Family radio

ГЭР БҮЛИЙН РАДИО 104.5

Kids MN ↓ 185 episodes

Гэр Бүлийн Радио 104.5 нь 2001 оны 5-р сард анхны эфирээ цацаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. АЛСЫН ХАРАА:Итгэл төрүүлж ирээдүйд хөтөлнөЭрхэм зорилгоБид Монгол туургатан, Монгол хэлтэн бүрд эерэг харилцаа, эвлэрсэн гэр бүл, эрүүл нийгмийг медиагаар хүргэнэ.

Author

Family radio

Category

Kids

Podcast website

www.1045.mn

Latest episode

Jul 17, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android almost 10M downloads · 4.8 rating iOS soon

Episodes

SexEdu #24 Сарын тэмдгийн хуанли 20.09.2022

Биений юм ирсэн  өдрөөс эхлэн  дараагийн биений юм ирэх өдөр хүртэлх хугацааг биений юмны мөчлөг гэж нэрлэдэг. Тэгвэл хуанли байнга хөтөлснөөр сарын тэмдгээ хэзээ ирэх, хэд хоног ирдэг, хэд хоногийн мөчлөгтэй эсэхийг хялбар мэдэх боломжтой бөгөөд бие сэтгэл ариун цэврийн хувьд зөв дадал хэвшилтэй болно.

#15 ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА? - Минимал байх нь күүл 19.09.2022

Байгалиа хайрлах нь угтаа өөрийгөө болон эрүүл мэндээ хайрлаж байгаа хэрэг юм. Энэ удаа гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, эко амьдрахыг хичээж буй залуу ээжтэй ярилцлаа.

#2 Аваргуудын өглөөний цай|Төлөвшил 14.09.2022

Гэр бүлийн радио 104,5-ын менежер О.Жаргалсайхан Сэдэв: "Төлөвшил"

Brain Light #29 Гэр бүлийн хүчирхийлэл эрхзүй 13.09.2022

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэж тусгайлсан хуулиар зохицуулагдсан байдаг. Энэ хуулийн маань гол агуулга нь гэр бүлийн харилцаанд орж байгаа гишүүдийн хооронд гарч буй зөрчил маргааныг шийдвэрлэхэд оршдог. Харин тэр зөрчил маргааныг хуульдаа юу гэж томъёолж, ангилан авч үздэг талаар Өмгөөллийн Юнайтэд Саммит хуулийн фирмийн эрхзүйч М.Мөнхзул мэдээллээ.

#14 ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА? - Дэлхийн иргэн 12.09.2022

Энэ удаагийн дугаарт Ээлтэй үйлдэл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны (UNYAP) гишүүн Маког урьж оролцууллаа. Бид сайн дурын ажлын ач тус болон Дэлхийн хүн байх талаар ярилцсан. Макогийн хувьд Монгол улсын ирээдүйд хувь нэмэр оруулах олон төслүүдэд гар бие оролцож яваа, байгаль орчиндоо ээлтэй байхыг эрмэлздэг залуу үеийн төлөөлөл юм.

#1 Аваргуудын өглөөний цай| Хүндлэл 07.09.2022

Гэр бүлийн радио 104,5-ын менежер О.Жаргалсайхан  Сэдэв: "Хүндлэл"

Brain Light #28 Үндсэн хуулиар олгогдсон хүний үүрэг гэж юу вэ? 06.09.2022

Монгол улсын үндсэн хуульд хүний үндсэн эрх гэж бий. Эрхээ ч бид сайн мэддэг болж байгаа. Харин эрхийг дагалдах үүрэг байдаг гэдгийг төдийлөн сайн ойлгодоггүй юм шиг. Хуулийн цэг таслал үг бүр нь зөрчил шийдвэрлэхэд нөлөөтэй учир эрхээ эдлээд үүргээ биелүүлээгүй тохиолдолд та бидний эсрэг эргэж болно гэсэн үг. Тиймээс үндсэн хуульд заасан хүний үүрэг гэж юу байдаг талаар Өмгөөллийн Юнайтэд Саммит...

SexEdu #23 Үтрээний ашигтай бактер болон ашиггүй бактер 05.09.2022

Биеийн ерөнхий дархлаа унахаар үтрээний дархлаа ч мөн дагаад унадаг. Хүмүүс биеийн дархлаагаа дэмжиж гадуур бэлэн зарагддаг бактери авч уудаг. Тэгэхээр дархлаагаа хэрхэн дэмжих, ашигтай бактериа хэрхэн зохист хэмжээнд байлгах талаар бид ярилцлаа.

#13 ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА? - Хог хаягдлыг бууруулах аргууд 30.08.2022

Хог ангилах тийм хэцүү гэж үү? Үнэндээ үгүй. Та чадах зүйлээсээ маш багаар эхлээрэй. Ердөө эхний ээлжинд өдөр тутам гэрээс гардаг хуванцар, шил, лааз, цаас, гялгар уутны хогоо тусад нь ангилаад үзээрэй. Тэднийг тус бүрт нь хогийн сав эсвэл цаасан хайрцаг юмуу том уутанд гээд юунд ч тусад нь ялгаж болно шүү. Хэрэв холиод хаявал тэр хогийг дараагийн шатанд дахин боловсруулах ямар ч боломжгүй. Тиймээ...

Brain Light #27 Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх гэж юу вэ? 30.08.2022

Эрх, эрх чөлөө гэж иргэн хүн хүсэл зоригоо хэрэгжүүлэн биелүүлэхийн тулд явуулж байгаа үйл ажиллагааны боломжийн хүрээ гэж ойлгох хэрэгтэй. Нэг ёсондоо үндсэн хуульд та бидний эрх чөлөө маань хүрээ хязгаартай гэдгийг бичиж тэмдэглэсэн байдаг. Бид эрхээ бүрэн мэддэг юм шиг аяглахдаа бусдыг эрхийг зөрчиж байдгаа мэддэггүй. Тиймээс үндсэн хуульд заасан эрх эрх чөлөөний ойлголттой болцгооё. Мэдээллийг...

SexEdu #22 Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх шинжилгээ 29.08.2022

Эмэгтэй хүн нас насандаа тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд орж байх ёстой. Жилд нэг удаа заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэж манай подкастын хамтрагч эмч маань зөвлөлөө. Илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл манай хөтлөгч Отгоотой хамт байгаарай

Brain Light #26 Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлт 23.08.2022

Энэхүү шинэчилсэн хууль нь үндсэн процесс хууль буюу эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа тэр тусмаа шүүх дээр явагдах ажиллагаан дээр дорвитой өөрчлөлтийг авчрах юм. Энэ магадгүй эрхзүйн хөгжлийн хувьд том үсрэлт болсон өөрчлөлт боллоо гэж хуульч үзэж байна. Учир нь шүүх хөндлөнгийн байр сууринаас зөвхөн яллах эсвэл цагаатгах гэсэн хоёр л шийдвэр гаргах юм. Ингэснээр цаг хугацаа хэмнээд зо...

Brain Light #25 Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.08.2022

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд орсон шинэ журам буюу хэргийг хялбаршуулан шийдвэрлэх нь илүү дэвшилттэй болсон гэж хуульч үзэж байна. Энэ нь хялбаршуулаад буюу богино хугацаанд, зардал багатайгаар хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан зохицуулалт гэж энгийнээр ойлгож болно. Илүү дэлгэрэнгүйг Өмгөөллийн Юнайтэд Саммит хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Д.Чинзоригийн ярианаас хүлээн ава...

SexEdu #21 Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл: “Ерөндөг буюу Спираль” 10.08.2022

Жирэмслэлтээс хамгаалах маш олон төрлийн арга байдаг. Тэдгээрийг хэлбэрээр нь дааврын, механик, мэс заслын, биологийн арга гэж ангилдаг. Ялангуяа ерөндөг болон спираль нь жирэмслэлтээс зуун хувь хамгаалахгүй бөгөөд аль аль нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Тиймээс хамгийн чухал нь өсвөр насныхан гэрлэх ба хүүхэд гаргахад бэлэн болох бэлгийн харилцааг тэвчих хэрэгтэй.

SexEdu #20 Сарын тэмдгийн үед юу анхаарах вэ? 08.08.2022

Сарын тэмдэг бол эмэгтэй хүний эрүүл мэндийн гол үзүүлэлтийн нэг юм. Бид өмнө нь энэ сэдвээр ярилцаж байсан. Гэхдээ сарын тэмдэг гэж юу болох, сарын тэмдгийн хуанли хөтлөх, сарын тэмдгийн мөчлөг, саатал талаар илүү гүнзгийрүүлж ярилцлаа.

SexEdu #19 Бэлэг эрхтэний ариун цэвэр, арчилгаа 05.08.2022

Бид нэвтрүүлгээрээ өмнө нь энэ талаар ярьж байсан. Гэхдээ охид хөвгүүд ээж аав, ах эгч, багшаасаа энэ талаар асуухаас санаа зовдог. Тиймээс сонсогч хүүхдүүддээ энэ чухал мэдлэгийн талаар ойлголт өгөхөөр хөтлөгч Отгоо маань охид, эмэгтэйчүүдийн эмч Ш.Булгантай ярилцлаа.

SexEdu #18 Охид хөвгүүдийн бэлгийн бойжилт 04.08.2022

Бэлгийн бойжилт хэдэн наснаас эхэлдэг вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Бие болон сэтгэл санаанд ямар өөрчлөлт гардаг вэ? Та нар үүнийг мэдэх үү? Энэ үед өсвөр насныхан юун дээр анхаарах талаар Охид эмэгтэйчүүдийн эмч Ш.Булган болон хөтлөгч Отгоо нар ярилцаж, бодит зөвлөгөө өглөө.

SexEdu #17 Бэлгийн боловсрол хэрэгтэй юу? 03.08.2022

Бидний хэлж заншсан бэлгийн боловсрол гэж юу вэ? Гол нь энэ бидэнд үнэхээр хэрэгтэй юу? Та юу гэж бодож байна? Энэ удаагийн дугаарт манай хөтлөгч Отгоо охид эмэгтэйчүүдийн эмчээс бэлгийн боловсролтой холбоотой өөрийн санал бодлоо хуваалцаж, хэрэгтэй зүйлс асуулаа. Өсвөр насныхан маань сонсоорой.

SexEdu #16 Зөв хооллолт 02.08.2022

"Хожим эмийг хоол шиг хэрэглэхгүйн тулд өнөөдөр хоолыг эм шиг хэрэглэ" гэсэн үг байдаг. Тиймээс зөв хооллолт маш чухал. 

SexEdu #15 Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) 01.08.2022

Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) сэдвээр SexEdu подкастаар ярилцлаа. 

SexEdu #14 Хүчирхийлэл 27.07.2022

Өнөөдрийн подкастаар ерөнхий боловсролын сургуульд ордог эрүүл мэндийн хичээлээс чухал сэдвүүдийг онцлон ярих болно. Өнөөдрийн сэдэв бол Хүчирхийлэл. Хүчирхийлэл гэж юу вэ?

SexEdu #13 Жирэмслэлтийн үед анхаарах зүйл 25.07.2022

Өнөөдрийн подкастаар ерөнхий боловсролын сургуульд ордог эрүүл мэндийн хичээлээс чухал сэдвүүдийг онцлон ярих болно. Өнөөдрийн сэдэв бол жирэмслэлтийн үед анхаарах зүйл.

SexEdu #12 Бэлгийн ариун цэвэр хэр чухал зүйл вэ? 22.07.2022

Бэлгийн ариун цэвэр хэр чухал зүйл вэ? энэ тухай SexEdu подкастаар Ш.Булган эмчтэй ярилцлаа.

РАДИО СУТРА #16 Жирэмсэн болон төрсний дараах бэлгийн харилцааг хосууд яаж халуун дулаанаар үргэлжлүүлэх вэ? 21.07.2022

Жирэмсэн болон төрсний дараах бэлгийн харилцааг хосууд яаж халуун дулаанаар үргэлжлүүлэх вэ? Эхнэрээ маш сайн ойлгож, сайн амрааж, хүүхдээ өгсөж бойжуулахад тусалж, дэмжиж чадвал тэр хэрээр дотно харилцаагаа хурдан сэргээж чадна.

SexEdu #11 Охидын бэлгийн ариун цэвэр 20.07.2022

Бэлгийн ариун цэвэр хэр чухал зүйл вэ? энэ тухай SexEdu подкастаар Ш.Булган эмчтэй ярилцлаа.

Listen to the ГЭР БҮЛИЙН РАДИО 104.5 podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.