seheeten.media

seheeten

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: www.seheeten.mn

Autor

seheeten.media

Kategorie

Society

Web podcastu

www.seheeten.mn

Nejnovější epizoda

4. říj 2026

Kde poslouchat?

Podcasty v aplikaci Replaio Radio Už brzy

Podcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty

Stáhnout z Google Play Nainstaluj zdarma Android téměř 10 mil. stažení · hodnocení 4,8 iOS už brzy

Epizody

Боломжгүй зүйлийг боломжтой болгох - М.Ганбаяр (Gremix) | Нямын Найм #60 14.01.2019

Боломжгүй зүйлийг боломжтой болгож, болдог гэдгийг нь хүмүүст харуулж, хэний ч яваагүй замаар урагш тэмүүлж, бусдад жим гаргаж өгч буй залуу бол бидний зочин Маамбаярын Ганбаяр буюу Гремикс юм. Өнгөрсөн 2018 онд 100 мянган хүмүүсийг өөрийн Youtube суваг дээрээ дагуулж "Silver Play Button"-ий эзэн болсон тэрээр одоо дэлгэцийн уран бүтээлд ч авъяас чадвараа харуулж байгаа юм. Ярилцсан сэдвүүдээс дур...

Том зорилгоос бүү ай! - Г.Лхагвацэрэн (Жүжигчин Жижгээ)| Нямын Найм #58 16.12.2018

2018 оны зун би эх орондоо ирэхэд Монголд жүжигчин Жижгээ, Цогтоо ах нарыг таньдаггүй хүн гэж бараг байхгүй болсон байлаа. Ёстой л нөгөө нэг шөнийн дотор хүрсэн амжилтын (over night success) эзэд мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэтэл яг үнэндээ +17, Bad Angel зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан Жижгээ ах маань энэ амжилтдаа хүрэх гэж маш олон жил хөдөлмөрлөж, тэсэж тэвчиж, бас сэтгэж зүтгэж, том мөрө...

Хүний хөгжил гаднаас бус дотроос - Б.Тайван | Нямын Найм #57 26.11.2018

Хандлага гэж юу вэ? Хандлага гэдэг сонголт уу? Амьдралд бид ямар хандлагаар хандах нь зүйтэй вэ? гэдэг асуултуудын хариултуудыг та Тайванаагаас сонсох болно. Тайванаа маань ямар хандлагатай амьдрахаар шийдэж, түүнийхээ төлөө зүтгэж байгаа тухай; Тайванаагийн гаргасан хамгийн дуртай алдаа; Бусдаас болон өөрөөсөө асуулт асууж сурах тухай гэх мэт олон чухал сэдвүүдийн талаар та энэ дугаараасаа сонсох...

Нямын Наймын Найм - Сэхээтэн Подкаст 1 жил - HH #56 18.11.2018

Яг энэ өдрөөс 1 жилийн өмнө Сэхээтэн Подкастын санаачлагч, хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь хамгийн анх удаа 1 цаг хагас үргэлжилсэн "Өндөр бүтээмжтэй хүний дадлууд" гарчигтай Нямын Найм подкастыг SoundCloud дээр хүргэж байсан билээ. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд бид нийт 40 орчим зочдын хамт Нямын Найм подкастыг долоо хоног бүр (цөөхөн хэдхэн удаа өнжсөн) гаргасаар иржээ. Подкаст маань энэ хуг...

Юуны түрүүнд талархал - Нямын Нaйм #55 11.11.2018

Та амьдралд сэтгэлээр унах, гутрах үе гардаг л биз дээ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө одоо байгааг ирээдүйн төгс хувилбартайгаа харьцуулдаг нь бидэнд гутралыг бий болгодог. Тэр тусмаа таны ирээдүйд болохыг хүсэж буй тэр төсөөлөл тань тун хийсвэр буюу тодорхой бус бол. Би турна, би 3 кг хасна гэдэг хоёрын хооронд би баян болно, би 3 сая доллартай болно гэдэг хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэгвэл хэрх...

Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? - С.Энхжин | Нямын Найм #54 04.11.2018

Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах...

Зорилгынхоо төлөө зоригтой тэнэг алхмууд ав - Г.Оюундарь | Нямын Найм #53 22.10.2018

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч энэ жилээс эхлэн АНУ-ын Техас Мужийн Хьюстоны Их Сургуульд (University of Houston)-д Бодлогын Шинжээч мэргэжлээр магистрын зэрэг эзэмшиж буй Ганбаатарын Оюундарьтай бид энэ дугаартаа ярилцлаа. Уг хөтөлбөрт хамрагдаж чадсанаар ямар боломж бололцоонууд бий болсон тухай; Математикт муу хүн гэж байхгүй, өөрийгөө муу гэж сэтгэдэг итгэдэг хүмүүс л байдаг тухай; Дасга...

Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилт - Б.Бат-Уянга | Нямын Найм #52 16.10.2018

"Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой" гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр...

Өөрийгөө ялж, нөөц бололцоогоо ашигла - Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар | Нямын Найм #51 07.10.2018

Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга , олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нартай ярилцсан дугаараа хүлээн авна уу. Энэхүү дугаарыг Б.Тайвантайгаа хамтран хөтлөсөн бид дараах сэдвүүдийн талаар ярилцав: - Ой тогтоолтод хэрэглэх хоёр гол хүчин зүйл - Боломжийг турших нь - Хүний тархи, оюуны чадамж хязгааргүй тул нөөц бололцоогоо ашиглах нь - Бахархал...

Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий - Нямын Найм #50 | Радио дугаар 04.10.2018

Хагас зуу дахь дугаараа бид илүү амьд, илүү олуулаа хамтдаа бүтээх гэж оролдсон маань нэг дугаарт 11-үүлээ ээлж дараатайгаар ярилцах, нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгч, сонин хачинаа хуваалцах боломжыг олгосон юм. Unlock Подкастын хамтран хөтлөгч О.Батнайрамдал (Nagi) ах, Франц Улсын Борду хотноо суралцаж буй Ананд, АНУ-ийн Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгээр Хюьстоны Их Сургуульд суралцаж буй Г....

Зуршлын хүч - Чарльз Духик | Тайвантай Хамт #16 26.09.2018

Бид заримдаа өөрийн мэдэлгүй ямар нэгэн үйлдлийг тогтмол үйлдэг. Гэхдээ тэрхүү дадлыг өөрчлөх боломжтой. Үүнийг доорх номонд дурдсанаар зуршлын тойргийг бий болгох гэж тодорхойлжээ. Нэгэнт тогтсон зуршил таны тархинаас хэзээ ч устаж алга болдоггүй. Тиймээс зөв дадал зуршлийг өөртөө бий болгож чадсанаар амьдралдаа илүү сэтгэл ханамжтай, аз жаргалтай, эрүүл амьдрах боломжийг өөртөө бүрдүүлж чадах нь...

Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? - Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49 25.09.2018

Мэдрэмж дээрээ тулгуурлан бидэнтэй ярилцсан, подкастын маань хамгийн залуу зочин Б.Номир-Эрдэнэтэй танилцана уу? Манай подкастын урт хугацааны сонсогч тэрээр сурсан, мэдсэн хийгээд мэдэрсэн, ухаарсан зүйлсээ амьдрал дээр гарт баригдах бодит зүйл болгохийн төлөө тэмүүлдэг нэгэн. Энэ ярилцлагаас та яагаад өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь танд амьдралаа дүгнэхэд, өөрийгөө таньж мэдэхэд илүү туслах тухай;...

Подкаст гэж юу вэ? | Нэг биш зочидтой, Зочин хөтлөгч Маргадтай | Нямын Найм #48 16.09.2018

"Өдөр болгон, маргааш болгон бэлэг байдаг" гэж энэ удаагийн дугаарын 6 зочны нэг Ариунзаяа бид бүхэнд сануулж, өдөр бүр үр бүтээмжтэй байхыг уриалсан. Нэг биш нилээд олон зочидтой энэхүү тун сонирхолтой дугаарыг "тав тухтай бүсээсээ гарахын мастер", манай подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ маань зочин хөтлөгчөөр ажиллаж хийлээ. Тэгэхээр та энэ дугаараас маань ганцхан нэг хүний долоо хоногоос сурал...

Мэдлэгт нэгэн бус мэргэн ухаант баатар болох нь | Нямын Найм #47 10.09.2018

Мэдлэгтэй нэгэн бус мэргэн ухаант баатар болох тухай буюу Dan Millman-ий Peacefull Warrior зохиол; Өөрийн дотоод дуу хоолойгоо эрүүл эерэг байлгах тухай; Дуртай зүйлээ дургүй зүйлээ хийж олох тухай; Хонгирийн үзүүрт асаж буй гэрэл мэт итгэлтэй байдал сайн сайхан бүхнийг авчирдаг тухай; Түм буман мэдээллийг хүлээн авагч бус тэр нэг санааг хэрэгжүүлэгч болох тухай; Боловсрол гэдэг бол авах, мэдэх, х...

Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа дагаарай! - Б.Сарантуяа (The Nomadic Soul) | Нямын Найм #46 19.08.2018

Өөрчлөлт бол амьдралын нэг хэсэг. Тэгвэл амьдралд хамгийн их өөрчлөлт, шинэ мэдрэмж, арвин их туршлагуудыг авчирдаг зүйл бол аялал гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг өөрийн амьдрал, үйл хэргээрээ баталж яваа хүн бол The Nomadic Soul гарааны бизнесийг үүсгэн байгуулагч Баярын Сарантуяа. 2016 онд “25 насандаа 25 улсаар аялах" зорилгыг өөртөө тавьж 2 жилийн дотор тэрхүү зорилгынхоо эзэн болсон тэрээр о...

Амар эсвэл ажил! Аль аль нь амжилтын үндэс | Нямын Найм #45 05.08.2018

Наадмын дараа намар гэж Монголчууд хэлдэг. Ийнхүү 8-р сар гарч зуны адаг сар үргэлжилж байна. Тэгвэл хэдүүлээ энэ дугаараараа дамжуулан зуны улирлаасаа суралцан 8-р сараа цэнэглэж намрын улиралдаа бэлдэцгээе! Сэхээтэн гэр бүлийн та бид энэ зуныг гайхалтай сайхнаар хамтдаа өнгөрүүлж чадлаа! Одоо бидэнд сурсан, мэдсэн, ухаарсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх их даваа хүлээж байна. Энэ дугаарын зочин...

Тархиа дасгалжуулан тухтай бүсээсээ гар! - Э.Сэргэлэн | Нямын Найм #44 26.07.2018

Монголын гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэгч Startup M байгууллагын Өсөлт Хариуцсан Захирал, Life-hacker Энхбаатар овогтой Сэргэлэн ахыг та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хэв маягийн подкастын хувьд хүний хөгжил, амьдралын өсөлт зэрэг сэдвүүдийн мэргэжилтэн хүнтэй ярилцсан нь туйлын олзуурхмаар. Энэ удаагийн дугаарт Эерэг зүйл уруу тэмүүлнэ гэдэг нь сөрөг зүйл болох тухай; Таталцлын х...

Залуу хүн та бүхнийг хийж чадна - МУГЖ О.Анужин | Нямын Найм #43 15.07.2018

23 насандаа Монгол Улсын Гавъяат Жүжигчин цолийг хүртээд буй Отгонтөгсийн Анужин маань энэхүү хүндэт цолийг хүртсэн долоо хоногтоо бидний Нямын Найм подкаст нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч сонсогч та бүхэнтэй ийнхүү уулзалдаж байна. Энэхүү ярианаас та Тавьсан зорилго өөдөөгөө тууштай тэнцэх тухай; Багш, томчуудаасаа үргэлж суралцаж тэдний сургаалийг дагах тухай; Дуртай хийгээд хийх ёстой зө...

Эрч хүчтэй амьдрал уруу үсэрцгээе! - "Амьдаараа" үйл ажиллагаанаас | Нямын Найм #42 11.07.2018

Өнгөрөгч 8 сар хүрэхгүй хугацаанд та бүхнийхээ сонорт хүрч нийт 180 мянга гаруй сонсогчдын хандалтыг аваад буй Сэхээтэн Подкастын Нямын Найм нэвтрүүлгийн хамгийн анхны амьд үйл ажиллагаа 7-р сарын 8-ны Ням гарагт болж өнгөрлөө. "Нямын Найм: Амьдаараа" үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, сонсогч нартайгаа ярилцаж сэтгэгдлийг нь асууж нэвтрүүлгийн үндсэн асуултуудаас сонгож зарим асуултуудыг юуны...

Хувийн амьдрал маань холдсон ч алдаанаасаа би суралцсан - Дуучин A Cool | Нямын Найм #41 01.07.2018

Найрамдал зуслан, Ариунзаяа дуугаараа овоглогддог дуучин A Cool буюу Баттулга овогтой Анхбаяр ах 7-р сарын анхны дугаарын маань зочноор оролцлоо. Аливаа зүйлээс авахыг нь авч гээхийг нь гээх сэтгэлгээтэй байх тухай; Уламжлал шинэчлэлийг хослуулан хувь хүний хувьд хөгжих тухай; Амьдралын том шийдвэрүүдээ гаргахдаа сэтгэл хөдлөлөөр өнгөцхөн хандах бус нухацтай хэрхэн бодох тухай; Өөрөө өөртэйгөө яри...

Бүсгүйн Код: Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний нууц | Тайвантай Хамт #32 27.06.2018

Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний стратегийн нууцад нэвтрэхүй - Барбара Коркоран: - Тэрээр энэхүү номоор бүсгүйчүүдэд хандаж юуг хэлэхийг хүсэв - Түүний хүсэл мөрөөдөл хаанаас эхэлсэн, ажлын гараагаа эхэлж байсан түүх - Өөрийн хувийн бизнесээ найз залуугаасаа зээлсэн мянган доллар аар эхлүүлж байсан зоримог шийдвэр - Үүрд хамт байна гэж бодож явсан найз залуу нь түүнээс урва...

Аминчхан бус сэтгэлтэй байх нь амжилттай амьдрал – Б.Маргад-эрдэнэ | Нямын Найм #40 24.06.2018

Шатрын олон улсын зэрэгт тамирчин, олон амжилтын эзэн Батбилэг овогтой Маргад-эрдэнэ бол бидний энэ долоо хоногын хүндэт зочин. Удирдлагын Академийн шинэхэн төгсөгч тэрээр Сэхээтэн төслийн ард олон ажлыг амжуулж, зүтгэж яваа нэгэн бөгөөд миний 15 жил нөхөрлөж буй анд найз маань билээ. Энэ долоо хоногт бид хоёр Амьдралыг өөдрөгөөр харах тухай; Дотоод сэтгэлийн аз жаргалыг юунаас авдаг бэ буюу амьдр...

Мэдээллийн чанараас амьдралын чанар хамаарна – Доктор Н.Сарантуяа | Нямын Найм #39 17.06.2018

Эх орондоо ирээд ярицлсан анхны зочин маань Доктор Нансалын Сарантуяа (PhD/ScD) юм. Сэхээтэн төслийн санаа анх ээжийн маань туурвисан ном бүтээлээс сэдэл авч буй болж байсан тул энэ удаагийн дугаар бусдаасаа ондоо дугаар болсон. Учир нь ээжтэйгээ би түүний долоо хоногын тухай бус харин түүний залуучуудад хэлэхийг хүсдэг зүйлсийн талаар ярилцсан билээ. Яагаад мэдээллийн чанараас амьдралын чанар хам...

Бүгд нурж унах цагт сэтгэлийг дүүргэх, биеийг тэтгэх хүч | Нямын Найм #38 10.06.2018

Америкт оюутны амьдрал сэдвээр ярьсан подкаст. Гарчиг нь өөртөө зориулж ингэж бичиж мөнхлөхийг хүссэн юм шүү. +++++++++ Хагас жил гаруй үргэлжилсэн Нямын Найм подкастаа анх удаа хийлгүй орхиё гэж бодоод та бүхэндээ уучлалт хүсэх гэж байснаа болиод ийнхүү 38 дахь дугаараар би та бүхэнтэйгээ золгож байна. Энэ долоо хоногт нэгэн хүндтэй, хайртай хүнтэйгээ ярилцаж та бүхэндээ маш том бэлэг баръя гэж б...

Алдахаас бүү ай - Г.Учрал | Нямын Найм #37 03.06.2018

Амьдралдаа чухал шийдвэрүүд гаргаж буй цаг үед тань түлхэх хүч болох зочин бол Ганбаатар овогтой Учрал юм. Монгол Улсын Их Сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн түүний блог, нийтлэлүүдийг та Medium.com платформоор яг одоо шууд уншиж түүний ертөнцөөр аялах боломжтой. Тэрээр яахын аргагүй өнөөдрийн Монгол Medium блог бичээчдийн шилдэг төлөөлөл болсон бүсгүй юм. Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренер...

Poslouchej podcast seheeten v Replaio

Rádio a podcasty v jedné aplikaci - zdarma a bez registrace. Nainstaluj si ji ještě dnes a nepropásni premiéru

Stáhnout z Google Play

Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály