MongolTV

Монгол Телевиз - "ОРГИЛ ЦАГ" мэдээллийн хөтөлбөр

News EN ↓ 934 episodes

Монгол Телевиз мэдээний алба төлбөртэй мэдээ болон хаалтын гэрээ хийдэггүй болохыг албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.

Author

MongolTV

Category

News

Podcast website

www.mongoltv.mn

Latest episode

May 8, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

6/1 - Мэдээллийн хөтөлбөр 01.06.2020

- Гэр бүлийн хувилбарт үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хүүхдийн зусланг ажиллуулах түр журам боловсруулж байна - Хилийн чанадаас цахим худалдан авалт хийсэн тохиолдолд бараа бүтээгдэхүүндээ ариутгал, халдваргүйтэл хийхийг анхаарууллаа

5/29 - Мэдээллийн хөтөлбөр 29.05.2020

- Улсын онцгой комиссын шуурхай штабаас ирэх 6-р сард хилийн чанадаас 2000 иргэнээ татан авч ирэх төлөвлөгөө боловсруулаад байна. Ингэхдээ 6-р сарын 10-19-ний өдрүүдэд тодорхой болсон 6 чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Мөн дараа нь 6-р сарын 25, 28-ны өдрүүдэд нислэг үйлдэх хэдий ч одоогоор чиглэл нь тодорхойгүй байна. - Монгол улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон...

5/28 - Мэдээллийн хөтөлбөр 29.05.2020

- Монгол улс БНХАУ-ын ардын банктай байгуулсан Своп хэлцлийн гэрээг сунгана - "Фитч" агентлаг дэлхийн эдийн засаг 2020 онд 4,6 хувиар буурна гэж тооцоолжээ

5/27 - Мэдээллийн хөтөлбөр 27.05.2020

- Улсын хэмжээнд "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ"-г холбогдох байгууллагаас хийсэн байна. Тэгвэл хөл хорио урт хугацаанд үргэлжилбэл 50 мянган өрхийн хүүхдүүд эрсдэлт нөхцөл рүү шилжинэ гэсэн үнэлгээ гарчээ. - Хүүхдийн баяраар томчууд, эцэг эхчүүд хүүхдэд зориулж бэлэг бэлтгэхдээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөгжлийг дэмжих бэл...

5/26 - Мэдээллийн хөтөлбөр 27.05.2020

- Шатахууны одоогийн үнэ тодорхой хугацаанд тогтвортой хадгалагдана. - Өнөөдөр, маргаашдаа багтааж 594 оюутныг ОХУ-аас эх оронд нь буцаан авчирна.

5/25 - Мэдээллийн хөтөлбөр 25.05.2020

- Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг эрүүл ахуйн дэглэмээ сахиж гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг эцэг эхчүүд уриаллаа. - Халдвар дотоодод дэгдээгүй нь дотоодын аялал жуулчлалын урсгал нэмэгдэх нөхцөл болж байна. - УИХ-ын сонгуулиар сонгогчид цагаан сонголт хийх нь үр дүнгүй гэдгийг судлаачид онцолж байна.

5/22 - Мэдээллийн хөтөлбөр 22.05.2020

- Арилжааны 11 банкаар дамжуулан 2020 оныг дуустал Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно. - Үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр, онлайн болон тв-ийн сувгаар дамжуулахаар төлөвлөж байна.

5/21 - Мэдээллийн хөтөлбөр 21.05.2020

- Сонгуульд нэр дэвшихээр горилж буй 51 нэр дэвшигч АТГ-т ХОМ-ээ мэдүүлээгүй байна. - Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох нь бизнест дэмжлэг болно. - Тоглоомын талбайгүй учраас хүүхдүүд эрсдэлтэй газар тоглож гэмтэж байна. - Судалгаа: 5 хүртэлх насны 4 хүүхэд тутмын нэг, 6-11 насны 8 хүүхэд тутмын нэг нь таргалалттай байна.

5/20 - Мэдээллийн хөтөлбөр 20.05.2020

-2020 он дуустал Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. - Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон улсаас туршлага судлах шаардлагатай байна.

5/19 - Мэдээллийн хөтөлбөр 19.05.2020

- Тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй бол СӨХ, Мэргэжлийн хяналтын газарт хандах хэрэгтэй - 2020 оны эхний улиралд Дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар буурсан байна. - Сонгуулийн саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно. - АНУ ДЭМБ-ын санхүүжилтийг зогсооно гэдгээ анхаарууллаа.

5/18 - Мэдээллийн хөтөлбөр 19.05.2020

-Чингис хаан банкны харилцагчдын төлөөлөл монгол банканд шаардлага хүргүүллээ - Яармаг дахь нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг 2-р улиралд багтаж ашиглалтад оруулна

5/15 - Мэдээллийн хөтөлбөр 15.05.2020

- Иргэдийг гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. - Хилийн чанадаас ирж байгаа иргэдийн 10-15 хувиас "Covid-19" халдвар илрэх хандлагатай байна. - Б.Махбалд 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлнэ. - Малчин өрхөөс гадна мал бүхий этгээд 20000 төгрөгийн урамшуулалд хамрагдана.

5/14 - Мэдээллийн хөтөлбөр 14.05.2020

-Маргаашаас 3 өдөр дараалан байгаль цаг уурын гамшигт болон аюулт үзэгдэл болох төлөвтэй байна -Монгол улсад "Ковид-19"-ийн батлагдсан тохиолдлын тоо 98 боллоо

5/13 - Мэдээллийн хөтөлбөр 14.05.2020

-Улаанбаатар-Баянчандмань чиглэлийн 37 км авто замыг долоодугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна -Европын холбооны өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад багтсан улсуудад хориг арга хэмжээ авдаггүй гэв. -Хөл хорионы үед "Чанартай цаг" зарцуулах нь гэр бүлийн уур амьсгалд эерэг нөлөөтэй

5/12 - Мэдээллийн хөтөлбөр 12.05.2020

- УИХ-ын хаврын чуулган энэ баасан гарагт хаалтаа хийнэ. - Улсын хэмжээнд 12-р ангийн 29.500 орчим сурагч танхимын давтлагад хамрагдаж байна.

5/11 - Мэдээллийн хөтөлбөр 11.05.2020

- Эдийн засгийг дэмжих арга хэмжээ зээлжих зэрэглэл буурахад нөлөөлсөн гэв. - Лангуу түрээслэгчдийн орлого хамгийн багадаа 50 хүртэлх хувиар буурчээ. - Улсын төсвөөс төлсөн 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай. - Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий этгээдийн худалдааны компаниудын хэрэг хуулийн байгууллагад шилжсэн гэв.

5/7 - Мэдээллийн хөтөлбөр 08.05.2020

.

5/8 - Мэдээллийн хөтөлбөр 08.05.2020

Өнөөдөр өглөө европын холбооны албан ёсны вэбсайтад Европын холбоотой хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалтад манай улсыг бусад 11 улсын хамт оруулсан тухай мэдээлэл тавигджээ. Энэтхэгт суугаа Монгол иргэдийг авчрах захиалгат нислэгийг ирэх 7 хоногт үйлдэхээр боллоо

5/6 - Мэдээллийн хөтөлбөр 07.05.2020

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хоёрдахь багц арга хэмжээг танилцууллаа. - Хэрэглэсэн амны хаалтыг эрүүл ахуйн зааварчилгааны дагуу хаях хэрэгтэй.

5/5 - Мэдээллийн хөтөлбөр 05.05.2020

- Жолооны үнэмлэхийн хугацаа дууссан ч үнэмлэхийн захиалга өгсөн бол торгууль оногдуулахгүй - Түүхэнд хамгийн олон эмэгтэй нэр дэвшигч 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшиж байжээ. - МУ-ын зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй байна.

5/4 - Мэдээллийн хөтөлбөр 04.05.2020

- Баар, шөнийн цэнгээний газрыг тодорхойгүй хугацаагаар хаалаа. - 1072 Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг хүртэх банкны дансаа заавал баталгаажуулах шаардлагатай. - Улс төрийн намын санхүүжилтийг хянах зохицуулалт дутмаг байна.

5/1 - Мэдээллийн хөтөлбөр 01.05.2020

- Түүхэндээ хамгийн олон бие даан нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх хүсэлтээ өгөөд байна. - Өнөөдрөөс спорт заал, бассейн, бүжгийн клуб, танхимын бус сургалтын төвүүдийг нээлээ.

4/30 - Мэдээллийн хөтөлбөр 30.04.2020

- Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх бүрэн эрхийг Монголбанканд олгоно Ипотекийн зээлээ хэвийн төлж байгаа иргэдэд 3 сарын хугацаанд 2 хувийн хүүг хөнгөлнө - Гадаад улсад түр хугацаагаар очоод буцаж чадахгүй байгаа иргэд хүнд нөхцөлд байна - Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр тохиож байна.

4/29 - Мэдээллийн хөтөлбөр 29.04.2020

- 4-р сарын 30, 5-р сарын 1, 2-нд тусгай үүргийн нислэг үйлдэж нийт 790 иргэнийг татан авна. - НДШ-ийн өртэй эсэх нь ндш-ийн хөнгөлөлтөд хамаарахад нөлөөлөхгүй.

4/28 - Мэдээллийн хөтөлбөр 28.04.2020

- Энэтхэгт хөл хорионд орсон Монгол иргэд рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, эх оронд нь ирүүлэхийг ар гэрийнхэн нь шаардлаа - Алтны салбарын компаниас бусад хувийн хэвшлийн бүх ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч нар НДШ-ээс чөлөөлөгдөнө - 240 мянган иргэн хүнс тэжээлийн эрхийн бичгээр амьжиргааны хоол хүнсээ залгуулж байна - Худалдагч: Мах авдаг байсан иргэд "Жижиглэн" буюу Таван цул худалда...

Listen to the Монгол Телевиз - "ОРГИЛ ЦАГ" мэдээллийн хөтөлбөр podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.