Зөв үү?, Тав уу?

Зөв үү?, Тав уу?

Худал юмыг 5 удаа давтахад үнэн мэт сэтгэхүйд үлддэг. Иймээс аливаа мэдээлэл зөв үнэн мэдээлэл үү, эсвэл 5 удаа давтагдаж буй худал мэдээлэл үү гэдгийг сайтар тунгаан бодох ёстой юм. Таны үнэн гэж боддог зүйлс тань ЗӨВ ҮҮ? эсвэл ТАВ УУ? Манай подкаст төрөл бүрийн сэдвээр, чөлөөт ярилцлага хэлбэрээр таньд хүрнэ. Зөв үү? Тав уу? хэмээн тунгааж сонсоорой.

Author

Зөв үү?, Тав уу?

Category

Education

Podcast website

castbox.fm

Latest episode

Jan 15, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? 20#Баярын зоог 1-р хэсэг 02.01.2020

Бас нэгэн сонирхолтой дугаар орлоо. Энэ удаад подкаст сонсогчдоос маань нэгэн "уулан хөмсөгтэй хүү" ирж ярилцсанаараа онцлогтой байлаа. Монголчуудын баяр ёслолын зоог ямар байсан юм болоо?

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? 19#Баярын гангараа 01.01.2020

Монголчуудын баяр ёслол, хүндэтгэлийн хувцаслалт, соёл ямар байсан бэ? Хувцас юуг илэрхийлдэг вэ? ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? подкастын 19-р дугаарыг хүлээн авна уу.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? 18#Хувь хүний баяр (шөлний баяр, 7 хаврын шинжээ) 31.12.2019

Хувь хүний тэмдэглэж ирсэн уламжлалт ямар баяр байсан бэ?

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? 17#Отог аймгийн баярууд 3-р хэсэг 30.12.2019

Отог аймгийн баяруудын цаадах улс төрийн бодлого...

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? 16#Отог аймгийн баярууд 2-р хэсэг 29.12.2019

Монголчуудын уламжлалт баяр нь засаг захиргааны зохион байгуулалт, хүн ам, амьжиргаа, аж төрөх ёстой нарийн холбогдсон байдаг байжээ. Энэ хэсэгт отог аймгуудын заавал тэмдэглэдэг байсан 4 баярын нэг болох Ургийн баяр болоод түүний хүн амын бодлоготой ямар уялдаатай байсан тухай өгүүлснийг хүлээн авч сонсоно уу.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? 15#Отог аймгийн баярууд 1-р хэсэг 28.12.2019

Отог аймгуудын тэмдэглэдэг ямар баярууд байдаг вэ? Өнөөдөр бид тэмдэглэдэг болов уу? Төлөгний баяр тэмдэглэх учир шалтгаан?

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #14.Монгол төрийн албан ёсны 2 баяр 27.12.2019

Монголчууд эрт цагаас хэдэн баяр тэмдэглэдэг байв? Монгол төрийн эзэн Чингис хаанаас өмнө ч хойно ч ард олноороо жил бүр тэмдэглэдэг ямар ямар баяруудтай байсан юм бол? Өдгөө бидэнд уламжлагдсан болов уу? Сонирхолтой ярилцлагын 1-р хэсгийг хүргэж байна. Үргэлжлэл маргааш орно.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #13.Ойгүй тэнэг Ойворгон мунхаг 26.12.2019

Тэнэг, Мунхаг, Мангар гэсэн үгс ямар ялгаатай вэ?

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #12.Нууц амраг төгсгөлийн 4-р хэсэг 25.12.2019

Нэгэн гэр бүлийн хачирхалтай явдал хийгээд түүнийг хэрхэн шийдсэн тухай энэ хэсгээс сонордоорой. Нууц амраг сэдвээр ярилцсан подкастын бусад хэсгийг Нууц амраг 1-р хэсэг, 2-р хэсэг г.м-ээр хайж сонсох боломжтой.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #11.Нууц амраг 3-р хэсэг 22.12.2019

Гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцааны хор хохирол юу вэ? Хэзээ ч хуулийг судлахгүйгээр битгий нүү! "Ийм байдаг гэдэг" шударга ёсыг чинь хууль бичдэг болохоос биш чиний сэтгэхгүй бичдэггүй юм.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #10.Нууц амраг 2-р хэсэг 19.12.2019

Эрэгтэй эмэгтэй хүний үзэл бодлын ялгаа? Эр хүн нууц амрагтай болвол юу тохиолдох вэ? Эм нь нууц амрагтай болвол хэрхэх вэ? Аль эсвэл хоёулаа нууц амрагтай болвол амьдрал яах вэ???

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #9.Нууц амраг 1-р хэсэг 16.12.2019

Нууц амраг амьдралд байх ёстой юу? Зөв үү буруу юу? Дурлал болон хайр ямар ялгаатай вэ? гэсэн асуудлуудын талаар та энэ хэсгээс сонсоорой.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #8.Сээтэгнэх урлаг 15.12.2019

Сээтэгнэх, загас барих хоёр эгээ ижил. Та тул барьмаар байна уу эсвэл жараахай юу? Хүсэмжит залуугаа олохын тулд ямар өгөөш хэрэглэх вэ? Айл гэрт байх аяга тавагны учир? Мөнгө, Зэс, Гуулин аяганы эрүүл мэндийн ач холбогдол.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #7.Хачин юм бэ, хүүхдэд архи өгөөд юу вэ? Юу вэ? 15.12.2019

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эмэгтэй хүний арга ухаан, Монгол эмэгтэйн онцлог юу вэ? Хатан зөгийн тогтолцоотой 1000 ахайн ухаан хэмээх өвөрмөц соёлын тухай сонирхолтой ярилцлагыг болгооно уу.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #6.Амрах уу?, Амармар аядах уу? 15.12.2019

Ажил амралтаа хэрхэн зохицуулах вэ? Жинхэнэ утгаараа яаж амрах вэ?

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #5.Бандаашны хүүхэн 14.12.2019

Баяр ёслолыг хэрхэн тэмдэглэх вэ? Халловин, Гэгээн Валентины баяр гоё уу? Манай соёлд хэр нийцтэй вэ? Худалдаж авсан бандаашийг буцааж болдог уу? г.м амьдралын энгийн асуудлуудын талаарх хөгжилтэй, чөлөөт ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #4.Хонины гуяар даллаад л хувь заяаны ханиа олдог уу? 14.12.2019

Хонины гуяар даллаад л хувь заяаны ханиа олдог уу? Заяаны хань гэж байдаг уу? Заяаны ханьтайгаа хэрхэн учрах вэ? Эрт дээр үед хань, ижилээ хэрхэн олдог байв?

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #3.Харилцаа 14.12.2019

Амьдралыг харилцаагүйгээр төсөөлөх аргагүй. Бидний харилцаа өнөөдрийн нийгэмд ямар байгаа вэ? Өмнө ямар байсан бэ? Ямар байлгаж болох вэ? Бид юу хийж чадах вэ? Энэ талаарх чөлөөт ярилцлагыг ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? "Харилцаа" подкастаас хүлээн авч сонсоно уу.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #2.Боловсролтой хүн үү? Эрдэмтэй хүн үү? 14.12.2019

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Өөрөөр хэлбэл Худал үгийг тав дахин давтвал үнэн мэт сэтгэгдэнэ. Тэгвэл таны үнэн гэж боддог зүйлс тань ЗӨВ үү эсвэл ТАВ уу? ЗӨВ үү ТАВ уу подкастын 2 дахь дугаар Боловсролтой хүн сэдвээр хүрч байна.

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #1.Баяжих хүсэл 14.12.2019

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Өөрөөр хэлбэл Худал үгийг тав дахин давтвал үнэн мэт сэтгэгдэнэ. Тэгвэл таны үнэн гэж боддог зүйлс тань ЗӨВ ҮҮ? эсвэл ТАВ УУ? ЗӨВ ҮҮ ТАВ УУ подкастын анхны дугаар БАЯЖИХ ХҮСЭЛ сэдвээр таньд хүрч байна.

Listen to the Зөв үү?, Тав уу? podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.