fr

Itgelradio

ITGELRADIO

Библийн боловсрол олгох радио үйлчлэл

N'hésitez pas à visiter le site du podcast et à soutenir son créateur : www.itgelradio.com

Auteur

Itgelradio

Catégorie

Religion

Site du podcast

www.itgelradio.com

Dernier épisode

24 nov. 2026

Où écouter ?

Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponible

Les podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts

Télécharger sur Google Play Installe-la gratuitement Android 10 M+ de téléchargements · note de 4,7+ iOS bientôt

Épisodes

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Зовлон бэрхшээлийн дунд ч Эзэнд хандан залбир 27.10.2026

Заримдаа шуурга намдаж амьдрал дахин амар тайван болох хүртэл нэлээд хугацаа шаардагддаг. Гэвч Бурхан биднийг шуурган дунд орхидоггүй. Тэр яг тэр шуурган дунд бидэнд хүч чадлыг өгч, мөн зам заан чиглүүлж байдаг.

HSR 2026/10/27 27.10.2026

ЭЗЭН түүнд хандан —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. Шүүгчид 6:14 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/26 26.10.2026

ЭЗЭН Та, Өөрийн бүх дайснаа ийнхүү устгаач. Харин Түүнийг хайрлагчид нь мандаж байгаа сүрлэг нар мэт байг. Ингээд энэ газар нутаг дөчин жилийн турш амар жимэр байлаа. Шүүгчид 5:31 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/23 23.10.2026

Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал, хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч, тоо томшгүй олон нүглийг халхлах болно гэдгийг та нар мэдэгтүн. Иаков 5:19-20 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/22 22.10.2026

Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой. Иаков 2:26 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/21 21.10.2026

Ахан дүүс минь, алдрын Эзэн Есүс Христдээ итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. Иаков 2:1 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Сайн мэдээг дэлхий даяар түгээх нь 20.10.2026

Түүний хөгжлийн бэрхшээл нь Есүс Христийн “Явж бүх бүтээлүүдэд сайнмэдээг тунхаглагтун” (Mарк 16:15). гэсэн тушаалыг биелүүлэхэд саад болоогүй юм.

HSR 2026/10/20 20.10.2026

Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. Иаков 1:20 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/19 19.10.2026

Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Иаков 1:5 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/16 16.10.2026

Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв. Лук 19:10 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/14 14.10.2026

Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг илчлэгдэхэд бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүр үгүй байх болно. Та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас танина. 1 Иохан 2:28-29 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурханы нээж, хаасан хаалгад хэрхэн хариу үйлдэл гаргах вэ 13.10.2026

Есүс, “Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан” хэмээн хэлсэн.(Илчлэлт 3:8). Өнөөдөр Бурхан танд онцгой боломжийг нээж өгөх болно. Анхааралтай ажиглаарай.

HSR 2026/10/13 13.10.2026

Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн. Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол антихрист буюу Эцэгийг болоод Хүүг үгүйсгэгч юм. Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий. 1 Иохан 2:22–23 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл...

HSR 2026/10/12 12.10.2026

Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурла. Хэн нэг нь хорвоод дурладаг бол түүнд Эцэгийн хайр алга. Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ хорвоогоос юм. Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршму. 1 Иохан 2:15–17 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлч...

HSR 2026/10/09 09.10.2026

Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв. Лук 15:20 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/08 08.10.2026

Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв. 1 Самуел 3:10 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/07 07.10.2026

Тэгээд Елкана Рамад байдаг гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн дор ЭЗЭНд үйлчлэв. 1 Самуел 2:11 Харин балчир хөвгүүн Самуел маалинган ефод зүүгээд ЭЗЭНий өмнө үйлчилж байв. 1 Самуел 2:18 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/06 06.10.2026

Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв. ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй. 1 Самуел 2:1-2 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Та цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ 06.10.2026

Арван жилийн хугацаа нисэх мэт л өнгөрдөг. Та Бурханы дуудаж буй тэр зүйлийг хүлээн ав. Амьдралынхаа дараагийн арван жилд та юу хийхээр төлөвлөж байна вэ?

HSR 2026/10/05 05.10.2026

Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв. 1 Самуел 1:10 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/02 02.10.2026

Та нарын төлөөх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурханы сайнмэдээг бус, өөрсдийн амийг өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. 1 Тесалоник 2:8 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/10/01 01.10.2026

Дебора, Баракт хандан —Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгсөн билээ. ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак арван мянган эрийг дагуулан Табор уулаас буулаа. Шүүгчид 4:14 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/09/30 30.09.2026

Эцэг өвгөдөд нь Мосегоор дамжуулан тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд сонсон дагах эсэхийг мэдэхийн тулд тэр хүмүүсээр Израилийг шалган сорьсон юм. Шүүгчид 3:4 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

HSR 2026/09/29 29.09.2026

Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөдтэйгөө нэгдэхэд, ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр залуу үеийнхэн төрөн гарчээ. Шүүгчид 2:10 #ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл #ИтгэлҮйлчлэл

УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Таны байгаа газарт Эзэн хэрэгтэй 29.09.2026

Тэр таныг бусдад ивээл болгохын тулд өөрийгөө Эзэнд зориулаасай гэж хүсдэг. Өнөөдөр таны тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө Эзэн таныг ашиглах болно.

Écoute le podcast ITGELRADIO sur Replaio

La radio et les podcasts dans une seule appli - gratuite, sans inscription. Installe-la dès aujourd'hui et ne rate pas le lancement

Télécharger sur Google Play

Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics