Family radio
ГЭР БҮЛИЙН РАДИО 104.5
Гэр Бүлийн Радио 104.5 нь 2001 оны 5-р сард анхны эфирээ цацаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. АЛСЫН ХАРАА:Итгэл төрүүлж ирээдүйд хөтөлнөЭрхэм зорилгоБид Монгол туургатан, Монгол хэлтэн бүрд эерэг харилцаа, эвлэрсэн гэр бүл, эрүүл нийгмийг медиагаар хүргэнэ.
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Brain Light #23 Гэрлэлт ба гэр бүлийн эрхзүйн зохицуулалт 09.06.2022 45:39
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж хуульд зарчимын хувьд оруулж өгсөн. Харин гэр бүл болж гэрлэлт баталгаажсанаар ямар эрхээ хамгуулуулж болдог талаар мэдээлэл хүргэж байна. Мөн хамтран амьдрагч байх нь ямар сул талтай талаар дайвар мэдээлэл болгон хүргэж байна. Мэдээллийг Өмгөөллийн Юнайтэд Саммит хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Э.Нямжав хүргэлээ.
SexEdu #1 Өсвөр насны хүүхдийн биеийн онцлог, бойжилт 09.06.2022 31:40
Өсвөр үед сэтгэлзүйн өөрчлөлтөөс гадна биологт гарч буй өөрчлөлт нь зарим асуудлыг дагуулдаг. Үүнээсээ болж найз нөхдийн дунд ам дамжсан худал мэдээллээр биеээ арчлах нь эрүүл мэндийн асуудал дагуулах нь бий. Тиймээс шилжилтийн насан дээрх биеийн бүтэц, биед гарах өөрчлөлтийн талаарх мэдээллийг мэргэжлийн эмч өгч байна.
Brain Light #22 Хүүхдийн эрх 08.06.2022 40:52
Бид хүүхдийн эрхийн өдрөөр зөвхөн хүүхдийн эрхийн тухайн хуулийн 6-р бүлгийн хоёр заалтыг дутуу хагас эдлүүлдэг. Гэтэл та бидний хүүхэд 4 зүйл эрх, 2 зүйл үүрэгтэй хүмүүс. Хэдийгээр баярт өдөр өнгөрдөгч өдөр бүр хүүхэд эдгээр эрх үүргээр хангагдаж байх ёстой. Өмгөөллийн Юнайтэд Саммит хуулийн фирмийн эрх зүйч Ж.Цагаандарь хүүхдийн эрхийг танилцуулж, зөрчигдөж байгаа тохиолдолд ямар арга хэмжээ ава...
Brain Light #21 Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалт 07.06.2022 45:26
Оюуны өмч түүнд хамаарах хуулийн зохицуулалт таван бүлэг 27 зүйлтэйгээр монгол улсын хуульд бичигдсэн байгаа. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ихээхэн ярих болсон. Тэгэхээр хуульд яг юу гэж заасан, яаж үйлчилдэг хийгээд хэрхэн хандах талаар “Өмгөөллийн Юнайтэд Саммит” хуулийн фирмийн мэргэжлийн хуульч өмгөөлөгч Б.Мөнхболд танилцууллаа.
Brain Light #20 Газрын тухай хуулийн зохицуулалт 21.05.2022 46:45
Газрыг ашиглах гурван хэлбэр байдаг байна. Эзэмших, өмчлөх, ашиглах гэж. Монгол улсын иргэдийн хувьд ихэвчлэн өмчлөх, эзэмших эрхийн хэлбэрээр эрхзүйн харилцаанд орж байдаг. Тэгвэл эдгээр хэлбэрүүдийг ямар үед цуцалч, ямар хэрэгцээгээр авч болдог талаар “Өмгөөллийн Юнайтэд Саммит” хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Б.Мөнхболд тайлбарлаж байна.
#12 ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА? - Байгальд ээлтэй хүүхдийн ном 20.05.2022 27:30
Энэ удаагийн дугаарт "Би бол Дэлхий-Хүн" цуврал хүүхдийн номын зураач, "Ээлтэй үйлдэл" ТББ-ын дизайнер Т.Дөлгөөндусал оролцлоо. Хамтдаа түүний амьдралын хэв маяг болон бүтээлч сэтгэхүй, эко хандлагаас суралцъя.
Brain Light #19 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал 20.05.2022 32:37
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үндсэн хуулиар олгогдсон тусгай эрх гэж бий юу? Олон улсын гэрээ конвенцад юу гэж заасан байдаг вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүний хуульд заасан эрх хэрэгждэг эсэх талаар Өмгөөллийн Юнайтэд Саммит хуулийн фирмийн эрхзүйч М.Мөнхзул мэдээлэл хүргэлээ.
Brain Light #18 Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт 19.05.2022 33:16
90 оноос хойш өмч хувьчлагдаж өмчийн эрхээ залгамжлуулах эрхзүйн зохицуулалт нь өнөө үеэс идэвхтэй хэрэгжиж, түүнтэй холбоотой зарим асуудалд маргаан гардагийг “Өмгөөллийн Юнайтэд Саммит” хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч анхааруулж, мэдээлэл хүргэж байна.
Brain Light #17 Шүүхийн шат шатны ажиллагаа 18.05.2022 31:55
Ямар хэрэг эрүүгийн хэрэг болж шүүхэд шилждэг хийгээд түүнд хамаарах шүүхийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар мэдээлэл хүргэж байна. Иргэдийн хувьд иргэний хэрэг, эрүүгийн хэрэг хоёрын ялгааг сайн мэддэггүй. Мөн зөрчлийн хууль эрүүгийн хуулиас юугаараа ялгаатай талаарч төдийлөн мэддэггүй. Тиймээс хуулийн анхан шатны мэдлэг болгож Өмгөөллийн Юнайтэд Саммит хуулийн фирмийн эрүүгийн хэргийн хууль...
Brain Light #16 Хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудал 17.05.2022 29:49
Гэр бүл салалт зөвхөн хоёр хүний асуудал биш. Дундаасаа хүүхэдтэй болсон бол хүүхдийн ч гэсэн эрх ашиг энд яригдах нь зүйтэй. Тиймээс хуулийн дагуу хүүхдийн эрх ашгийг хэрхэн хангах, тэр дундаа хүүхдэдээ хэрхэн тэтгэлэг тогтоодог талаар мэдэж байх нь цаг зав хийгээд хүндрүүлэлгүйгээр хуулийн дагуу эмх цэгцтэй шийдэх боломжтой. Тиймээс та энэ удаагийн дугаарт Монголын хуульчдын холбоо, өмгөөлөгчдий...
Brain Light #15 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 16.05.2022 30:59
2022 оны 1 сарын 1 нээс хөдөлмөрийн тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Үүнд чухал таван шинэчлэл нэмэгдэж орсноор ажил олгогч ажилтан хоёрын харилцаанд илүү нарийвчилсан зохицуулалтуудыг тусгажээ. Тиймээс ажилтан ажлын байран дээрх хөдөлмөрийн эрх зүйн орчин алдагдсан гэж үзэж байвал эсвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэх гэж байгаа бол энэхүү дугаар маань танд тус болно гэдэ...
Brain Light #14 Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа 15.05.2022 35:36
Мэдээллийг ул суурьтай, шүүлтүүртэйгээр олон нийтэд түгээдэг байх нь чухал. Иргэдийн дунд шүүх түүний хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүнд суртал, авилга шингэсэн мэтээр дам яриа ихэд байдаг. Харин бүх ажиллагаа цаг хугацаатай агаад ямар дэс дарааллаар ямар тогтолцоотой үйлдэгддэг талаар энэхүү дугаараас хүлээн авч сонсоно уу. Өнөөдрийн дугаарт “Өмгөөллийн Юнайтэд Саммит” хуулийн фирмийн өмгөө...
Brain Light #13 Захиргааны хэрэг шийдэл 14.05.2022 31:28
Захиргааны хэрэг маргааныг бидний дийлэнх олонх нь төдийлөн сайн мэддэггүй гэж мэргэжилтэн хэлж байна. Гэтэл иргэд бидний эрх ашгийг хөндөж буй төрийн албаны гаргасан шийдвэрийн эсрэг гомдол гаргах эрхийг хангах маргаан юм. Тиймээс илүү дэлгэрэнгүй, танд ямар ашигтай талаар мэдээллийг “ӨМГӨӨЛЛИЙН ЮНАЙТЭД САММИТ” өмгөөллийн фирмийн хуульч өмгөөлөгч ярьж байна.
Brain Light #12 Шүүх эрх мэдэл болоод арбитрийн шүүх гэж юу вэ? 13.05.2022 29:26
Иргэдийн дунд шүүх гэдэг ойлголт хүнд дарамттай ойлгогддог. Харин тус төрийн байгууллага нь иргэний талд хэрхэн яаж үйлчилдэг болох хийгээд ямар дэс дараатай үйл ажиллагаа явуулдагыг сонсогч, үзэгч танд таниулцуулж байна.
Brain Light #11 Яагаад хуульч хэрэгтэй вэ? 12.05.2022 30:14
Хүн бүр нийгмийн харилцаанд орохдоо тухайн улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж байгаа хуульд заасан хүрээнд оролцдог. Харин ямарваа нэгэн хоёр талын болоод түүнээс их эзэн холбогдогчтой маргаан үл ойлголцол гарах үед үүнийг зөвхөн ёс зүй ухамсраар шийдэх боломжгүй болдог. Тиймээс тэр улсын хуульд нийцсэн дүрмийн дагуу хэрхэн хохирол амсалгүйгээр эсвэл хохирол багатайгаар асуудлыг шийдэж болох талаа...
Brain Light #10 Цаг уурын өөрчлөлт эдийн засагт нөлөөлөх нь 11.05.2022 24:08
Дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байгаа энэ сэдэв нь манай орны хувьд ч бодолцон үзэх шаардлагатай нэн тэргүүний асуудал юм. Дэлхийн дулаарал, нүүрс хүчлийн хий, байгалийг зүй зохисгүй ашиглах зэрэг нь ирээдүйгээсээ хулгайлж буй гэмт хэрэг гэдгийг сануулсаар байгаа билээ. Тэгвэл энэ нь хэрхэн ямар аргаар эдийн засагт нөлөөлж байгааг талаар сонсогч та манай дугаараас олж мэдэх болно. Бид дэ...
#11 ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА? - Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье 10.05.2022 27:18
Хүмүүс санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гал алдаж, байгаль дэлхийд асар их хохирол учруулдаг. Энэ удаагийн дугаарт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн галт түймэр унтраах аврах 10-р ангийн Салааны захирагч, Ахмад Г.Мөнхбат оролцлоо.
Brain Light #9 Финтек гэж юу вэ? 10.05.2022 30:38
"Мэдээлэлтэй хэн ойр байна тэр нь боломжийг түрүүлж атгадаг" гэдэг. Өдөр бүр хүмүүс санхүү эдийн засгийн харилцаанд орж байдаг тул зарим нэршил хийгээд утга учрыг нь таньж мэдэх нь зарим боломжийг атгаж болно эсвэл эрсдэлээс өөрийгөө хамгаалж болно. Тиймээс Brainligh подкаст энэ удаагийн дугаараар ФИНТЕК-ийн талаар асууж лавлалаа.
Brain Light #8 Багийн ажиллагаа 09.05.2022 30:25
Та байгууллага хамт олонтой ажилладаг л бол ямар нэгэн баг болж ажиллаж байна гэсэн үг. Тэгвэл та тэр багийнхаа хэрэгтэй гишүүн нь мөн үү. Магадгүй багийг удирдан чиглүүлдэг хэрэгтэй удирдагч нь мөн үү? Танд ямар чанар байж гэмээн хамтаар ажиллах чадамжтай нэгэн болох талаар менежментийн зөвлөх Л.Жаргалсайханаас тодрууллаа.
Brain Light #7 Хадгаламжтай болох нь 08.05.2022 30:51
Дэлхийн бүх баялгийг дэлхийн бүх хүмүүст тарааж өгсөн ч хэсэг хугацааны дараа баялаг хуучин хивэндээ тараагдана гэсэн таамаг байдаг. Ямар учиртайг та мэдэж байгаа байх. Тэд мөнгийг хэрхэн хадгалж, захиран зарцуулахаа мэддэг хүмүүс гэсэн үг. Тиймээс хадгалж сурахад суралцацгаая.
Brain Light #6 Өрхийн санхүү 07.05.2022 30:51
Өрхийн санхүү хөтөлнө гэдэг сураагүй хүнд үнэхээр төвөгтэй. Гэтэл хөтлөх нь хүнд цаг үед хийгээд хөрөнгө хураахад хүртэл хэрэгтэй дадал зуршил юм. Тиймээс мэргэжлийн санхүүгийн зөвлөхийн ярианаас хэрэгтэй мэдээллийг хүлээн аваарай.
Brain Light #5 StartUp гэж юу вэ? 06.05.2022 31:03
Та бизнес эхлүүлэх гэж байна уу? Таны бизнес өрхийн байна уу, үйлдвэрийн байна уу хамаагүй ямартай ч бизнесийн зөв төлөвлөгөөний дагуу хийх нь чухал. Тэгвэл таны хийх гэж буй бизнест гарааны бизнесийн аргачлал хэр тохирч байна. Хүлээн авч сонсоод, авч хэрэгжүүлээрэй.
Brain Light #4 Төсөв ба төсвийн бодлого 05.05.2022 30:31
Улсын төсөв иргэн бүрийн амьдралд нөлөө үзүүлдэг. Харин энэ талаар гишүүд хийгээд эдийн засагч нар мэдээлэл солилцож иргэдэд мэдээлэл хүргэдэг. Гэтэл заримдаа тэдний амнаас гарч байгаа үг бүрийг ойлгодоггүй үе ч иргэдэд тулгардаг бөгөөд өөрийн ухаангүй хүлээн зөвшөөрөх хандлага байдаг. Тэгвэл ер нь төсөв, түүний бодлогын талаар та бид юу мэдэж байх хэрэгтэй түүнийгээ мэдэж байх нь чухал.
Brain Light #3 Эвлэрүүлэн зуучлал 04.05.2022 27:08
Эргэн та өөрсдийн хүчээр шийдэж чадахгүй байгаа хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх гэж байна уу? Их цаг зав гаргаж, уур бухимдлаас эргэж эрхээсээ өмнө “Эвлэрүүлэн зуучлал” гэдэг шүүхийн дэргэдэх үйлчилгээ байдаг гэдгийг санаарай. Эвийн замаар, хурдан хугацаанд шийдэж болох асуудлыг заавал хүндрүүлэх хэрэг юусан билээ.
Brain Light #2 Хөгжлийн эдийн засаг гэж юу вэ? 03.05.2022 25:12
Хүн бүр эдийн засагч болох албагүй ч эдийн засгийн суурь ойлголт хүн бүрт хэрэгтэй. Учир нь өдөр тутамдаа бидний амьдрал санхүү мөнгөтэй шуудаар холбогдож, ямар нэгэн байдлаар мөнгөний асуудалтай тулгарч байдаг. Тиймээс бүх төрлийн мэдлэг, мэдээлэл, хяналттай байх нь биднийг гэнэтийн эрсдэлээс хамгаалах болно.
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.