fr

seheeten.media

seheeten

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

N'hésitez pas à visiter le site du podcast et à soutenir son créateur : www.seheeten.mn

Auteur

seheeten.media

Catégorie

Society

Site du podcast

www.seheeten.mn

Dernier épisode

4 oct. 2026

Où écouter ?

Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponible

Les podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts

Télécharger sur Google Play Installe-la gratuitement Android près de 10 M de téléchargements · note de 4,8 iOS bientôt

Épisodes

Үзэл бодол, үйл хэрэгтээ итгэлтэй байж айдсаа даван туулахуй - М.Халиун | Нямын Найм #36 27.05.2018

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Магадгүй энэ подкастыг сонсож, энэ дугаарын маань зочин Мөнхөө овогтой Халиунтай танилцах нь таны гайхалтай аяллын нэгэн чухал алхам байж мэдэх юм. Учир нь Халиунаагийн зорилго бол бусдад ирээдүйдээ итгэлтэй байхыг сануулах ба гайхалтай ирээдүйгээ бүтээхэд нэн шаардлагатай мэдлэг, боловсрол, чадварыг түгээх зааж сургах юм. Тиймдээ ч тэрээр "Haliunaa Teache...

Бусдаас түрүүлж алхахаас бүү ай | Нямын Найм #35 (Блог дугааруудаас онцлох нь) 19.05.2018

Найм Найм маань подкаст болоод 6 сар болжээ. Анх 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлүүлэн подкаст хэлбэр уруу блогоо хувиргаж анхны подкаст дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байсан. Иймд өнөөдөр буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр бид хамтдаа Сэхээтэн Монгол Подкастын эхлэл Нямын Найм подкастын хагас жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Би Нямын Найм подкастыг гаргахаас өмнө Нямын Найм блогийг 2017...

Шинэ өдрийн тунхаг #MongolMotivation 15.05.2018

Урам зориг өгөх, сэдэл төрүүлэх зорилготой бүтээгдэж байсан #MongolMotivation илтгэлийн цувралын анхны контент. Та бүхэндээ бэлэг болгож дахин хүргэв. Та цаашдаа ийм төрлийн контент хүлээн авахыг хүсэж байвал бидэнд сэтгэгдэл үлдээгээрэй!

Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээд ав! - Д.Болд | Нямын Найм #34 13.05.2018

АНУ-н топ сургууль Жиоржиагийн Технологийн Институтийг Үйлдвэрийн Инженер болон Эдийн Засагч мэргэжлээр төгсөж одоогоор Америкийн хамгийн том компаниудын нэг болох The Home Depot-д Дата Шинжээчээр ажиллаж буй Доржпүрэв овогтой Болдыг энэ удаагийн 34 дөх дугаартаа урьж оролцууллаа. Дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн түүний Монгол туургатны түүх соёл, ёс уламжлалд хайртай зан чанар нь дэндүү бахархам...

Ирээдүйд би хэн байх вэ? - Х.Цогтбилгүүндарь | Зочин хөтлөгч Б.Тайван | Нямын Найм #33 06.05.2018

Их сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх В...

Өөрийн чадвартаа итгэж, өөрийгөө хайрлах – Б.Булган(Mongolian Students in Vienna) | Нямын Найм #32 29.04.2018

Австрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган нь энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин юм. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх байх. Эмээ, ээжийн хайртай...

"Дэлхийг захирч буй 30 эрхмүүд" - Д.Гэрэлт-Од | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #5 24.04.2018

Дэлхийн хамгийн том програм хангамжийн “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Google-ийн Стив Жобс гэж хэн бэ Интернетийг бизнестэй холбосон анхдагч бизнесмений амжилтын түүх Facebook вебсайтыг зохион бүтээгч эрхэм Ноён хүснэгт гэж хэнийг хочилдог вэ? XX зууны хамгийн их амжилт олсон хөрөнгө оруулагч

Хичээл зүтгэл үнэ цэнийг, хариуцлага итгэлийг - Т. Азжаргал | Нямын Найм #31 22.04.2018

Хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалангийн төлөө өөрийгөө ч үл хайхрах нь гэрэлтэй ирээдүйн хөшүүрэг. Энэ удаагийн 31-р дугаарын зочин Төгсөө овогтой Азжаргал бол үүний үлгэрлэл юм. Урин дулааны улирал эхэлж, сургууль хичээл завсарлах цаг дөхөж буй энэ үед Турк улсад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Азжаргал эгчийн түүх танд улам бүр хичээх эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй б...

Жэк Ма-гийн амжилтын нууц 2-р хэсэг | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #4 18.04.2018

Жэк Ма-гийн амжилтын нууц /2-р хэсэг/ Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн. Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй. Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан. Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг. Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг. Ма ба түүний баг хамт олны алдаа Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэцүү. Тэд...

Эерэг хандлага бол сонголт- Н.Ананд (Anantoshka)| Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30 15.04.2018

Дэлхийд Олон Улсын Харилцааны мэргэжлийн сургуулиараа хамгийн шилдэгт тооцогддог American University-д уг мэргэжлээр боловсрол эзэмшиж буй Нямдоржийн Ананд маань энэ удаагийн дугаарт оролцлоо. Мөн энэхүү 30 дахь дугаарт 3 ихэр найзууд хамтдаа ярилцсан гэдгээрээ маш онцлогтой буюу Баясгалангийн Тайван маань зочин хөтлөгчөөр мөн уригдсан билээ. Харин яагаад ихэр найзууд гэх болсныг та подкастаас сон...

Жэк Ма-гийн амжилтын нууц | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #3 10.04.2018

“Алибаба” группийг үндэслэгч Жэк Ма-гийн амжилтын нууц: - Жирийн нэг их сургуулийн англи хэлний багш хэрхэн сардаа 280 сая хэрэглэгчтэй, 23 мянган ажилчинтай том групп компанийг бий болгож чадсан бэ? - Бага насанд нь үеийн залуучууд нь түүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсан тухай - Тооны хичээлдээ тун муу нэгэн дэлхий хэмжээнд түгсэн бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ? - Их сургуульд ажилласан тү...

267 хуудсын дараа - Франц Ананд | Нямын Найм #29 08.04.2018

Яг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Д...

Израиль улсын хөгжлийн загвар | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #2 04.04.2018

Еврей үндэстэн бол дэлхий дээрх хамгийн их ном уншдаг ард түмэн. Еврейн Талмуд сургаалд дурдсанаар “Их уншаад үл хэрэгжүүлэгч нь их ном ачсан илжигтэй адил” Өглөө бүр хүүхдэдээ заавал өглөөний цайг нь уулгаж байж хичээлд нь явуулдаг учир  шалтгаан Үргэлж бие биедээ талархах зуршлыг бий болгож бай. “Шорон сүм хоёр нийгмээс тусгаарлагдсан байдлаараа ижилхэн Харин  гомдлож байна уу Талархаж байна уу...

Зэмлэл магтаалыг зэрэг хүртсэн хүн зүгээр суугаагүй байдаг – Д.Түвшинбаяр (PM)| Нямын Найм #28 02.04.2018

Бүх зүйл шинээр эхэлдэг хаврын улиралын 4-р сарын анхны дугаарт Positive Mongolians онлайн төслийн удирдагч, жүжигчин найруулагч Д.Түвшинбаяр ах оролцлоо. Энэхүү дугаар таны шинэ сарын эхлэлд амьдралаа төлөвлөх, илүү хөдөлмөрлөх, зөв шийдвэрүүд гаргах сэдэл өгнө гэдэгт би итгэлтэй байна. Өөрийн эрүүл мэнд хийгээд байгаль дэлхийд ээлтэй эрүүл хооллолтын хэв маяг; Ажил амьдралынхаа хажуугаар дуртай...

Үнэнтэй нүүр тулах нь зорилгодоо хүрэх эхлэлийн цэг – Б.Батзаяа | Нямын Найм #27 25.03.2018

Хувь хүний хөгжлийн "Өрсөлдөх чадвар" номын эрхлэгч, эмхтгэн найруулсан Булганбаатарын Батзаяа ах маань энэ дугаарт маань уригдан оролцлоо. Ахлах ангидаа би анх Батзаяа ахтай танилцаж, их үлгэр жишээ авч өнөөг хүртэл бахархан хүндэлсээр ирсэн билээ. Энэ дугаарт маань Батзаяа ах ямар илтгэгч олныг байлдан дагуулж хамгийн сайн илтгэлийг хүргэж чаддаг тухай чаддаг тухай; Зорилго мөрөөдөлдөө хэрхэн хү...

Хөгжих өрөөг өөртөө гаргаж өгөх - Зочин хөтлөгч С.Алтангэрэл | Нямын Найм #26 18.03.2018

Энэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрөө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан с...

Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах - Их Эмч Б.Баярбаатар | Нямын Найм #25 11.03.2018

Өөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуулд дүрс оношлогооны их эмчийн...

"Еврейн Хар Хайрцагны Нууц" | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #1 08.03.2018

Уолл Стрийтийн хамгийн нөлөөтэй 25 хүний 10 нь еврей, Америкийн шилдэг корпорацийн 30 хувь нь еврей хүнийх, Нобелийн шагнал хүртсэн нийт хүмүүсийн 22 хувь нь еврей хүн. Адольф Гитлерийн 6 сая еврейн аминд хүрсэн тухай, Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг Еврейчүүд гэж хэн бэ? Тэдгээр хүмүүсийн түүх хэзээнээс яаж эхэлсэн тухай энэхүү подкастаар та бүхэндээ хүргэж байна.

Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23 25.02.2018

Амжиж алдрын зэрэгт хүрсэн, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгөхөд бэлэн болсон нийгмийн түүчээ хүмүүсийн үг, сургаалийг хүүхэд залуустаа түгээх ажилд гүүр нь болж өгдөг хүн бол өнөөдрийн маань зочин Билэгтийн Золзаяа. Би зочноо олон жил мэднэ. Мөр зэрэгцэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж явсан тэр  өнөөдрийг хүртэл тууштайгаар нийгэмд хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэж яваа нь түүний ха...

Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна - Т.Болормаа (Lantuun Dohio USA) | Нямын Найм #22 17.02.2018

Нохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтм...

Далд мэргэн ухаанаа нээх 12 хууль | НН #21 11.02.2018

Энэ удаагийн дугаараараа би өөрийн далд мэргэн ухаанаа нээхэд, хүссэн амьдралаараа амьдрахад, тэнцвэртэй амар амгалан оршихуйд туслах ертөнцийн 12 хуулийг тайлбарласан нэгэн номыг юуны түрүүнд онцлов. Үүнээс гадна нэгэн Америк өвөөтэй найзалж амьдралын хичээлүүд сурсан тухайгаа; үр бүтээмж нэмэгдүүлэхэд тусалдаг програм аппууд; 11 насандаа хүнтэй хүчээр сууж, 5 хүүхдийн ээж болсон ч цаасан дээр би...

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нууц биш нууц - Э.Дөлгөөн (Positive Mongolians) | HH #20 04.02.2018

Хүссэн мөрөөдсөн зүйлсээ бодит болгох таталцлын хуулийн нууцыг амьдрал дээрээ бодитоор хэрэгжүүлж буй хүн бол энэ зочин маань юм байна гэж би ярилцаж байхдаа бодож суув. Тэрхүү зочин маань Positive Mongolians төслийн Энхбатын Дөлгөөн эгч билээ. Дөлгөөнөө эгч маань хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хангаж, цагаа төлөвлөж зохицуулдаг тухайгаа, бидний хоорондын амьд харилцаа юунаас ч илүү үнэтэй бо...

Өөдрөг үзэлтэй, эерэг зөв амьдрах нь - Аризона Б.Бат-Оргил | Нямын Найм #19 28.01.2018

Агуу том огторгуй ертөнцийн дэргэд хүмүүн бид ямар өчүүхэн билээ? Иймд нэг л амьрах амьдралдаа орчин тойрон, хайртай хүмүүстээ эерэг сайхан нөлөөллөөр дүүрэн амьдрах нь чухал биш гэж үү? Энэ асуултын хариултыг University of Arizona буюу Аризонагийн Их Сургуульд Улс Төр, Гадаад Харилцаа, Байгаль Орчин Судлалын чиглэлээр суралцаж буй Б.Бат-Оргил маань өгсөн юм. Мөрөөдлөөрөө амьдарч яваа тэрээр энэ д...

Хэн нэгэн болохыг хүсэв үү, болж харагдахыг хүсэв үү? – Б.Тайван | Нямын Найм #18 21.01.2018

Та үнэхээр сонгодог урлагийн тоглолт үзэж таашаах гэсэндээ очдог уу? эсвэл элит хүмүүсийн таашаадаг урлаг гэдэг утгаар нь харж тэдний эгнээнд нэгдэх гэсэндээ сонгодог урлагийн тоглолт очиж үзэв үү? Энэ дугаарт маань дээрхтэй адил өөрийн "эго"-г сорьсон, дүгнэсэн асуултууд өөрөөсөө асуухыг уриалсан Б.Тайван маань оролцлоо. Тайван нь цахим ертөнцөд номын хэлэлцүүлгийг өрнүүлж нэгэн шинэ том давлагаа...

Yнэн байхуй - Ц.Ариунчимэг (Мөрөөдлийн Монгол Подкаст)| НН #17 14.01.2018

"Хүмүүс үнэн байгаасай. Бусдын өгч буй сэтгэлийг тосоод авдаг, нэгнийхээ хайрыг хүлээх авах чадвартай байгаасай" гэсэн түүний бодрол миний хувьд энэ дугаарын гол мэссэж байлаа. Дэлхийн загварын төв болсон Нью Йорк хотноо хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй Цэдэнбалын Ариунчимэг нь дээрх мэссэжийн эзэн, энэ дугаарын маань зочин юм. Хүн хатуужилтай байж зорилго өөдөө тэмцэх...

Écoute le podcast seheeten sur Replaio

La radio et les podcasts dans une seule appli - gratuite, sans inscription. Installe-la dès aujourd'hui et ne rate pas le lancement

Télécharger sur Google Play

Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics