр бүр ил яриад байдаггүй "хөндүүр" сэдвийн талаар өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу илэн далангүй ярилцлаа.

ЛГБТ-ийн талаар Христитгэгчид ямар үзэл бодолтой вэ? 30.04.2020

Бэлгийн цөөнхийн талаар Библи дээр юу гэж бичсэн байдаг вэ? Христэд итгэгчид ЛГБТ-т эсэргүүцдэг үү? Ер нь энэ асуудлын талаар ямар байр суурьтай байдаг юм бол? Подкастын хөтлөгч нар үзэл бодлоо хуваалцлаа. 

Хоёрдугаар улирлын танилцуулга 30.04.2020

Дагалдагчид подкастын хоёрдугаар улирал эхэлж байна. #excited  Энэ удаагийн цувралаар юу ярих талаар маш товч тайлбарласан байгаа. Stay tuned!

Итгэгчид уйтгартай юу? 09.04.2020

Христэд итгэгчид архи, тамхи хэрэглэдэггүй, наргидаггүй юм чинь уйтгартай биш үү? Залуу насны цог золбоогүй, гунигтай уйтгартай юм биш үү гэж их хэлдэг. Тэгвэл Христэд итгэгч бид юу хийдэг вэ? 

Итгэгчдийн залбирал юугаараа өөр вэ? 02.04.2020

Христэд итгэгчдийн залбирал ямар учиртай вэ? Тодорхой зан үйл үү? Ойлгогдохгүй хэлээр яриад байдаг нь юу вэ? Тогтсон хэв маяг байдаг уу? Итгэдэггүй хүн залбирвал яах вэ? "Ааваа, намайг ашиглаач" гэнэ үү?  Дээрхи бүх асуултад хариулт өгөхөөр зорилоо. 

Итгэгчдийн дуулдаг дуунууд ямар учиртай вэ? 26.03.2020

Цуглаанд дуулдаг дуунууд ямар учиртай вэ? Олуулаа хамт дуулдаг тэр дуунууд юуны тухай вэ? Дуулахгүй байж болох эсэх, ямар ялгаатай зэрэг олон сэдвээр ярилцлаа. 

Христэд итгэгчид яах гэж өргөл өргөдөг вэ? 19.03.2020

Итгэгчдийн өргөл ямар учиртэй вэ? Яах гэж өргөл өгдөг? Тэр мөнгөөр юу хийдэг юм бол? Заавал өгөх ёстой юу?  Эдгээр анхаарал татсан, нэлээн чухал асуултад хариуллаа. Мөнгөтэй холбоотой дугаар маань нэлээн урт болжээ кккк. 

Гаж урсгалыг яаж ялгах вэ? 12.03.2020

Христийн цуглаан гэсэн болгонд итгэж болохгүй!   Яг тийм. Христийн гэх нэрийн дор хонины арьс нөмөрсөн чононууд олон. Итгэгчид ч гэсэн гаж буруу сургаал, гаж урсгалууд ямар аюултай болохыг мэддэг байх ёстой. Энэ бодлын үүднээс бид энэ дугаартаа Библийн сургалтын төвийн багш Г.Түмэнбаярыг урьж илэн далангүй ярилцлаа.  

Яагаад хүмүүсийг цуглаандаа урьдаг вэ? 05.03.2020

 "Ирээч, итгээч" гээд ятгаад байдаг нь ямар учиртай юм бэ?   Өөрсдөө л цуглаандаа явна биз, заавал яагаад уриад байдаг юм бол гэж та бодож үзсэн үү? Биднээс энэ асуултыг нэлээн олон удаа асуудаг. Шалтгааныг нь энэ дугаараар тайлбарлахыг хичээлээ. 

Бусад шашныг яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ? 27.02.2020

Христэд итгэгчид өөрсдийнхөө итгэдэг Бурханаас бусдыг яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ? Огт хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгээд байдгийн шалтгаан юу вэ? Зан үйл, харш жил, хараал гэх мэт өргөн сэдвийг хөндөн ярилцлаа. 

Яагаад Христэд итгэхээ болихгүй байгаа вэ? 21.02.2020

Сүмдээ явсаар л байгаа юу? гэж олон удаа асууж байсан.  Хийх юмгүйдээ л цуглаан цуглаан гээд яваад байна уу? Тэнэг болохоороо тархиа угаалгачихаад салж чадахгүй байна уу? Эсвэл мөнгө санхүү ч юм уу, бусад зүйлээр татаад байдаг юм уу? гэж олон талаас бодож, бас асуудаг. Нээрээ яагаад огт болихгүй яваад л байдаг вэ гэдгээ өөрсдийнхөө зүгээс тайлбарлахыг хичээлээ. 

Höre den Podcast FOLLOWERS in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet