fr

seheeten.media

seheeten

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

N'hésitez pas à visiter le site du podcast et à soutenir son créateur : www.seheeten.mn

Auteur

seheeten.media

Catégorie

Society

Site du podcast

www.seheeten.mn

Dernier épisode

4 oct. 2026

Où écouter ?

Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponible

Les podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts

Télécharger sur Google Play Installe-la gratuitement Android près de 10 M de téléchargements · note de 4,8 iOS bientôt

Épisodes

Долоо хоногоо үнэлж дүгнэх шалгарсан арга | НН #72 + БОНУС 04.08.2019

Долоо хоногоо үнэлж дүгнэн улмаар илүү сэтгэл хангалуун долоо хоногуудыг ирээдүйд бүтээх тухай дугаар маань бэлэн боллоо. Энэхүү аргыг та мэдээж өөр хаанаас ч олохгүй, учир нь Сэхээтэн Гэр Бүл бид хамтдаа өнгөрсөн хугацаанд энэхүү Нямын Найм гэдэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээж, долоо хоногын сүүл бүрт өөрсдөөсөө асуултууд асуудаг болцгоосон. Тэр асуултууд ямар асуултууд байх вэ? гэдэгт бид...

Машин сургалт/Machine learning гэж юу вэ? Д.Одсэлмаа | Тайвантай хамт ТМ#4 31.07.2019

Мэдээлэл технологийн салбарт өөрийн ур чадвараа сорьж, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашигласан төслүүд дээр амжилттай ажиллаж яваа энэхүү талбартаа хэрэгцээтэй, үнэ цэнтэй мэргэжилтэн болохоор зорьж буй "Оюу толгой" ХХК-ийн өгөгдөл системийн шинжээч Д.Одсэлмаа уригдан оролцсон. Түүний хувьд 2015 онд ШУТИС-г програм хангамж мэргэжлээр бакалаврын зэрэг, 2018 онд Бауманы нэрэмжит Москвагийн Техн...

Үнэ цэнэ бүтээгч байх 5 алхам | НН #71 28.07.2019

Өөрийгөө олж таньж үнэ цэнэ бүтээгч байхын тулд хамгийн чухал 5 зүйлс юу вэ? гэсэн асуултад хариулсан энэхүү дугаараар та бусдад дорд мэт мэдрэмж төрүүлэхгүй байх тухай, бие дааж эрэмбэлж сурах тухай, бусадтай дотно байж дипломат мэт харилцаагаа хадгалах тухай, Бабилоний хамгийн баян хүний сэтгэлгээтэй байх тухай болон өөрчлөлтөд бэлэн байх гэсэн 5 зарчмаас суралцах болно.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хамгийн анхны Монгол оюутан А.Анхбаяр | Тайвантай хамт ТМ#3 23.07.2019

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их Сургуулийн улс төр, хуулийн сургуулийн магистрын төвшний оюутан Алтангэрэл овогтой Анхбаяр оролцож байна. Тэрээр албан ёсоор Монголоос Иран улсад суралцаж буй хамгийн анхны оюутан болж дараа дараагийн оюутнууд тус улсад суралцах үүд хаалгыг нь нээж өгч байна. Түүний ярианаас онцлох зүйлс 1.Хамгийн анх Иран улсад очоод залуусынх нь харилцааны өндөр соёл...

Хангалуун ирээдүйг өнөөдөр бүтээх нь - Н.Одонхүү | НН #70 21.07.2019

Сэтгэл хангалуун, аз жаргалтай, тэнүүн ирээдүйг бүтээх боломж өнгөрсөнд бус гагцхүү өнөөдөрт оршдог. Тэгвэл таны өмнө буй энэ өдрийг ямар сэтгэлгээ, ямар хандлагаар өнгөрөөж өөрийн хүсэж, мөрөөдөж, төсөөлж буй ирээдүйг бүтээх вэ? Энэ асуултыг хариултыг та Нямын Наймын 70-р дугаарын зочин Нямжавын Одонхүүгээс авах болно. Тэрээр ОХУ-д Нислэгийн Инженер мэргэжлээр төгсөж улмаар хүлгийн жолоог АНУ уру...

Санхүүгийн эрх чөлөө-А.Идэрбат | Тайвантай хамт танин мэдэхүй #2 14.07.2019

А.Идэрбат нь энтерпренер, зөвлөх, хөрөнгө оруулалтын банкир бөгөөд одоогоор "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэсэн албан тушаалтайгаар ажиллаж байна. Түүний ярианаас онцлох зүйлс 1. 6 настай байхдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад ХБНГУ-д амьдрахаар нүүсэн. 2. Англи хэл нь муу байсан болохоор түүний ээж нь Их Британы Манчестер хот уруу 6 долоо хоногийн хугаца...

Мэдрэмжийн чадвар(Soft skills)| Тайвантай хамт танин мэдэхүй #1 09.07.2019

Хувь хүний зан төлөв дээр суурилсан нийлмэл чадварууд болох бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах гэх мэт чадварууд нь техникийн болон мэргэжлийн ур чадваруудаас ялгаатай ойлголт юм. Энэ удаагийн дугаараар мэдрэмжийн ур чадварын тухай болон түүнд ямар ур чадварууд багтдаг талаар хүргэж байна.

Тайзны ард ороод ир! 27.06.2019

Сэхээтэн Подкаст маань салбарлаж Anchor дээр Seheeten Backstage буюу Сэхээтэн Тайзны Ард гэсэн шинэ подкаст сувагтай боллоо. Ийнхүү та бүхэндээ хамгийн анхны 3 тайзны ард талын дугаараа нийлүүлээд 1 дугаар болгож Сэхээтэн Подкаст дээрээ хүргэж байна. Үүнээс хойш шинэ дугаарууд маань дан Anchor дээр цацагдах тул Anchor апп-ийг ухаалаг утас дээрээ суулгаж биднийг хүлээн авч сонсоорой, мөн мэдээж ком...

Хөрөнгө оруулалтын 10 дүрэм-А.Идэрбат I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #34 16.06.2019

Сайн хөрөнгө оруулагч, мөнгөний менежер болоход цаг хугацаа хэрэгтэй. Та эрсдэлд дуртай бол бүр ч их цаг хугацаа хэрэгтэй. Энэ ном ямар нэг онол, сайхан санаа, шинэ философийг хуулбарлан бичээгүй. Харин номын зохиолч өөрийн 10 гаруй жил энэ салбарт ажиллан олон харилцагчдынхаа алдаа оноо, өөрийн гаргасан алдаа оноог нэгтгэн дүгнэж бичсэнээрээ онцлогтой. ☀️Энэхүү номоор та дараах 3 асуултад хариулт...

Чи миний оронд байсан бол ингэх л байсан | НН #69 27.05.2019

Энэ бол нөхөрлөл, хүрээллийн тухай дугаар. Тиймээс ч энэ дугаарыг АНУ-ын топ их сургуулиудын нэг болох Аризонагийн Их Сургуулийн (U of A) шинэхэн төгсөгч Б.Бат-Оргилын хамт Тайванаа, Билгүүнээ гурав хамтдаа ярилцан өрнүүлэв. Бидний ярилцсан сэдвүүдээс дурдвал: Нөхөрлөл, хамтрал хүний ямар хэрэгцээ шаардлага, мэдрэмжийг хангадаг тухай, энэ нь яагаад чухал болох. Минималист хандлагыг амьдралын хүрээ...

Сапиенс-Хүн төрөлхтний товч түүх-Юваль Ной Харари I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #33 18.05.2019

Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт. Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм. Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др. Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг ор...

Жэк Ма-гийн бүтээсэн Алибаба-Данкан Кларк I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #17 09.05.2019

Хорин жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-ги...

Дадал зуршлын ХҮЧ тогтоон барих ЧАДАЛ | НН #68 24.04.2019

Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний бие өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэв. Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын...

Миний сайн мэдэх зүйлс-Опра Уинфри I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #31 08.04.2019

Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэ...

Шилдэгүүдийг бусдаас тусгаарладаг чадвар - О.Мөнхжин | НН #67 08.04.2019

Отгонбаатарын Мөнхжин ах бол дэлхийн бизнес санхүүгийн төв болсон Нью-Йорк хотод амьдарч ажиллаж буй бизнес, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зөв мессеж, санааг илэрхийлэн хүргэсээр ирсэн тэрээр дэлхийд тэргүүлэгч Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургуулийн төгсөгч билээ. Амжилттай хөрөнгө оруулах, хувьцаа арилжих талаарх мэдээллүүдийг өөрийн сонирхолтой,...

Сингапурын хөгжлийн нууц-Ли Куан Ю I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #21 25.03.2019

Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан, намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо "баларна" гэж үзэж байв. Гэвч энэ хот улсын түүх “Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус у...

Баян аав Ядуу аав-Шарон.Л Лектер, Роберт.Т Киуозаки I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #26 16.03.2019

Амьдралд хэр их мөнгө олсон нь чухал биш хэр их мөнгийг тогтоон барьсан нь чухал байдаг юм. Энэ ном таныг баян болгохгүй, гагцхүү санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэх сахилга бат, сэтгэлгээний талаар өгүүлэх болно. Санхүүгийн хувьд тэр дундаа мөнгөө захиран зарцуулах арга ухаанд суралцаагүйгээс олон хүн өөрийн амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнд, цаг хугацаа хоёроо золиослодог. Таныг...

Өгөх нь амьдралын хэв маягийн чухал хэсэг - Гаррет Вилсон | Нямын Найм #66 10.03.2019

Gerege Creative Solutions компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гарретт Вилсон бол энэ долоо хоногийн дугаарын эрхэм зочин. Вагнер Ази Автомотив ХХК - ийн гүйцэтгэх захирал байснаар нь бид түүнийг сайн мэднэ. Тэрээр бусдад туслах, буяны ажил хийх болон ажил мэргэжил хоёрыг тусад нь ялгаж салгах хэрэггүй харин нэг болгож амьдарч болдог гэдгийг үлгэрлэж яваа нэгэн юм. Иймдээ ч Вагнер Ази компани...

"Мөнгө"-ний тухай хамгийн чухал ярианууд-Сайбара Риэко I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #24 06.03.2019

Бидний өдөр тутмын амьдралд мөнгөө үр, зарцуул гэсэн комманд бүхий зар сурталчилгаа өөрийн хүчирхэг байр сууриа эзэлсэн байдаг. Харин бид нар түүнийг анзаарч харсан болов уу? Энэ удаагийн дугаараар Кочи их сургуулийн төгсөгч Байгаль орчин, усны инженер мэргэжилтэй Аминзул зочин хөтлөгчөөр уригдан оролцсон. Бид хоёрын хувьд Сайбара Риэко гийн бичсэн “Мөнгө”-ний тухай хамгийн чухал ярианууд гэсэн мө...

Санаа зовохоо болиод хийж эхэл – В.Баярсайхан | Нямын Найм #65 02.03.2019

Анд Глобал компанийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Володяагийн Баярсайхан бол энэ дугаарын маань хүндэт зочин. Түүний MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг эзэмшсэн сургууль болох Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургууль нь дэлхийд тэргүүлдэг судалгааны их сургууль юм. Мөн Фостер сургуулийн төгсөгчид төгссөний дараах ажил ололтоороо АНУ-д мөн нэг дүгээрт ордог. Тиймээс ч В.Баярс...

Микро хурд Макро тэвчээр | Нямын Найм #64 18.02.2019

Баяжих сэтгэлгээг олох тухай түүх; Долоо хоногт нэг ном унших буюу хурдан уншиж сурахыг дэлхийн сүпер тархи яаж сургадаг вэ?; Өг өг өг тэгээд асуу /авах биш!/ гэдэг үзэл бодлийг түгээж буй 21-р зууны бизнесмэн түүний микро хурд макро тэвчээрийн тухай ойлголт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд энэхүү дугаараа бэлтгэв.

“Амжилтыг бүтээ” - Зияа Баран | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #13 12.02.2019

Бид өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, компьютер зарим хүмүүсийн хувьд унадаг машиныхаа хүчин чадлыг А,Б-гүй мэдэж байдаг. Тэгвэл та өөрийн тархиныхаа хүчин чадал, цар хүрээг ямар түвшинд мэдэх вэ? Мөн далд ухамсраа програмчлах сонголт бидэнд байдаг. Харин яаж? Энэ удаагийн дугаараар дээрх асуулттай холбоотой маш олон судалгаа, бодит жишээг Цогтбилгүүндарь бид хоёр хамтдаа ярилцсан байгаа....

Зөв амьдрах ноу хау - Б.Мандуул | Нямын Найм #63 03.02.2019

Спортын Сэтгэл Зүйч, Дасгалжуулагч, Монгол ТВ-ийн хөтлөгч Баасансүрэнгийн Мандуул нь бидний энэ дугаарын эрхэм зочин юм. Бүгд Найрамдах Куба Улс дахь Олон Улсын Биеийн Тамир Спортын Их Сургуулийг Спортын Сэтгэл Зүйч болон Сагсан Бөмбөгийн Дасгалжуулагч мэргэжлээр сурч төгссөн Мандуул нь мэргэжлээрээ ажиллах хугацаандаа Монголын сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар...

Өөрийнхөө үнэ цэнийг тодорхойл - Д.Бат-Октябрь (Oko) | Нямын Найм #62 27.01.2019

Дэлхийн 150 гаруй орны энтрепренерууд, гарааны бизнес эрхлэгчдийг амжилтад хүргэхэд тусалдаг TechStars компанийн бүс нутаг хариуцсан захирал, гаднын зах зээлд технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн анхны Монгол компани болох АНД Глобал-ийн зөвлөх. Энтрепренершипийн экосистем хөгжүүлэгч START компани болон эрүүл амьдралын технологийн GAMMA компани нарийн хамтран үүсгэн байгуулагч...

Бяцхан зөрөөнүүд том ялгааг бий болгодог - Ч.Цэлмүүн | Нямын Найм #61 20.01.2019

Подкастын маань энэ долоо хоногийн зочин бидэнд амьдралдаа гаргаж буй бяцхан өөрчлөлтүүд том ялгааг бий болгодгийг сануулсан Чинзоригийн Цэлмүүн юм. Дэлхийн ТОП 50 сургуулийн нэг, Япон Улсын Сэндай хотын Тохоку Их Сургуульд докторын зэрэг эзэмшин суралцаж, амьдарч буй нийгмийн эрүүл мэндийн магистр Цэлмүүн эгчийг бид бүхэн уран бүтээлч, дуучин гэдгээр нь түлхүү мэддэг. Тэгвэл энэ подкастаар та ний...

Écoute le podcast seheeten sur Replaio

La radio et les podcasts dans une seule appli - gratuite, sans inscription. Installe-la dès aujourd'hui et ne rate pas le lancement

Télécharger sur Google Play

Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics