Tsatsa Tsog

Mongolians in Australia Podcast

Leisure MN ↓ 68 episodes

Энэхүү подкастын зорилго нь Австралид сурч ажиллаж, амьдарч байгаа болон энэ орныг зорьж ирэх гэж байгаа монголчууддаа мэдээлэл, мэдлэг өгөх мөн энэ улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа хооронд нь танилцуулах, холбох зорилгоор хийгдэж байгаа бөгөөд Австрали улсад сурч байгаа оюутануудтай болон олон жил ажиллаж амьдарч байгаа Монголчуудтай ярилцлага хийж олонд түгээхэд оршино. Та бүхэндээ цаашдаа хэрэгтэй, шинэ мэдээлэл хүргэж байхыг хичээнэ. Дэмжээд Subscribe and Share hiigeerei! Баярлалаа!

Be sure to visit the podcast's website and support the creator: podcasters.spotify.com

Author

Tsatsa Tsog

Category

Leisure

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Apr 21, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android almost 10M downloads · 4.8 rating iOS soon

Episodes

#18 Mongolians in Australia Podcast #18: Перт хотоос Куртин их сургуулийн төслийн ментор, Багш Цэрэнханд 04.12.2022

Mongolians in Australia подкастын 18 дах дугаар. Энэ дугаараар Western Australia буюу Баруун Австрали мужийн Перт хотоос "Curtin" их сургуулийн төслийн ментор  Цэрэнханд эгчтэй холбогдоод байна. Цэрэнханд эгч маань 1998 онд Асвтралид ирж байсан ба одоо нөхөр 3 хүүгийн хамт амьдардаг. Нэг хүү нь саяхан гэрлээд тусдаа гарсан байгаа. Цэрэнханд эгч Австралийн Куртин их сургуульд Олон улсын бизнес...

#17 Mongolians in Australia Podcast #17: Сидней хотоос Хуульзүйн ухааны доктор, Гаруда мигрейшн" виз цагаачлал зуучлалын агентлагийг үүсгэн байгуулагч Оюун 04.12.2022

Подкастын маан 17 дох дугаар. Энэ дугаараар NSW мужийн Сидней хотоос Хуульзүйн ухааны доктор, одоогоор Австрали улсын албан ёсны виз, цагаачилалын зөвшөөрөлтэй зөвлөх, өөрийн Гаруда мигрейшн агентлагийг үүсгэн байгуулж ажиллуулж байгаа Оюунаа хуульч орж байна.  Оюунаа эгч маань  2002 онд анх удаа Австрали улсын Бондын их сургуулийн хуульзүйн докторын  хөтөлбөрт суралцахаар ирж байса...

#16 Mongolians in Australia Podcast #16: Мельбүрн хотоос Уул уурхайн инженер Золжаргал, Барилгын ахлах хэмжилтийн инженер Энхтүвшин 04.12.2022

Mongolians in Australia подкастын 16 дах дугаар. Энэ дугаараар Викториа  мужийн Мельбүрн хотоос хос 2 болох Золжаргал, Энхтүвшин 2-той холбогдож ярилцлаа. Энэ 2 маань Австралид ирээд 5 жил болж байгаа 2 хүүгийн хамт, ам бүл 4-лээ амьдарч байгаа. Энхүвшин маань "Multiworks Australia" барилгын компанид Ахлах Хэмжилтийн Инженер /surveyor/-р ажилладаг. Золжаргал маань Federation их сургуульд Уул...

#15 Mongolians in Australia Podcast #15: Сидней хотоос Австрали дахь Залуучуудын холбооны тэргүүн Амарболд 24.11.2022

Mongolians in Australia подкастын 15 дах дугаар. Энэ дугаараар NSW мужийн Сидней хотоос Цагдаагийн ажил эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн бакалавр зэрэгтэй, Монголд байхдаа Мөрдөн байцаагчаар 4 жил ажиллаж байсан Ахлах дэслэгч цолтой. Одоогоор Австралийн Сидней хотод Удирдлагын чиглэлээр суралцдаг. Мөн түүнийхээ хажуугаар фитнесийн спортоор идэвхитэй хичээллэхээс гадна фитнесд багшилдаг. Бас Амарбо...

#14 Mongolians in Australia Podcast #14: Сидней хотоос Mongol Shop-н эзэд Батхишиг болон Сайнучрал 24.11.2022

Mongolians in Australia подкастын 14 дэх дугаар. Энэ дугаараар NSW мужийн Sydney хотоос анхны Монгол дэлгүүрийн эзэд болох Батхишиг болон Сайнучрал гэсэн гэр бүлийн хоёртой ярилцав. Батхишиг анх 2015 онд Сидней хотод гэр бүлийн хамт ирж байсан ба 2019 онд Төслийн удирдлага болон Бизнесийн удирдлагаар мастер зэрэг хамгаалсан байна. Тэд Сидней хотод анхны Монгол дэлгүүрээ 2021 оны 5 сард амжилттай н...

#13 Mongolians in Australia Podcast #13: Сидней хотоос "Impellam" олон улсын групд Дотоод аудитор, Career coach, Life coach, Yoga instructor, Hot podcast-н Шүрээ 24.11.2022

Mongolians in Australia подкастын маань 13 дах дугаар. Энэ дугаараар NSW мужийн Sydney хотоос Шүрээтэй холбогдоод байна. Шүрээ маань 2017 онд Австралийн Central Queensland их сругуулийг Олон улсын бизнесийн чиглэлээр Мастер хамгаалсан ба одоо Сидней хотод Impellam гэдэг олон улсын групд Ази номхон далайн орнууд хариуцсан Дотоод аудитор хийдэг ийм мундаг бүсгүй орж байна. Мөн ажлынхаа хажуугаар Car...

#12 Mongolians in Australia Podcast #12: Brisbane хотоос "Multicultural Australia" цагаачлалын байгууллагад Нийгмийн ажилтан (Social worker) Мишээл 24.11.2022

Mongolians in Australia подкастын маань 12 дох дугаар. Энэ дугаараар Queensland мужийн Brisbane хотоос Мишээлтэй холбогдоод байна. Мишээл маань 2003 анх Австрали аав, ээж, 2 дүүгийнхээ хамт 15 настай байхдаа ирж байсан ба 2018 онд Queensland-н Их сургуулийг Bachelor of Social work буюу Нийгмийн ажилтан мэргэжилээр бакалавр зэрэг хамгаалсан, одоо Multicultural Australia гэх цагаачлалын байгууллагад...

#11 Mongolians in Australia Podcast #11: Мельбүрн хотоос NAATI-д зөвшөөрөлтэй монгол англи хэлний бүртгэлтэй орчуулагч, Дотоод нөөцийн зөвлөх (Resource Management Consulting) Г.Туяа 24.11.2022

Mongolians in Australia подкастын маань 11 дэх дугаар. Өнөөдрийн дугаараар Monash их сургуулийг Олон улсын харилцаа (international relations) -гаар мастер зэрэгтэй төгссөн мөн Deakin их сургуулийг Санхүү нягтлан мэргэжилээр мастер хамгаалсан,  Meditation & Yoga -р хичээллээд 10 гаран жил болж байгаа, олон улсын зөвшөөрөлтэй yoga багш, NAATI-д зөвшөөрөлтэй монгол англи хэлний бүртгэлтэй ор...

#10 Mongolian in Australia Podcast #10: Мельбурн хотоос Хишигсүрэн 24.11.2022

Mongolians in Australia подкастын маань 10 дaх дугаар. Энэ дугаараар QLD-н Griffith их сургуулийг Bachelor of Accounting Major мэргэжилээр төгссөн, одоо Мельбурн хотод нөхөр 3 охидын хамт амьдардаг Хишигсүрэн буюу Хишгээтэйгээ холбоогдсон байгаа. Хишгээ маань анх 2005 онд Австралид ирээд QLD-н их сургуулиа дүүргээд 2010 онд Мельбурн хотод ирж суурьшсан байдаг.   “MONGOLIAN TRADITIONAL CO...

#9 Mongolians in Australia Podcast #9: Перт хотоос Шүрэнболор 24.11.2022

Mongolians in Australia подкастын 9 дэх дугаар. Өнөөдрийн дугаараар Western Australia -н Перт хотод ирээд 2 жил болж байгаа нөхөр  хүүхдийн хамт амьдардаг Шүрэнболор эгчтэй холбогдоод байна. Шүрэнболор эгч маань Рerth хотын City of Canning дүүрэгт байдаг гэр оронгүй хүмүүст маск оёж түгээх United in Devirsity (UID) төсөлд гар бие оролцон, 93 маск оёж хандивлаж, Коронавирусын халдвараас сэргий...

#8 Mongolians in Australia Podcast #8: Мельбурн хотоос Career Consultant Эрдэнэцэцэг (Эрка) 24.11.2022

Өнөөдрийн дугаараар Career Consulting чиглэлээр ажилладаг, Бизнезийн удирдлага, Хүний нөөцийн чиглэлээр Charles Sturt их сургуулийн Магистрийн зэргийг хамгаалсан, Төмөржавын Эрдэнэцэцэг эгчтэй холбогдож байна. Эрка эгч маань Мельбурн хотод нөхөр 3 хүүхдийн хамт 5 жил ажиллаж амьдарч байгаа.  Сонсогч та бүхэн PTE сургалт болон бусад бид хоёрын ярьсан зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах...

#7 Mongolians in Australia Podcast #7: Перт хотоос Хамгаалалтын гинжний ахлах мэргэжилтэн Данаа 24.11.2022

Mongolians in Australia подкастын маань 7 дах дугаар ийнхүү эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Перт хотын Монголчуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, багш хэл судлаач мэргэжилтэй, Австралид дугуйн хамгаалалтын системээр мэргэшсэн 7 хүний нэг, хамгаалалтын гинжний ахлах мэргэжилтэн, нийт 30 гаруй уурхайгаар ажиллаж, сургалт зохион байгуулдаг Нацагдоржийн Дансүрэн буюу Данаатай Western Australia м...

#6 Mongolians in Australia Podcast #6: Сидней хотоос Морин хуурч, хөөмийч Бөхөө 24.11.2022

Mongolians in Australia подкастын 6 дах дугаар эхэлж байна. 2021 оны эхний дугаараар нэгэн онцгой зочин оруулж байгаа. Энэ зочин бол Монгол улсынхаа нэрийг, өв соёлыг Австрали улсад төдийгүй Дэлхийд өндөрт гаргаж яваа, морин хуурч, хөөмийч Бөхөөтэй Сидней хотоос холбогдож ярилцаж байна. Бөхөө маань Австралийн Voice шоунд өөрийхөө уран бүтээл болох “Mother and Father” гэсэн бүтээлээ монгол хэлээрээ...

#5 Mongolians in Melbourne Podcast #5: Mural artist (Ханын зураач) Heesco 24.11.2022

Энэ дугараар Street mural artist (ханын зураач) Heesco буюу Хүрэлбаатарын Хоснарантай Мельбурн хотоос холбогдон оролцож байна. Ер нь Австралид амьдарч байгаа монголчууд Heesco гэдэг нэрээр нь  бараг бүгд мэдэж байгаа байх. Heesco маань 2010 онд Сидней хотоос Мельбурн хотод нүүж ирсэн бөгөөд маш олон сайхан уран зургуудыг Мельбурн хотын гадаа гудамжний ханан дээр амьлуулсан зураач юм.  Мө...

#4 Mongolians in Australia Podcast #4: Мельбүрн хотоос Ариунзаяа 24.11.2022

Mongolians in Australia подкастын 4 дөх дугаараар Мельбурн хотоос Ариунзаяатай холбогдлоо. Заяа маань Мельбурн хотын Central Queensland Их сургуулийг Master of Аccounting буюу Нягтлангаар Мастерийн зэрэг хамгаалсан. Одоо Мельбурн хотын Их сургуульд сурч байгаа ийм мундаг бүсгүйтэй ярилцлага хийсэн байгаа.

#3 Mongolians in Australia Podcast #3: Тасманиа арлаас Жаки 24.11.2022

Өнөөдөрийн дугаараар Австралийн арал муж болох Тасмани арлаас энд 20 гаруй жил ажиллаж амьдарч байгаа Жамбалдорж буюу Жаки эгчтэйгээ холбогдсон байгаа.  Тасмани (Tasmania) арлын тухай товчхон: Австралийн aрал муж бөгөөд Өмнөд Австралиас 240 км зайд оршдог. 2020 оны 3 сарын байдлаар 540,000 хүн амтайгаар тоологдсон. Хамгийн том хот буюу нийслэл хот нь Хобарт (Hobart) ба хүн амын 40 хувь нь амь...

#2 Mongolians in Australia Podcast #2: Сидней хотоос Уянга 24.11.2022

Өнөөдөрийн дугаараар Сидней хотоос Уянга оролцож байна. Уянга маань Мельбүрн хотод амьдарч байгаад Сидней хот руу нүүгээд удаагүй байгаа ба  нөхөр хүүхдийн хамт Австралид 6 жил амьдарж байгаа. Тиймээс өнөөдөр энэ 2 хотын талаарх харицуулалтын талаар ярилцах болно. 

#1 Mongolians in Australia Podcast #1: Мельбүрн хотоос Мэргэжилийн Бүжигчин Амараа 01.11.2022

Mongolians in Australia Podcast-ын маань анхны дугаар ийнхүү эхэлж байна. Манай подкастын эхний зочиноор Австралид ирээд 13 жил болж байгаа мэргэжилийн бүжигчин Амараа эгчтэйгээ ярилцана.

Listen to the Mongolians in Australia Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.