Business.mn
Business.mn Podcast
Бизнес эрхлэгч, энтреперенерүүдэд зориулсан подкаст
Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: rss.com
Onde ouvir?
Podcasts no app Replaio Radio Em breveOs podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts
Episódios
Үл хөдлөх хөрөнгө ба хөрөнгө оруулалтын боломж (№337) 26.08.2025 45:43
Энэ удаагийн дугаартаа бид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн онцлог, хөрөнгө оруулалтын боломжууд болон худалдан авахад анхаарах үзүүлэлтүүдийн тухай ярилцлаа. Зочин: Ehlel Vision Development компанийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр
АНУ-ын виз: Ярилцлагад бэлдэхээс тэтгэлэг хүртэл (№336) 21.08.2025 23:08
Энэ удаагийн дугаартаа бид АНУ-д суралцах боломжууд, АНУ-ын визаны онцлог болон виза мэдүүлэхэд анхаарах зүйлсийн тухай ярилцлаа. Зочин: Сургалт зуучлал, визний зөвлөгөө үйлчилгээний Unilink компанийн захирал Б.Дэлгэрмаа
Байгууллагын соёл цалингаас ч дутахгүй чухал болсон (№335) 21.08.2025 43:32
Энэ удаагийн дугаартаа бид хөдөлмөрийн харилцааны шинэчлэлт, хүний нөөцийн тулгамдаж буй асуудлууд болон шийдлүүдийн тухай ярилцлаа. Зочин: Zangia.mn-ийн хэрэглэгч хариуцсан захирал Б.Хосчимэг
5G бол дөнгөж эхлэл (№334) 30.07.2025 38:58
Энэ удаагийн дугаарт Мобиком Корпорацийн хэрэгжүүлж буй шинэ төсөл болох Open RAN технологи болон цаашдын зорилгын тухай "Мобиком Корпораци" ХХК-ийн техникийн газрын үндсэн сүлжээ, бизнес дэмжлэгийн албаны захирал Б.Баттүвшин-тэй ярилцлаа.
Хэрэглэгчдийн тоог 6 дахин өсгөсөн реклам | Marketing moves | EP1 21.07.2025 57:43
Хүмүүсийн сэтгэлд хоногшсон дотоод болон гадаадын реклам, маркетингийн кампанит ажлууд бүтсэн түүх болон тэднийг амжилтад хүргэсэн стратеги, бүтээлч шийдлүүдийг хуваалцах "Marketing moves" цувралын анхны дугаартаа DDish TV-ийн "Цогоо гуай" цуврал рекламыг онцоллоо.
"Жүр Үр"-ийн технологичоос төв үйлдвэрийн дарга хүртэл (№333) 09.07.2025 37:17
Энэ удаагийн дугаартаа бид брэнд бүтээгдэхүүн бүтээх нууц, хэрэглэгчидтэй харилцах туршлага болон бүтээмжээ нэмэгдүүлэх аргуудын тухай ярилцлаа. Зочин: "Жүр Үр" ХХК-ийн Төв үйлдвэрийн дарга Г.Оюун
Асуудал том байх тусам бизнес тэлэх боломж өргөн (№332) 09.07.2025 46:27
Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын энэ удаагийн дугаартаа бид бизнесийн хамтрал, итгэлцэл, хоолны бэлдэц үйлдвэрлэлийн тухай ярилцлаа. Зочин: EasyCook компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Одхүү
Монголд юу таривал ашигтай вэ? (№331) 27.06.2025 38:52
Энэ удаагийн дугаартаа бид ХАА-н өнөөгийн нөхцөл байдал, тулгардаг бэрхшээл болон тэдгээрийн шийдлүүдийн тухай ярилцлаа. Зочин: “Таримал ургамал” ХХК-ийн захирал С.Хандсүрэн
Хуримтлал, хөрөнгө оруулалт бол дадал зуршил (№330) 24.06.2025 49:14
Энэ удаагийн дугаартаа бид санхүүгийн зөв дадал, зуршил, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд болон дижитал шийдлүүдийн тухай ярилцлаа. Зочин: Нэткапитал санхүүгийн группын гүйцэтгэх захирал Б.Хуншагай
Хурдтай өөрчлөлт дунд мэргэжлийн байж амьд үлдэнэ (№329) 23.06.2025 41:33
Энэ удаагийн дугаартаа бид гутал арчилгааны бизнесийн өнөөгийн байдал болон цаашдын алсын хараа зорилгын талаар ярилцлаа. Зочин: "Shoe's love" брэндийн үүсгэн байгуулагч Г.Чимэдзаяа
Сайн, муу франчайз бизнес гэж байдаггүй (№327) 23.06.2025 31:55
Энэ удаагийн дугаартаа бид франчайз бизнесийн зарчим, боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Зочин: FranGlobal Mongolia, үүсгэн байгуулагч Э.Чинзориг
Хүүхдийг бие даасан амьдралд бэлдэх орчин (№328) 20.06.2025 34:12
Энэ удаагийн дугаартаа бид хүүхдийн зуслангийн бизнес загвар, стандарт болон хүүхдийн төлөвшилд үзүүлэх нөлөөллийн тухай ярилцлаа. Зочин: "Мөрөөдөл" зуслангийн захирал А.Цогтмагнай
Итгэлцэл бол баялаг (№326) 16.06.2025 37:56
Энэ удаагийн дугаартаа бид бизнесийн хамтрал, нетворкинг, итгэлцэл яагаад чухал талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Зочин: BNI Mongolia-ийн үүсгэн байгуулагч Э.Чинзориг
Монгол үхрийн махны үнэ цэнийг шинээр томьёолсон - Хүчү брэндийн туршлага (№325) 05.06.2025 1:03:11
Энэ удаагийн дугаартаа бид эрчимжсэн мал аж ахуй, монгол махны үйлдвэрлэлийн стандарт болон энэхүү бизнесийн цаашдын боломжуудын тухай дэлгэрэнгүй ярилцлаа. Зочин: "Хүчү Агро" ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Барцадгүй "Хүчү Агро" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Лхамцоо
Амжилттай бизнесийн хөрсийг бэлдэх нь (№324) 05.06.2025 1:06:15
Энэ удаагийн дугаартаа бид энтрепренер хүний замнал, бизнесийн үнэт зүйлс болон ирээдүйдээ хөрөнгө оруулах ногоон төсөл, хөршийн соёлыг дахин сэргээх алхмууд зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцлаа. Зочин: "Монголын финтек групп" ХК-ийн гүйцэтгэх захирал, "Неосити" төслийн санаачлагч Б.Наранбат Business.mn-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат
Арьс, ширний үйлдвэрүүдийн хаягдал усаа цэвэрлэж буй туршлага (№323) 23.05.2025 33:28
Энэ удаагийн дугаартаа бид үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжуудын ач холбогдол, боломжууд болон энэ чиглэлд түүчээлж буй салбарын туршлагаас хуваалцлаа. Зочин: ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш Мон-Ирээдүй ХХК-ийн менежер С.Батдаваа
Экспортод гарсан эсгий шаахайны инновац (№322) 23.05.2025 33:24
Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын энэ удаагийн дугаартаа бид Mesgi брэндийн экспортын туршлага, дотоодын зах зээлийн онцлог болоод үйлдвэрлэгчдэд тулгардаг сорилтуудын тухай ярилцлаа. Зочин: Mesgi брэндийг үүсгэн байгуулагч Г.Дүнжингарав
"Бизнесийн 99 асуудал, шийдэл" (№321) 06.05.2025 49:16
Энэ удаагийн дугаартаа бид Монголын бизнесүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудын хариултыг нэгтгэсэн "Бизнесийн 99 асуудал, шийдэл" номын тухай ярилцлаа. Зочин: "Бизнесийн 99 асуудал, шийдэл" номын зохиогч Б.Уянга, Н.Гансүх
Технологийг гүнзгий ойлгох нь өрсөлдөх чадварыг нэмнэ (№320) 01.05.2025 48:47
Энэ удаагийн дугаартаа бид технологийн салбарын хүний нөөцийн дутагдлыг шийдэх арга, хиймэл оюун ба цахим аюулгүй байдал бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буй тухай ярилцлаа. Зочин: Эмпасофт Технологийн Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч Н.Энхсайхан
Захирал ба Нягтлан - Хэн юу мэдэх вэ? (№319) 28.04.2025 34:49
Энэ удаагийн дугаартаа бид захирал ба нягтлангийн харилцаа, дижитал шийдлүүд, санхүүгийн процессын алдаа болон тэдгээрээс сэргийлэх аргуудын тухай ярилцлаа. Зочин: Эрхэм түнш консалтинг компанийн захирал Ч.Үүрийнцолмон
Хүний нөөцийн бодлогыг хэмжүүртэй болгодог ховор мэргэжилтэн (№318) 28.04.2025 38:31
Business.mn подкастын BNI Mongolia-тай хамтран хүргэж буй "Our stories" цувралын анхны дугаартаа бид хүний нөөцийн менежментийн стандарт, талент менежмент болон амжилттай хэрэгжиж буй туршлагуудын тухай ярилцлаа. Зочин: GTM компанийн гүйцэтгэх захирал, Хүний нөөцийн тэргүүлэх аудитор Ю.Наранцацрал
20 жил бүтээсэн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ (№317) 28.04.2025 48:41
Энэ удаагийн дугаартаа бид жимс, жимсгэний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнийг дагаж үүсэх систем болон газар тариалангийн хөгжлийн тухай ярилцлаа. Зочин: "Еден" ХХК-ийн Захирал Ц.Хүрэлбаатар
Монгол бүтээгдэхүүнийг заавал Монголд үйлдвэрлэх шаардлагагүй (№316) 25.04.2025 42:45
Энэ удаагийн дугаартаа бид хувцас хэвлэлийн бизнесийн онцлог, брэндинг болон мерчандайз бизнесийн боломжуудын тухай ярилцлаа. Зочин: ST Design, “Гэрэлт цох” хэвлэлийн үйлчилгээний байгууллагын үүсгэн байгуулагч У.Эрдэнэтулга
Солонгост ямар мэргэжлээр сурвал хамгийн тохиромжтой вэ? (№315) 25.04.2025 37:37
Энэ удаагийн дугаартаа бид боловсрол зуучлалын үйлчилгээний давуу талууд, БНСУ-д тэтгэлэгтэй сурах боломжууд болон ямар мэргэжлээр гадагшаа, ямараар нь дотооддоо суралцах нь зохих тухай ярилцлаа. Зочин: "Сэц Оюу" сургалтын төвийн үүсгэн байгуулагч М.Баасанхүү
Хиймэл оюун ажлын байрны эрсдэлийг хэрхэн бууруулах вэ? (№314) 17.04.2025 31:42
Энэ удаагийн дугаартаа бид хөдөлмөрийн аюулгүй байдалд юуг хамруулж ойлгох хэрэгтэй ямар эрсдэлүүд байх боломжтой бөгөөд тус салбарт бий болж буй шинэ трендүүдийн тухай ярилцлаа. Зочин: Ололт амжилтын түлхүүр ХХК-ийн захирал Б.Батхүү
Podcasts parecidos
O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos