Business.mn

Business.mn Podcast

Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан подкаст

Besuch unbedingt die Website des Podcasts und unterstütze die Macher: rss.com

Autor

Business.mn

Kategorie

Business

Podcast-Website

rss.com

Neueste Folge

17. Aug 2026

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android fast 10 Mio. Downloads · Bewertung 4,8 iOS bald

Folgen

ISO стандарт бүтэлгүйтдэг шалтгаанууд (№338) 28.08.2025

Энэ удаагийн дугаартаа бид ISO стандартыг амжилттай хэрэгжихэд юу чухал бөгөөд бизнесүүдийн гаргадаг гол алдаануудын тухай ярилцлаа. Зочин: "АЙ ЭМ ЭС ЭЙ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О.Баярмаа

Үл хөдлөх хөрөнгө ба хөрөнгө оруулалтын боломж (№337) 26.08.2025

Энэ удаагийн дугаартаа бид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн онцлог, хөрөнгө оруулалтын боломжууд болон худалдан авахад анхаарах үзүүлэлтүүдийн тухай ярилцлаа. Зочин: Ehlel Vision Development компанийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр

АНУ-ын виз: Ярилцлагад бэлдэхээс тэтгэлэг хүртэл (№336) 21.08.2025

Энэ удаагийн дугаартаа бид АНУ-д суралцах боломжууд, АНУ-ын визаны онцлог болон виза мэдүүлэхэд анхаарах зүйлсийн тухай ярилцлаа. Зочин: Сургалт зуучлал, визний зөвлөгөө үйлчилгээний Unilink компанийн захирал Б.Дэлгэрмаа

Байгууллагын соёл цалингаас ч дутахгүй чухал болсон (№335) 21.08.2025

Энэ удаагийн дугаартаа бид хөдөлмөрийн харилцааны шинэчлэлт, хүний нөөцийн тулгамдаж буй асуудлууд болон шийдлүүдийн тухай ярилцлаа. Зочин: Zangia.mn-ийн хэрэглэгч хариуцсан захирал Б.Хосчимэг

5G бол дөнгөж эхлэл (№334) 30.07.2025

Энэ удаагийн дугаарт Мобиком Корпорацийн хэрэгжүүлж буй шинэ төсөл болох Open RAN технологи болон цаашдын зорилгын тухай "Мобиком Корпораци" ХХК-ийн техникийн газрын үндсэн сүлжээ, бизнес дэмжлэгийн албаны захирал Б.Баттүвшин-тэй ярилцлаа.

Хэрэглэгчдийн тоог 6 дахин өсгөсөн реклам | Marketing moves | EP1 21.07.2025

Хүмүүсийн сэтгэлд хоногшсон дотоод болон гадаадын реклам, маркетингийн кампанит ажлууд бүтсэн түүх болон тэднийг амжилтад хүргэсэн стратеги, бүтээлч шийдлүүдийг хуваалцах "Marketing moves" цувралын анхны дугаартаа DDish TV-ийн "Цогоо гуай" цуврал рекламыг онцоллоо.

"Жүр Үр"-ийн технологичоос төв үйлдвэрийн дарга хүртэл (№333) 09.07.2025

Энэ удаагийн дугаартаа бид брэнд бүтээгдэхүүн бүтээх нууц, хэрэглэгчидтэй харилцах туршлага болон бүтээмжээ нэмэгдүүлэх аргуудын тухай ярилцлаа. Зочин: "Жүр Үр" ХХК-ийн Төв үйлдвэрийн дарга Г.Оюун

Асуудал том байх тусам бизнес тэлэх боломж өргөн (№332) 09.07.2025

Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын энэ удаагийн дугаартаа бид бизнесийн хамтрал, итгэлцэл, хоолны бэлдэц үйлдвэрлэлийн тухай ярилцлаа. Зочин: EasyCook компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Одхүү

Монголд юу таривал ашигтай вэ? (№331) 27.06.2025

Энэ удаагийн дугаартаа бид ХАА-н өнөөгийн нөхцөл байдал, тулгардаг бэрхшээл болон тэдгээрийн шийдлүүдийн тухай ярилцлаа. Зочин: “Таримал ургамал” ХХК-ийн захирал С.Хандсүрэн

Хуримтлал, хөрөнгө оруулалт бол дадал зуршил (№330) 24.06.2025

Энэ удаагийн дугаартаа бид санхүүгийн зөв дадал, зуршил, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд болон дижитал шийдлүүдийн тухай ярилцлаа. Зочин: Нэткапитал санхүүгийн группын гүйцэтгэх захирал Б.Хуншагай

Хурдтай өөрчлөлт дунд мэргэжлийн байж амьд үлдэнэ (№329) 23.06.2025

Энэ удаагийн дугаартаа бид гутал арчилгааны бизнесийн өнөөгийн байдал болон цаашдын алсын хараа зорилгын талаар ярилцлаа. Зочин: "Shoe's love" брэндийн үүсгэн байгуулагч Г.Чимэдзаяа

Сайн, муу франчайз бизнес гэж байдаггүй (№327) 23.06.2025

Энэ удаагийн дугаартаа бид франчайз бизнесийн зарчим, боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Зочин: FranGlobal Mongolia, үүсгэн байгуулагч Э.Чинзориг

Хүүхдийг бие даасан амьдралд бэлдэх орчин (№328) 20.06.2025

Энэ удаагийн дугаартаа бид хүүхдийн зуслангийн бизнес загвар, стандарт болон хүүхдийн төлөвшилд үзүүлэх нөлөөллийн тухай ярилцлаа. Зочин: "Мөрөөдөл" зуслангийн захирал А.Цогтмагнай

Итгэлцэл бол баялаг (№326) 16.06.2025

Энэ удаагийн дугаартаа бид бизнесийн хамтрал, нетворкинг, итгэлцэл яагаад чухал талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Зочин: BNI Mongolia-ийн үүсгэн байгуулагч Э.Чинзориг

Монгол үхрийн махны үнэ цэнийг шинээр томьёолсон - Хүчү брэндийн туршлага (№325) 05.06.2025

Энэ удаагийн дугаартаа бид эрчимжсэн мал аж ахуй, монгол махны үйлдвэрлэлийн стандарт болон энэхүү бизнесийн цаашдын боломжуудын тухай дэлгэрэнгүй ярилцлаа. Зочин: "Хүчү Агро" ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Барцадгүй "Хүчү Агро" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Лхамцоо

Амжилттай бизнесийн хөрсийг бэлдэх нь (№324) 05.06.2025

Энэ удаагийн дугаартаа бид энтрепренер хүний замнал, бизнесийн үнэт зүйлс болон ирээдүйдээ хөрөнгө оруулах ногоон төсөл, хөршийн соёлыг дахин сэргээх алхмууд зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцлаа. Зочин: "Монголын финтек групп" ХК-ийн гүйцэтгэх захирал, "Неосити" төслийн санаачлагч Б.Наранбат Business.mn-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат

Арьс, ширний үйлдвэрүүдийн хаягдал усаа цэвэрлэж буй туршлага (№323) 23.05.2025

Энэ удаагийн дугаартаа бид үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжуудын ач холбогдол, боломжууд болон энэ чиглэлд түүчээлж буй салбарын туршлагаас хуваалцлаа. Зочин: ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш Мон-Ирээдүй ХХК-ийн менежер С.Батдаваа

Экспортод гарсан эсгий шаахайны инновац (№322) 23.05.2025

Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын энэ удаагийн дугаартаа бид Mesgi брэндийн экспортын туршлага, дотоодын зах зээлийн онцлог болоод үйлдвэрлэгчдэд тулгардаг сорилтуудын тухай ярилцлаа. Зочин: Mesgi брэндийг үүсгэн байгуулагч Г.Дүнжингарав

"Бизнесийн 99 асуудал, шийдэл" (№321) 06.05.2025

Энэ удаагийн дугаартаа бид Монголын бизнесүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудын хариултыг нэгтгэсэн "Бизнесийн 99 асуудал, шийдэл" номын тухай ярилцлаа. Зочин: "Бизнесийн 99 асуудал, шийдэл" номын зохиогч Б.Уянга, Н.Гансүх

Технологийг гүнзгий ойлгох нь өрсөлдөх чадварыг нэмнэ (№320) 01.05.2025

Энэ удаагийн дугаартаа бид технологийн салбарын хүний нөөцийн дутагдлыг шийдэх арга, хиймэл оюун ба цахим аюулгүй байдал бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буй тухай ярилцлаа. Зочин: Эмпасофт Технологийн Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч Н.Энхсайхан

Захирал ба Нягтлан - Хэн юу мэдэх вэ? (№319) 28.04.2025

Энэ удаагийн дугаартаа бид захирал ба нягтлангийн харилцаа, дижитал шийдлүүд, санхүүгийн процессын алдаа болон тэдгээрээс сэргийлэх аргуудын тухай ярилцлаа. Зочин: Эрхэм түнш консалтинг компанийн захирал Ч.Үүрийнцолмон

Хүний нөөцийн бодлогыг хэмжүүртэй болгодог ховор мэргэжилтэн (№318) 28.04.2025

Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын анхны дугаартаа бид хүний нөөцийн менежментийн стандарт, талент менежмент болон амжилттай хэрэгжиж буй туршлагуудын тухай ярилцлаа. Зочин: GTM компанийн гүйцэтгэх захирал, Хүний нөөцийн тэргүүлэх аудитор Ю.Наранцацрал

20 жил бүтээсэн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ (№317) 28.04.2025

Энэ удаагийн дугаартаа бид жимс, жимсгэний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнийг дагаж үүсэх систем болон газар тариалангийн хөгжлийн тухай ярилцлаа. Зочин: "Еден" ХХК-ийн Захирал Ц.Хүрэлбаатар

Монгол бүтээгдэхүүнийг заавал Монголд үйлдвэрлэх шаардлагагүй (№316) 25.04.2025

Энэ удаагийн дугаартаа бид хувцас хэвлэлийн бизнесийн онцлог, брэндинг болон мерчандайз бизнесийн боломжуудын тухай ярилцлаа. Зочин: ST Design, “Гэрэлт цох” хэвлэлийн үйлчилгээний байгууллагын үүсгэн байгуулагч У.Эрдэнэтулга

Солонгост ямар мэргэжлээр сурвал хамгийн тохиромжтой вэ? (№315) 25.04.2025

Энэ удаагийн дугаартаа бид боловсрол зуучлалын үйлчилгээний давуу талууд, БНСУ-д тэтгэлэгтэй сурах боломжууд болон ямар мэргэжлээр гадагшаа, ямараар нь дотооддоо суралцах нь зохих тухай ярилцлаа. Зочин: "Сэц Оюу" сургалтын төвийн үүсгэн байгуулагч М.Баасанхүү

Höre den Podcast Business.mn Podcast in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet