Itgelradio
ITGELRADIO
Библийн боловсрол олгох радио үйлчлэл
Husk å besøke podkastens nettsted og støtte skaperen: www.itgelradio.com
Forfatter
Itgelradio
Kategori
Podkastens nettsted
Siste episode
9. okt 2026
Hvor kan du lytte?
Podkaster i appen Replaio Radio Kommer snartPodkaster kommer snart til appen. Installer nå, og bli den første som ser en helt ny tilnærming til podkaster
Episoder
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Зүрх сэтгэлээ ойлгож эхлэх нь 17.03.2026 2:22
Библийн Дуулал ном бидний зүрх сэтгэлд гүн гүнзгий хүрдгийн нэг шалтгаан нь хүн бүрийн амьдралдаа туулж буй бүхий л мэдрэмжүүдийг илэрхийлдэгт оршдог. Дуулал номоос хүний бүх сэтгэл хөдлөлийг харж болно. Жишээлбэл, Талархал, уур хилэн, хайр, үзэн ядалт, баяр хөөр гэх мэт.
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/16 16.03.2026 29:37
"Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид болцгоо." Иаков 1:22 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/13 13.03.2026 29:33
Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд. . Ефес 4:32 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #итгэлрадиоүйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/12 12.03.2026 29:27
Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. Ефес 4:29 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #итгэлрадиоүйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/11 11.03.2026 30:28
"Диаволд байр бүү өг.” Ефес 4:27 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #итгэлрадиоүйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/10 10.03.2026 30:45
"Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг." Ефес 4:26 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Сорилтон дундаас эрдэнэс олох нь 10.03.2026 2:26
Элч Паул бидэнд “Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ (Ром 5:3-4)гэсэн. Бид бүгд сорилттой нүүр тулдаг. Тэрхүү хүнд хэцүү цаг үеүдэд Бурхан бидний дотор эрдэнэсийг бий болгох болтугай.
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/09 09.03.2026 29:00
"Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм." Ефес 4:25 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/06 05.03.2026 30:39
Миний ард түмний гамшгийнх нь өдөр Үүд хаалгаар нь бүү ор. Гамшгийнх нь өдөр гай зовлонг нь бүү хар. Гамшгийнх нь өдөр эд хөрөнгөнд нь гар бүү хүр. Обадиа 1: 13 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #итгэлрадиоүйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/05 05.03.2026 25:38
"Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есавдаа дөхөж очив. Есав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав." Эхлэл 33:3-4 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/04 04.03.2026 29:02
Тэр өдөр чи холхон зогсож, Тэр өдөр гаднынхан түүний баялгийг авч одсон. Гулдан хаалгаар нь гаднынхан орж ирэн Иерусалимын төлөө шавга хаях тэр өдөр Чи ч гэсэн тэдний нэг мэт байсан. Обадиа 1: 11 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/03/03 03.03.2026 29:19
"Чи бүргэд адил өндрөө авч, Оддын дунд үүрээ зассан ч Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна." Обадиа1:4 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан үнэхээр санаа тавьдаг уу? 03.03.2026 2:37
Та шуурга мэт хүнд нөхцөлд, байдаг чадлаараа хичээн ажиллаж байхад хэн ч таныг анзаарахгүй байгаа мэт санагдаж, сэтгэлээр унах үедээ Бурхан бүгдийг харж, анзаарч, санаа тавьж байгаа. “Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая” хэмээн хэлснийг санаарай. (1 Петр 5:7).
2026/03/02 02.03.2026 30:02
"Обадиагийн үзэгдэл. Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв." Обадиа1:1 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
БУРУУТГАЛТАЙГАА НҮҮР ТУЛАХ НЬ - Хэсэг 2 28.02.2026 23:07
Бидний хувьд өөрөө өөрийнхөө хүлээлтэд хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тэр үед бидний дотор буруутгалын мэдрэмж төрж, өөрөө өөртөө дарамт шахалтыг мэдрүүлж эхэлдэг. Энэ нь эргээд бидний залбиралд сөргөөр нөлөөлж, Бурхантай харилцах харилцааг маань ч доголдуулдаг. Тэгвэл Др. Стэнли өнөөдөр бидэнтэй хэрхэн буруутгалын мэдрэмжээ зөвөөр даван туулах талаар ярилцах болно. Ингэснээр бид Бурханта...
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/27 27.02.2026 32:38
“Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ.” Дуулал 119:9 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/26 26.02.2026 27:37
“Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.” Дуулал 14:2 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/25 25.02.2026 29:24
“Миний төөрөгдөл бүрийг Та тоолсон билээ. Нулимсыг минь тулмандаа цуглуулан хийгээч. Таны номд бичигдээгүй гэж үү? Миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.” Дуулал 56:8-9 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/24 24.02.2026 29:29
“Тэд надад “ЭЗЭНий өргөө явцгаая” гэхэд Би баярлав.” Дуулал 122:1 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Хорт хавдрын тэмцэл дунд Бурханыг олох нь 24.02.2026 2:36
Эмнэлгийн хананд өлгөөтэй нэгэн самбар дээр ХОРТ ХАВДАР ХЯЗГААРЛАГДМАЛ Энэ нь хайрыг зэрэмдэглэж чадахгүй... Итгэлийг зэврүүлж, нөхөрлөлийг тасалж чадахгүй... Дурсамжийг бүдгэрүүлж, зоригийг мохоож, сэтгэлийг эмзэглүүлж чадахгүй.. Мөнх амийг булааж чадахгүй, Ариун Сүнсийг дийлж чадахгүй... хэмээн тун ухаалгаар бичсэн байсан юм.
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/23 23.02.2026 29:33
"ЭЗЭН миний өв ба аяганы минь хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгэдэг. Надад тааламжтай газарт хил татаж өгчээ. Өв минь наддаа үнэхээр сайхан." Дуулал 16: 5-6 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
БУРУУТГАЛТАЙГАА НҮҮР ТУЛАХ НЬ - Хэсэг 1 21.02.2026 22:06
Хүн бүр амьдралдаа их бага ямар нэгэн байдлаар буруутгалыг мэдэрч үзсэн байдаг. Өөрөө өөрийгөө буруутгах буруутгал биднийг дотроос маань хэмлэж, биднийг ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж цаг ямагт чичилж байдаг. Гэвч буруутгал бүхэн адилхан гэж ойлгож болохгүй. Заримдаа бид Библид заасан хэм хэмжээ, ёс суртахууны хил хязгаарыг зөрчих үед Бурхан бидэнд анхааруулахын тулд буруутгалын мэдрэмжийг өгдөг...
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан таны төлөө хийсэн агуу зүйлсийг бусдад хэл 17.02.2026 2:32
Харин эдгэрсэн залуу Есүстэй хамт явахыг гуйсан боловч Есүс түүнд “гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ”.(Лук 8:39). Та хэзээ хамгийн сүүлд Бурханы хийсэн гайхалтай зүйлсийн талаар гэр бүлийнхэнтэйгээ дэлгэрэнгүй хуваалцсан бэ? Жишээ нь, замын түгжрэлээс болж осолд орох шахсан ч Бурхан хамгаалсан талаар, эсвэл хэдэн долоо хоногийн турш залбирсан залбирлын хариугаа а...
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/16 16.02.2026 29:34
“ЭЗЭНий сахилгыг бүү жигш, гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү.” Сургаалт үгс 3:11-12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
ЗОВЛОН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ВЭ? - Хэсэг 2 14.02.2026 24:10
Библид бичигдсэн нэгэн гайхалтай түүх бол Иовын түүх юм. Иов бол Бурханыг хайрлаж, бүх зүрхээрээ Бурханд үйлчилдэг зөвт хүн байсан. Гэсэн хэдий ч Бурхан түүний амьдралд хамгийн аймшигтай зовлонг зөвшөөрсөн. Иовын хувьд яг ямар шалтгааны улмаас ийнхүү зовж шаналах болсноо мэдээгүй ч Бурхан итгэмжтэй гэдгийг л сайн мэдэж байсан. Тэгвэл та Иовын орон байсан бол, эсвэл таны амьдралд Иовынх шиг зовлон...
Lignende podkaster
Replaio er ikke podkastutgiver; programnavn, omslag og lyd tilhører opphavspersonene og distribueres via offentlige RSS-feeder.