fr

Itgelradio

ITGELRADIO

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

N'hésitez pas à visiter le site du podcast et à soutenir son créateur : www.itgelradio.com

Auteur

Itgelradio

Catégorie

Religion

Site du podcast

www.itgelradio.com

Dernier épisode

9 oct. 2026

Où écouter ?

Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponible

Les podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts

Télécharger sur Google Play Installe-la gratuitement Android près de 10 M de téléchargements · note de 4,8 iOS bientôt

Épisodes

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/13 13.02.2026

"Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй." 1 Коринт 13:4-5 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/12 12.02.2026

"Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна? гэхэд тэр Түүнд энэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ." Лук 10:36-37 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/11 11.02.2026

"Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлоншаналангийн цагт дэм болохоор төрөх." Сургаалт үгс 17:17 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/10 10.02.2026

“Үгээр ч бус, хэлээр ч бус, харин үйлдлээр ба үнэнээр хайрлая.” 1 Иохан 3:18 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Есүсийн хэлсэн үг үнэн эсэхийг яаж мэдэх вэ? 10.02.2026

Библийн Шинэ гэрээний эхний дөрвөн номд Есүсийн заасан сургаалууд хуудас хуудсаараа байдаг. Тэгвэл Есүсийн хэлж байсан үгс үнэн гэдгийг яаж мэдэх вэ? Түүнийг хэрхэн олж мэдэх талаар Есүс Өөрөө ч хэлсэн байдаг. Шинэ гэрээний Иохан номын 7 бүлэгт “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” гэсэн.

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/09 09.02.2026

“Зүрхээ бүхнээс илүүгээр хамгаал, учир нь амийн булаг түүнээс ундарна.”Сургаалт үгс 4:23 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

ЗОВЛОН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭРХЭН НҮҮР ТУЛАХ ВЭ? - Хэсэг 1 07.02.2026

Бидний өдөр тутмын амьдралд бидэнд мэдрэгдэж байдаг уур хилэн, айдас түгшүүр, ганцаардал гэх мэт таагүй мэдрэмжүүдэд бид хэрхэн хандах вэ? Бид сэтгэл хөдлөлийнхөө аясаар ийш тийш савлаж амьдрах ёстой гэж үү? Бидний хүслээр болохгүй байгаа тэр таагүй нөхцөл байдлууд дунд ч бид сэтгэл хөдлөлөө зөвөөр хянаж байх боломжтой юу? Өнөөдрөөс эхлэн Др. Стэнли дээрх асуултуудтай холбогдуулан “АМЬДРАЛЫН АЛИВА...

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/06 06.02.2026

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/06 by Itgelradio

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/05 05.02.2026

Загалмайгаа авалгүйгээр Миний хойноос дагагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно. Матай 10:38-39 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/02/04 04.02.2026

"Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг бидэнд сул өгөхгүй байх билээ?" Ром 8:32 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Хүнд нөхцөл байдалтай нүүр тулахдаа энэ 4 зүйлийг сана 03.02.2026

Бурхан Мосед зааварчилгаа өгөхдөө хэзээ нэгэн цагт тэд тэднээс хүчирхэг дайсны армитай нүүр тулж тулалдах болно гэдгийг нь мэдэж байсан. Тиймээс Бурхан Мосед, Чи дайсантайгаа тулалдахаар гараад, морьд, тэрэгт цэрэг, өөрийнхөөс чинь илүү олон хүнийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна. Та нарыг тулалдааны газар ойртох үед тахилч хүрч очоо...

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан бидэнд яагаад хамгийн сайныг хүсдэг вэ? 27.01.2026

Бурханы жинхэнэ үнэн төрхийг юу гэж хэлснийг библиэс харцгаая: “Тэдний зүрх хэвээр үлдэж, Надаас үргэлж эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай!” (Дэд хууль 5:29). Эндээс та Бурханы чин зүрхний хүслийг анзаарч байна уу? “тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай” гэсэн байна. Биднийг дуулгавартай байгаасай гэж Түүний хүсдэг нь бидний амьд...

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/20 20.01.2026

'Харин шүүлт ус мэт, Зөвт байдал мөнх урсах урсгал мэт хуйлран бууг. ' Амос 5:24 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Өгөөмөр байх нь ямар зүрхнээс гарах вэ? 20.01.2026

Библид “Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн.” (1 Тимот 6:10) гэж анхааруулдаг. Харин Пастор Эрик хэлэхдээ: “Бурхан бүхнийг сайн болгож чадна. Өнгөрсөн долоо хоногт авсан тэр гуравхан долларын бэлэг хэзээ ч мартагдашгүй, үнэлж баршгүй төрсөн өдрийн бэлэг байсан” гэжээ. Бид бүгдэд өгөх боломж гардаг. Үүнийг талархсан зүрхээр хийцгээе!

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/19 19.01.2026

'Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч ЭЗЭНий дотор би баясан хөөрч, Авралынхаа Бурхан дотор баярлана. ' Хабаккук 3:17-18 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/16 16.01.2026

'Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав. ' 2Самуел 12:9 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/15 15.01.2026

'Давидыг Ионатан амь шигээ хайрласан тул Давидтай гэрээ байгуулав. ' 1Самуел 18:3 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/14 14.01.2026

'ЭЗЭНий тэнгэрэлч түүнд үзэгдэн —Эрэлхэг хүчит дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд ' Шүүгчид 6:12 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/13 13.01.2026

'Дебора, Баракт хандан —Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгсөн билээ. ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак арван мянган эрийг дагуулан Табор уулаас буулаа. ' Шүүгчид 4:14 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан танд юуг хүсэж байна вэ гэдгийг олж мэдэх нь 13.01.2026

Нас ахих тусам төрсөн өдөр хурдан болоод байгаа юм шиг танд санагддаг уу? Мэдээж эрт орой хэзээ нэгэн цагт хангалтай сайхан урт насыг туулж өтөл насанд хүрэх болно. Бид амьдралын он жилүүдээ хамгийн сайн сайхнаар өнгөрүүлэхийг хүсдэг шүү дээ. Дуулал 92 дээр өтөл насны талаар бичсэн тэдгээр үгс миний амьдралд биелэх болтугай гэж би хүсдэг. Зөвт хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ур...

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/12 12.01.2026

'Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин —Бидний тандахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг билээ. Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно. ' Тооллого 14:6-8 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/09 09.01.2026

Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг. Матай 1:5 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/08 08.01.2026

Балаам, ЭЗЭНий тэнгэрэлчид —Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ. Тооллого 22:34 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/07 07.01.2026

Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв. Эхлэл 13:10 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2026/01/06 06.01.2026

Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв. Эхлэл 32:28 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл

Écoute le podcast ITGELRADIO sur Replaio

La radio et les podcasts dans une seule appli - gratuite, sans inscription. Installe-la dès aujourd'hui et ne rate pas le lancement

Télécharger sur Google Play

Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics