MASA

MASA Mongolia-Podcast

Business EN ↓ 114 episodes

МАSА буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л. Мягмаржавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээс хүлээн авч сонсоорой. Тэрээр бидэнтэй өөрийн эзэмшсэн экологич мэргэжлийн онцлог болон АНУ-ын засгийн газрын GlobalUgrad, Fulbright тэтгэлэгүүдэд хэрхэн шалгарч, Америкт хэрхэн суралцсан тухай түүхээсээ хуваалцлаа.

Be sure to visit the podcast's website and support the creator: castbox.fm

Author

MASA

Category

Business

Podcast website

castbox.fm

Latest episode

Dec 19, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android almost 10M downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Podcast #39 - Америкт Суралцсан Миний Түүх (Г. Цолмон) 23.11.2020

🚩EducationUSA Mongolia Podcast #39🚩 Энэ долоо хоногийн шинэ дугаарт маань 2018-2020 оны Фулбрайт тэтгэлэгээр АНУ-ын Бостон хотын Tufts University-д элсэн суралцсан Гантуяагийн Цолмон уригдан оролцлоо. Тэрээр гэр бүл, ажлынхаа хажуугаар тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж, Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Залуучуудад өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байх тухай хэрэгтэй олон зөвлөгөөг өгсөн...

Podcast #38 - Америкт Суралцсан Миний Түүх (Б. Энхжин) 16.11.2020

🚩EducationUSA Mongolia Podcast #38🚩 Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид Гэр Өргөө буюу GerHub ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Энхжинг урьж оролцууллаа. Тэрбээр АНУ-ын Вашингтон мужийн  Whitman College-д эдийн засгийн чиглэлээр суралцсан ба тус сургуульд суралцсан түүх болоод хэрхэн  тэтгэлэг авч байсан тухайгаа би...

Podcast #37 - Америкт Суралцсан Миний Түүх (Д.Энхцацрал) 11.11.2020

🚩EducationUSA Mongolia Podcast #37🚩 Энэ долоо хоногийн подкастын маань зочноор Бостоны Их Сургуулийн “Бизнес аналитик” хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын Hubert H.Humphrey тэтгэлгээр суралцаж төгссөн Д.Энхцацрал уригдан оролцлоо. Тэрбээр бидэнтэй Hubert Humphrey тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхийн тулд хэрхэн бэлдэж байсан тухай, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд өөрт тулгарсан сорилтууд болон Америкт...

Podcast #36 - Америкт Суралцсан Миний Түүх (Н.Халиунаа) 02.11.2020

🚩EducationUSA Mongolia Podcast  #36 🚩 Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст маань сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид АНУ-ын засгийн газрын GlobalUGRAD тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, одоогоор Fulbright тэтгэлэгт шалгараад буй Н.Халиунааг урьж оролцуулсан юм. Тэрбээр Глобал Юград тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна Фулбрайт т...

Podcast #35 - Америкт Суралцсан Миний Түүх (С.Үүрцайх) 26.10.2020

🚩EducationUSA Mongolia Podcast #35🚩 Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст маань сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид Гэр-Өргөө буюу GerHub ТББ-ын Хөтөлбөр хариуцсан захирал С. Үүрцайхыг урьж оролцуулсан юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн байгаа шүү.&...

Podcast #34 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Г. Гантулга) 19.10.2020

🚩EducationUSA Mongolia Podcast #34🚩 Америкт хувийн зардлаараа сурах тухай бодож үзэж байв уу? Ингэхдээ хамгийн бага зардлаар өндөр чанартай боловсрол эзэмших боломжтой тухай дуулж байсан уу?  Хэрэв үгүй бол подкастын маань өнөөдрийн дугаарыг анхааран сонсоорой.  Бид энэ удаа Азийн Сангийн хөтөлбөр хариуцсан менежер Г. Гантулгыг урьж оролцуулсан юм. Тэрбээр бакалаврын зэргээ АНУ-ын Metr...

Podcast#33 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Дуламзаяа) 13.10.2020

  🚩EducationUSA Mongolia Podcast#33🚩   Шинэ долоо хоногийн шинэхэн подкастаа та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаартаа Columbia University-д магистрын түвшинд суралцаж төгссөн Б.Дуламзаяаг урьж оролцуулсан юм.      Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй дэлхийн шилдэг их сургуульд хэрхэн тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалц...

Podcast#32 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Ө.Баттөр) 06.10.2020

  🚩EducationUSA Mongolia Podcast#32🚩 Подкастын маань энэ удаагийн зочноор 2019-2020 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Ө.Баттөр оролцлоо. Тэрээр New Mexico Highlands University-д суралцсан туршлагаасаа болон GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн бэлдсэн сонирхолтой  түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Шинэ жилээр хүн бүр баярлаж байхад анхаарлаа төвлөрүүлэн...

Podcast#31 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Энхжаргал) 28.09.2020

EducationUSA Mongolia Podcast#31  Спортын тэтгэлгээр Aмерикт сурах хүсэлтэй хүүхэд залуус анхаарлаа нааш хандуулаарай Бид өнөөдрийн дугаартаа  Miami University -д спортын тэтгэлгээр суралцан эдийн засаг болон санхүүгийн чиглэлээр хос мэргэжил эзэмшсэн Б.Энхжаргалыг урьж оролцуулсан юм. Тэрээр @TomYo EdTech -д Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа бөгөөд Америкт сурч, ажилласан...

Podcast#30 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Батзаяа) 21.09.2020

🚩Educationusa Mongolia podcast series ep.#30 🚩 Fulbright-ын тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэж байгаа оюутан залуус наашаа суугаарай! Та бүхэндээ зориулж бид АНУ-ын Iowa State University-д магистрын зэрэг хамгаалсан Б.Батзаяаг урьж оролцууллаа.  Тэрээр MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2018 оны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Fulbright, LEAD, Rumsfeld хөтөлбөрүүдэд шалга...

EducationUSA Mongolia-Podcast Podcast#29 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Э. Амарбаясгалан) 14.09.2020

  🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#29 🚩   Бизнесийн удирдлагын чиглэлээр Америкт суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай!  Та нартаа зориулж бид энэ удаагийн дугаартаа Америкийн Нэгдсэн Улсад Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын болон магистрын түвшинд аль алинд нь суралцсан Энхсайхан овогтой Амарбаясгаланг урьж оролцуулсан юм.    Тэрбээр АНУ-д мэр...

Podcast#28 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Д Батхүү) 07.09.2020

🚩EducationUSA Mongolia Podcast #28 🚩 Шинэ долоо хоногийн шинэхэн подкастаа та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаартаа Western Washington University-д суралцаж төгссөн Дашням овогтой Батхүүг урьж оролцуулсан юм. Тэрбээр ахлах ангиасаа хойш америкт суралцсан арвин их туршлагатай бөгөөд америкийн их сургуульд хэрхэн тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ. Мө...

Podcast#27 - Aмерикт Суралцсан Миний Түүх (А.Түмэнхүслэн ) 31.08.2020

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#27 🚩 Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Cornell University-гийн оюутан Авирмэдийн Түмэнхүслэн оролцлоо. нь тус сургуульд Хөдөө аж ахуйн хөгжил болон Байгал орчны тогтвортой байдал гэсэн хос мэргэжлээр бакалаврын зэрэг хүртэхээр 4 дэх жилдээ суралцаж буй юм. Тэрбээр бидэнтэй оюутны амьдралын туршлага, мөн гурван жилийн хугацаанд англи хэлийг бие...

Podcast#26 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б. Баттүшиг 24.08.2020

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#26 🚩 АНУ-д хуулийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай! Америкт хуулийн чиглэлээр хэрхэн сурах вэ?   Дээрх асуултад хариу өгөхөөр бид энэ удаагийн дугаартаа Америкт төгсөгчдийн холбооны гишүүн Б. Баттүшигийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын Чикаго хотноо Chicago-Kent College of Law сургуульд хуулийн мэргэжлээр сурч төгссөн...

Podcast Podcast#25- Aмерикт Суралцсан Миний Түүх Б. Амар 17.08.2020

  🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#26 🚩 Подкастын маань шинэ дугаарын зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2013-2017 оны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Амар уригдан оролцлоо. Тэрээр өөрийн суралцаж төгссөн Duke University-гийн тухай маш сонирхолтой мэдээллүүдийг бидэнтэй хуваалцсан билээ.

Podcast#24- Aмерикт Суралцсан Миний Түүх (О.Мишээл) 10.08.2020

🚩EducationUSA Mongolia Podcast #24 🚩 Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч О. Мишээл оролцлоо. Тэрээр хөтөлбөрт хэрхэн тэнцсэн болон тус хөтөлбөрт оролцох явцдаа юуг ойлгож, хэрхэн аяласан, хүрээллээ хэрхэн тэлсэн талаарх сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм. Хэрэв та их сургуулийн оюутан бол Глобал Юград хөтөлбөрт матер...

Podcast#23- Aмерикт Суралцсан Миний Түүх (Ж.Батчимэг) 03.08.2020

🚩EducationUSA Mongolia Podcast #23 🚩   Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй, SUSI for Women’s Global Leadership Program буюу эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2019 оны төгсөгч Ж. Батчимэг  оролцлоо. Тэрээр хөтөлбөрт хэрхэн тэнцсэн болон тус хөтөлбөрт оролцох явцдаа юуг ойлгож, хэрхэн хүрээллээ тэлсэн талаарх сонирхолтой дурсамжаасаа хуваал...

Podcast#22- Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Ганцэцэг) 27.07.2020

🚩EducationUSA Mongolia Podcast#22🚩 Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Мягмаржавын Ганцэцэгийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын засгийн газрын The Fulbright Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Rochester Institute of Technology-д суралцаж магистрын зэрэг хамгаалсан юм. М.Ганцэцэг бидэнтэй Америкт хэрхэн олон төрлийн ажлын туршлага эзэмшсэн...

Podcast#21- Aмерикт Суралцсан Миний Түүх (Г.Саруулбаяр) 20.07.2020

🚩EducationUSA Mongolia Podcast 21🚩 Подкастын маань энэ удаагийн зочноор 2019 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Г.Саруулбаяр оролцлоо. Тэрээр Emporia State University-д суралцсан туршлагаасаа болон GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн тэнцсэн түүхээсээ хуваалцлаа.  Хэрэв та Монгол улсын их дээд сургуулийн 2 болон 3 дугаар дамжааны оюутан бол танд ч бас Америк...

Podcast#20 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Д.Номин) 13.07.2020

🚩EducationUSA Mongolia Podcast 20🚩 Наадмын өдрүүд дуусаж мөрөөдөл зорилгынхоо төлөө цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөөр хичээж буй сонсогчиддоо зориулаад АНУ-ын Засгийн Газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, University of Arizona-д хуулийн чиглэлээр Juris Doctor зэрэг хамгаалсан Д.Номинг подкастын энэ удаагийн зочноор урин оролцууллаа. Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-н...

Podcast#19 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Х.Хүслэн) 06.07.2020

🚩EducationUSA Mongolia Podcast 19🚩 Зуны налгар өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөхөөр хичээж буй сонсогчиддоо зориулаад Америкийн топ их сургуулиудын нэг Cornell University-д амжилттай суралцаж буй Хүслэнгийн ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ.  Англи хэл сурах, стандарт шалгалтуудад бэлдэх, өргөдөл гаргахад тулгардаг түгээмэл асуудлуудын тухай Хүслэн маань өөрийн туршлага дээр тулгуурлан тайлбарла...

Podcast#18- Aмерикт Суралцсан Миний Түүх (Н.Санжааханд) 29.06.2020

🚩EducationUSA Mongolia Podcast 18🚩 Энэ долоо хоногийн зочноороо бид АНУ-ын Засгийн газрын IVLP хөтөлбөр болон 2015 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн эзэн Н. Санжаахандыг урьж оролцууллаа. Тэрээр Syracuse University-гийн Maxwell School of Citizenship and Public Affairs-д Нийтийн удирдлагын магистр хүртэж, мөн Олон улсын болон төрийн бус байгууллагын манлайллын чиглэлээр мэргэшин суралцсан билээ....

Podcast#17- Aмерикт Суралцсан Миний Түүх (Х.Оюунтөгс) 22.06.2020

🚩EducationUSA Mongolia Podcast 17🚩 Шинэ долоо хоногийн шинэхэн подкастын маань зочноор АНУ-ын Засгийн газрын Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч Арканзас мужийн их сургуульд Нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн Х.Оюунтөгс маань уригдан оролцлоо. Тэрбээр ерэн хувийн харааны бэрхшээлтэй бөгөөд тоо томшгүй олон саад бэрхшээлийг өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөр, сэтгэ...

Podcast#16 Aмерикт Суралцсан Миний Түүх (П.Гандолгор) 15.06.2020

🚩EducationUSA Mongolia Podcast#16 🚩 Энэ удаагийн дугаартаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2017 оны дэд ерөнхийлөгч П.Гандолгорыг урин оролцууллаа. Тэрээр The Hubert H Humphrey Fellowship Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-д суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Хүүхэд залууст сургамжтай, үлгэр жишээ авахуйц маш олон сайхан зөвлөгөөг өгсөн байгаа шүү! Сонингийн зараас олж харса...

Podcast#15 Aмерикт Суралцсан Миний Түүх (Г.Халиунгоо) 08.06.2020

🚩EducationUSA Mongolia Podcast#15🚩 Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн Сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Ганбатын Халиунгоог урин оролцууллаа.  Тэрээр 2015-2017 оны хооронд АНУ-ын засгийн газрын The Fulbright Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Vanderbilt University-д суралцаж Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр...

Listen to the MASA Mongolia-Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.